Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2018.12.10-2018.12.16)

  1. 2018 оны 11 сарын 10-аас 12 сарын 16-ны хооронд зохиогдсон Mountain Dew League-т нийт 128 баг оролцож Монголын цахим спорт сонирхогч залуусын хувьд том үйл явдал боллоо. Энэхүү тэмцээний гүйцэтгэгч Metagaming тэмцээний main шатнаас эхлэн бүх тоглолтыг, тэмцээний хамтрагч SPS суваг тэмцээний Invite шатнаас эхлэн шууд дамжуулан хүргэлээ. Mountain dew league-2018 тэмцээний хагас шигшээд үлдсэн 4 багаас D13 баг Zen багийг; Lan Esports gaming баг AZ багийг хожсоноор аваргын төлөө тоглолт өнөөдөр буюу 12 сарын 16- нд болж D13 баг аваргалж,1 сая төгрөг, Skytel компаний утас, дугаараар шагнууллаа. Энэ тэмцээний зохион байгуулагчаар Mountian_Dew_Mongolia, гүйцэтгэгчээр Metagaming, хамтрагч байгууллагаар Skytel_Skymedia, SPS сувгууд ажилсан. 
  • WESG 2018-2019 Зүүн Азийн бүсийн Dota2 тэмцээнд Монголын Horhor  баг Хонконг, Японы багуудыг буулган авснаар 2019 оны 3 сард Хятад улсад болох WESG WORLD Final тэмцээний эрхээ авлаа.
  • Абу Дабид болсон PLG (Premier League Game)- д Монголын тамирчид kabal, dobu (Хятад улсын баг 5POWER) erkast (Австрали улсын Gray hound) нар оролцлоо. Гэхдээ энэхүү тэмцээн зохион байгуулалтын хувьд тааруу, сэрвэр, сүлжээнд гэмтэл гарч тэмцээнүүд олон цагаар хойшилж, хөгжөөн дэмжигчид тоглолтыг үзэж чадсангүй.
  • Өнгөрсөн долоо хоногийн хувьд Монголын цахим спортын кастерүүд болох Kei Bold, Odbayar, Groove, Тулгаа нар дээрхи тэмцээнүүдийг тайлбарлан хүргэлээ. 
  • 2018.12.20-нд болох Star Series League 7-д Монгол улсаа төлөөлөн D13 баг оролцоно. 
  • 29/90 баг бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Prizm, Shooter4st нар гарч оронд нь Zen багт тоголж байсан Sk0r-Тэнгис; Believer-Жонон нарыг авлаа.
  • Монголын Цахим Спорт Хөгжлийн Холбооноос 5 сая төгрөгийн шагналын сантай Mongolian_Dota_Premier_League-ийг 2018.12.23-2019.1.9-ний хооронд зохион байгуулахаар зарлалаа.
  • Ази Номхон далайн бүсийн Predator League 2019 олон улсын цахим спортын тэмцээнд анх удаа Монгол улсаас оролцох боллоо. Орон орны шилдэг багуудтай тулалдах Үндэсний шилдэг багийг шалгаруулах 6 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн 2019 оны 1-р сард зохиогдох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.
  • Dota2MongoliancasterEG хуудаснаас Австрали улсад Монголчуудын Dota2 төрлийн тэмцээнийг 2018.12.24-нд зохиохоор зарлалаа. 

Мэдээг тоймлон бэлдсэн

Ю.Ариунзаяат.

АНУ. Калифорни муж. Оакланд хот. 

2018.12.17. 

Цахим спортын эргэн тойронд 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img