Тоглоомын хөгжүүлэгч Mediatonic шинээр гарсан Fall Guys тоглоомын skin-ээр дуудлага худалдаа явуулж 1 сая долларын хандив цуглуулжээ. Энэ арга хэмжээнд streamer Tyler “Ninja” Blevins, Jimmy “MrBeast” Donaldson, G2 Esports, тоглоомын талаар сургалт явуулдаг Aim Lab нар энэ 1 сая долларыг цуглуулж Англи улсын Special effect хандивын арга хэмжээнд зарцуулна. 8.17-нд эхэлсэн дуудлага худалдаанд тамирчид, олны танил хүмүүс, томоохон брэндүүд оролцож саналаа өгсөн ч, дээрхи 4 хамгийн их санал тавьжээ. Харин цуглуулсан хандиваа Нью Иорк хотын эмнэлгүүд, хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээний зардалд зориулна.
Credit: Fallguys.com