Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын долоо хоногийн мэдээ

(2020.11.02-11.08)

  • BTRG баг Хятад улсын BTRG байгууллагатай хамтрахаар хэлцэл хийгдэж буй талаар мэдээлэл гарлаа.  BTRG байгууллага нь тун саяхан PUMA болон Borussia Dortmund клубтэй хамтран ажиллах болсон бөгөөд хэрэв манай улсын багтай хамтрах тохиролцоо бүрдвэл D13 багийн тоглогч нар Европ тивд байрших магадлалтай байна. D13 багийн хувьд өмнө нь Герман улсын нэгэн байгууллагатай хамтран ажиллахаар ярилцаж байсан боловч Covid цар тахлын улмаас энэхүү ажлын явц нь зогссон тухай мөн багийн удирдлагын зүгээс бидэнд мэдэгдлээ.
  • AZ CSGO CHAMPIONSHIP SEASON 9 тэмцээнд “ripnymaa” баг аваргалж fuu, veterans, thh багууд удааллаа. Шагнал:

1-р байр: ripnymaa 700.000₮ Мөнгөн шагнал, аваргын цом, 500.000₮-н тоглох эрх

2-р байр: fuu 300.000₮ Мөнгөн шагнал, 250.000₮-н тоглох эрх

3-р байр: veterans 100.000₮ Мөнгөн шагнал, 100.000₮-н тоглох эрх

Тусгай байр: thh 50.000₮ Мөнгөн шагнал

MVP: fuu багийн тоглогч mzinho тодорч HYPERX CLOUD STINGER чихэвчний эзэн боллоо.

  • META-ийн FreezeTime цувралын 18 дах дугаарт Dota 2 төрлийн мэргэжлийн тамирчин Hustla Р.Нармандах оролцжээ.
  • EG Studio-с зохион байгуулсан нийт 500’000₮-н шагналын сантай “Mongolian Cyber Cup S2” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Тус тэмцээнд нэг ч цувралд хожигдолгүйгээр “MaMi” баг аварга болж 200’000₮ + Wallet code + Vcoin авах эрхээр шагнууллаа.

Хамтын ажиллагаа

  • Mercedes Benz-с татгалзав.

Саяхан болж өнгөрсөн ESL One Germany тэмцээнд Team Liquid баг түрүүлж, багийн ахлагч iNsaNiA шилдэг тоглогч буюу MVP шагналын эзэн болсон билээ. Тэгвэл түүнийг Mercedes Benz загварын машинаар шагнахад тэрээр өөрийн шагналыг багийн анд miCKe-д бэлэглэхийг хүсэхэд miCKe татгалзжээ.

Татгалзсан шалтгаан нь miCKe машин барьж чаддаггүй ба жолооны үнэмлэхгүй учраас татгалзжээ.

  • Gabe Newell 58 нас хүрлээ.

Цахим спортод хийсэн бүх зүйлд чинь баярлалаа.

HAPPY BIRTHDAY! GABE NEWELL

Уралдаан, тэмцээнүүд

  • G2 vs FURIA | Astralis vs MIBR

Өнөө шөнө гал гарсан тоглолтууд гарах байх.

Xyp9x эргэн ирсэн эхний тоглолт байх болно. Удаан амарсан түүний хувьд эргэн ирээд эхний тоглолтоо шинэ бүрэлдэхүүнтэй MIBR багтай хийх болно. MIBR баг ч мөн адил 3 шинэ тоглогчидтой тоглох ба өөрсдийгөө батлан харуулахын төлөө тоглоно.

Тоглолт 23:30д эхэлнэ.

G2 баг NiKo-той хамгийн эхний тоглолтоо хийх бол нөгөө талаас Бразил/Америк/-с ирсэн FURIA шинэ бүрэлдэхүүний эхний хожигдлыг амсуулахыг хүсэн тоглох биз. FURIA-н хувьд Америк бүсийн №1 гэсэн статустай байгаа билээ.

  • CSGO ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ЦУВРАЛ ДУНДУУРХ СЭЛГЭЭ!

CSGO түүхэнд өмнө нь хэзээ ч цувралын дундуур тоглогчыг сольж, сэлгээ хэлбэрээр ашиглаж байсангүй. Харин Vitality Complexity багтай тоглож байх үедээ шинэхэн тоглогч Nivera-г ашигласан нь шинэ зүйлийг авчирлаа.

Мөн сэлгээ хийсэн тоглолтод(map-д) хожигдсон ч, цувралд амжилттай хожсон.

  • Bubzkji Coach??

