Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Among Us…

Сүүлийн үед маш их тоглогчдыг татаж байгаа тоглоом бол яах аргагүй Among Us билээ. InnerSloth хэмээх тоглоом хөгжүүлэгч тоглоомоо 2018.6.15-нд зах зээлд гаргасан боловч нээх их дуулиан тарьсангүй. Харин Өмнөд Солонгос, Мексик, Бразил зэрэг улсуудад тоглодог байсан ч энэ оны дундууд англиар ярьдаг орнуудын тоглогчид тоглосноор улам нэрд гарчээ. Үүний гол шалтгаан нь мэдээж цар тахлаас болж хүмүүс гэртээ байх болсон, reddit дээрхи хэлэлцүүлгүүд, mobile болон PC дээрхи тоглогчид нь нэг баг болдог, mobile нь үнэгүй, PC хувилбар нь ердөө 5$, тусгай үзүүлэлтүүд шаарддаггүй зэрэг юм. Тоглоомыг хөгжүүлэгчдийн нэг (3 хөгжүүлэгч байгаа) Amy Liu тоглоомын санааг 1986 онд гарч байсан Mafia тоглоомоос авсан гэжээ. 2020 оны 9 сард Twitch платформын хамгийн олон цагаар тоглосон тоглоом, Steam дээр 400 мянган хүн тоглосон; 10 сард бүх платформ дээр 74.8 сая удаа татагдсан байна гэнээ. Түүгээр ч зогсохгүй Among Us тоглоомын тоглогч @Litteeen утасны дэлгэцийг түгждэг theme хүртэл гаргасан нь 4.5К хэрэглэгчдэд хүрч, үүнийг нь далимдуулан зарим нөхдүүд 1$-оор зарж байгааг илрүүлжээ.

Түүгээрч зогсохгүй хуурамч цахим хуудаснууд гарч, үнэгүй skin, game cosmetic  өгөх нэрийдлээр хэрэглэгчдийн мэдээллийг авах, тоглоомонд огт байдаггүй God, Dinosaur, Spiderman, Rainbow баатруудын skin өгнө хэмээн хуурах явдал гарсаар л байна гэнэ.

2020.11.14

Credit: AmongUs

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img