G2 vs Astralis багууд тоглосон билээ. Тэгвэл тус тоглолтын өмнөхөн Астралис багийн дасгалжуулагч zonic толгой өвдсөн гэсэн шалтгаанаар тоглолтоо дасгалжуулж чадахгүйд хүрсэн байна.

Харин түүнийг орлож багийн 6 дахь тоглогч Bubzkji дасгалжуулагчийн үүрэг дээр байжээ. /Coach,Spectator/

Гэхдээ түүний дасгалжуулалтын үр дүнд баг нь 0:2 харьцаатай G2 багт хожигдсон.

Мөн удахгүй Астралис Bubzkji-г ашиглаад эхлэх бизээ. 6 тоглогчтой багуудаас том зүйл хүлээх нь дээ.

  • DAMWON Gaming баг WORLD Championships 2020 тэмцээнд аваргаллаа.

Аваргын цувралд SUNING багийг 3:1 харьцаатай хожлоо.

Баг, тамирчдын хөдөлгөөн

  • БАГИЙН ТОГЛОГЧИД НЬ НАЙМААНЫ ТАЛ МӨНГИЙГ ТӨЛЖЭЭ.

VP.Prodigy баг Support тоглогч Illias-г авч өөрийн багийн гишүүдийг бүрэлдүүлсэн билээ.

Тэгвэл түүнийг авахад төсөөлснөөс их мөнгөн дүн шаардагдсан тул багийн тоглогчид нь түүнтэй тоглохыг ихэд хүсэж байсан учраас түүнийг авах мөнгөний талыг төлжээ.

Illias-н хувьд дөнгөж 18 настай залуу тоглогч билээ. Харин VP.Prodigy багийн тоглогчидийн дундаж нас нь 18,5 байгаа юм байна.

  • EN1: Бид заримдаа түүнийг ГАЛЗУУ гэдэг.

FURIA багийн тоглогч HEN1 багийн ахлагч arT-н Aggressive, AWP-тай Push хийсэн тоглолтуудыг юу гэж боддог вэ? гэхэд тэрээр -“arT бол миний тоглож байсан тоглогчдоос шал өөр хэв маягтай тоглогч. Бид түүнийг галзуу гэдэг. Эхэндээ түүний тоглолт арай дэндүү довтолж тоглоод байгаа юм шиг санагддаг байсан ч түүний энэхүү тоглолт нь сайн үр дүн авчирдгийг харж болно.” гэжээ.

  • BnTeT: NG Азийн шилдэг багуудын нэг болно.

Индонез гаралтай тоглогч Hansel Ferdinand буюу BnTeT шинээр бүрдсэн баг болох NG Esports-г Ази бүсэд ноёлж чадах багуудын нэг болж чадна гэсэн байна.

Түүний яриаг товч хүргэвэл:

“Тэр багт XigN, ImpressioN нар нэгдсэн. Мөн XigN бол Азийн дээд түвшний тоглогч учраас тэднийг нэг дор сайн ажиллана гэж бодож байна. Тэд xccurate-г бас авсан. Би xccurate-г маш сайн тоглогч гэж боддог. Гэхдээ түүнийг TYLOO-д өөр байрлалд/role/ тавьчихсан учраас хамтарч чадаагүй. Тэгээд сэлгээрүү шилжүүлсэн. Гэхдээ түүнийг эргэн дээд түвшинд тоглоно гэж бодож байна” гэжээ.

  • ШУУМ: TACO болон Dead нар нэгдэж баг байгуулна.

MIBR багаас гарсан TACO баг байгуулна гэжээ. Тэрээр өөрийн багийн гишүүдээр Felps, dumau болон Latto гэх тоглогчдыг авна гэжээ.

Felps-н хувьд тэдэнтэй цуг тоглож байсан туршлагатай бол dumau болон Latto нар нь 16,17 настай Бразилын шинэ залуу чадварлаг залуус ажээ.

  • NiKo: Би дахиж IGL хийхээс залхсан.

FaZe Clan-с гарч G2 багт нэгдсэн NiKo яагаад гарсан талаараа товч хэлэхдээ дахиж In-Game Leader хийхээс залхсан тухайгаа ярьжээ. Тэрээр karrigan гарснаас хойш 1 жил гарангийн хугацаанд багийн ахлагчийн үүргээр тоглосон бөгөөд хувийн амжилтаа ч мөн бууруулалгүйгээр маш сайн тоглож чадсан билээ.

Түүний хувьд шийдвэрээ аль эрт гаргасан байсан бөгөөд сүүлд түрүүлсэн IEM New York тэмцээн сонголтыг нь огтхон ч эргүүлээгүй гэнэ.

Одоо тэрээр G2 багт nexa-н удирдлаган доор тоглож байгаадаа сэтгэл хангалуун байна гэжээ.

  • SumaiL, No[o]ne, Ramzes нар нэгдэх үү?

OG багаас хасагдаад хагас жил гаруй өнгөрсөн The International 5 тэмцээний аварга болох SumaiL, Virtus.pro багаас идэвхгүй болж шилжсэн No[o]ne, Solo нар болон Evil Geniuses багаас хасагдсан Ramzes нар дээр Хятадын алдарт тоглогч/дасгалжуулагч rOtk нэмэгдэж шинэ баг үүснэ гэсэн мэдээ, шуум гараад удаж байгаа билээ.

rOtk шууд дамжуулалтынхаа үеэр Virtus.pro багийн гишүүд болон SumaiL нар дээр нэмэгдэн TI10 хүртэл дасгалжуулах санал хүлээж авснаа ил болгосон. Харин тэр жагсаалтад байсан 4 тоглогч 4лээ одоо баггүй болчихсон байгаа учир энэ ШУУМыг биелэх магадлалтай гэж үзэж байна.

Хэрэв энэ шуум үнэн байгаад биелэвэл шинэхэн гайхалтай багийг үзэх нь ээ.

  • Solo: 4 жилийн турш хамт байсанд баярлалаа!

Virtus.pro багийн шинэчлэлтийн улмаас багийн үндсэн бүрэлдэхүүнээс буусан багийн ахлагч Solo “Mr.322” үдэлтийн үгсээ хэлжээ. Тэрээр:

“Сайн уу? Залуусаа, эрхэмсэг ноёдуудаа. Virtus.pro багаасаа салах цаг иржээ. Үүний зэрэгцээ багийн удирдлагуудад өнгөрсөн 4 жилийн турш дэмжиж, анхаарч байсанд баярлалаа.

Өнгөрсөн бүх хугацаанд дэмжсээр ирсэн дэмжигчиддээ мөн баярлалаа. Бид та бүгдийн дэмжлэгт хайртай шүү! Шинэ бүрэлдэхүүнд амжилт хүсье.

Шинэ мэдээгээр уулзъя!” гэжээ.

Шинэ технологи, Тоглоомууд

  • Virtus.pro багийн эзэн Сергей Гламазда: БИД 2 СОНГОЛТОН ДЭЭР ГАЦЧИХСАН.

Virtus.pro баг залуу бүрэлдэхүүнээ үндсэн бүрэлдэхүүнээ болгож байна. Харин багийн эзэн яагаад ийм шийдвэр гаргаснаа ийнхүү тайлбарлажээ:

“Бид ганц л зорилготой VP.Prodigy багийг байгуулсан. Харин эдгээр залуус өөрсдийгөө баталж чадсан. 5 тэмцээний аваргын төлөө шалгарч 3т нь аваргалж чадсан.

Бидэнд 2 хүчтэй бүрэлдэхүүн байсан. Заримдаа тэмцээнүүдэд аль багаа оролцуулахаа мэдэхгүй болчихдог байсан.

9 сард бидэнд шинэ сонголт гарч ирсэн. Хуучин багаа сайжруулах уу? Эсвэл залуу багаа дэмжиж санхүүжүүлэх үү? гэдэг сонголтон дээр гацчихсан. Шийдвэрт нь бид залуу багаа үндсэн багаа болгож дэвшүүлж буйгаа мэдэгдэж байна.

Хуучин Virtus.pro баг бол амьд домгууд. Тэдний амжилт болон гайхамшигт тоглолтууд багийн болон DOTA-н түүхэнд үлдэх болно.

Бид өнөөдрөөс шинэ үе, шинэ цомуудыг авчрах аялалыг эхлүүлж байна.” гэжээ.

Мөн хуучин багийн тоглогчид багтайгаа гэрээтэй хэвээр байгаа бөгөөд нэмэлт мэдээллүүдийг удахгүй гаргана гэжээ.

  • ENCE багийн бүрэлдэхүүндээ doto болон sAw нарыг нэмлээ.

Багийн бүрэлдэхүүнд удаан хугацаанд байсан Aerial завсарлага авсан учир түүнийг орлохоор Финляндын HAVU багаас doto-г авлаа. Doto-н хувьд 24 настай тоглогч бөгөөд нилээн сүүлд цахим спортод хөл тавьсан нэгэн билээ.

Харин sAw бол сүүлийн 2 жил HAVU багт дасгалжуулагч, тоглогч хийсэн нэгэн билээ. Тэрээр ENCE-д дасгалжуулагч хийнэ. Өмнөх дасгалжуулагч Twista BAN авсан учир түүнийг sAw-р орлуулжээ.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img