Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2021.02.14)

  • Монгол улсын Засгийн газрын тэргүүн асан,  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ZEUS ESPORTS багийн хамт олонд амжилт хүсч, Монгол улсад цахим спорт хөгжүүлэхэд, цахим спортыг дэмжигч залуучуудыг төрийн бодлогоор дэмжиж туслах  талаар санал бодлоо солилцож, “ZEUS ESPORTS” багийн өмсгөлийг дурсгал болгон бэлэглэлээ. Дэлхийн аваргын тэмцээнд оролцож 3-р байр эзэлсэн энэ багийн амжилт цахим спорт сонирхогч олон залуусд урам өгч, олон нийтийн дунд байдаг цахим спорт, видео тоглоомын тухай ойлголтод эерэг нөлөө үзүүллээ.
  • АНЭУ-ын нийслэл Дубай хотод 2020 оны 12.24-27-ний хооронд болсон PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP  тэмцээнд 3-р байр эзэлсэн “ZEUS ESPORTS”
  • баг эх орондоо ирж, дараа дараагийн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцож эхэллээ.  
  • Саяхан зохиогдсон ULTIMATE CHALLENGE SEMI FINAL тэмцээнд түрүүлэн  бусад 5 багийн хамтаар 2.21-22-нд болох дараагийн шатны тоглолтод бэлэн боллоо.
  • 3 дугаар сарын 1-нээс 5-ны хооронд болох AAGHAAZ  тэмцээний GRAND FINAL-д шууд орох урилга авлаа. Мөн энэхүү тэмцээнд PMPL ын шилдэг багууд болох DRS , IExELEMENT , DEAD EYES ,  FUTURE STATION зэрэг багууд орж байгаа.
  • ZEUS ESPORTS багийн өмсгөл (jersey) цахим спорт сонирхогч хүүхэд, залуусын дунд хамгийн их эрэлттэй болж, захиалгыг спортын хувцасны үйлдвэрлэгч TG SPORT урлан, on line захиалгыг UB cab такси хүргэлт хийж байна.
  • Монголын CS:GO төрлийн тамирчид, тоглогчдын дунд явагдаж байгаа LEET CUP 3 дахь долоо хоногийн on line тэмцээнээ өндөрлүүллээ. Тэмцээний зохион байгуулагчид эхний улиралд долоо хоног бүр 16 багийн дунд, нийтдээ 10 тэмцээнийг зохиохоор төлөвлөсөн бол өнгөрсөн долоо хоногийн тэмцээний оролцогчид TIGER, D13, CHECKMATE, THE BLACK company, W2C багуудаас дээд тал нь 2 тамирчдыг оруулж, бүрэлдэхүүнээ холимог хэлбэрээр бүрдүүлсэн нь сонирхолтой байлаа.
  • Оролцсон багуудыг дурдвал: FOXEN; BYE; ESSNATION; OKEY DOKEY; THH; DRAENEI; MONGOLZALUUS; FNR; QUARANTINE; EYEFINGER; SLYTHERN; MASK OFF; EMPIRE; MONEY HEIST; ARAVT.
  • LEET CUP-ын 3 дахь долоо хоногийн тэмцээнд “Slytherin” баг аваргаллаа.

Багийн бүрэлдхүүн

maaraa

hasteka

NCL

Annihilation

Pol4ris

  • Шилдэг тоглогчоор “W2C” багийн Чингүүн “hasteka” Баярмаа тодорчээ.
  • 2 дахь долоо хоногийн аварга баг: “W2C”
  • Шилдэг тоглогч: D13 esports багийн Тэлмэн “shinobi” Батзориг
  • Эхний долоо хоногийн аварга баг: Tiger баг
  • Шилдэг тоглогч: D13 esports багийн тамирчин Тэнгис “sk0R” Батжаргал
  • Цахим спортын тэмцээн зохион байгуулагч LEET байгууллага  CS:GO төрлөөр анхны тэмцээнээ зарлалаа. Анхны SEASON-гийн хүрээнд нийт 10 тэмцээнийг  7 хоног бүрийн Ням гарагт зохиогдож байх юм. Тэмцээнд оролцох 16 баг  бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг төлнө. Тэмцээний шууд дамжуулалт FACEIT платформ, META-гийн серверүүдэд явагдаж, шөвгийн 4 болон Финалын тоглолтын шууд дамжуулалт дээрхи хуудсан дээр Kuroxy-гийн тайлбартайгаар хүрч байна.
  • Монгол улсын D13 esports баг ESEA (E-Sports Entertainment LLC) тэмцээний Ази Номхон далайн бүсийн (APAC) 36-р улирлын тоглолтыг өнжиж, Европын Холбооны бүсийн нээлттэй шалгаруулалтад оролцож байна. Германы сервер дээр 100ms-150ms гэсэн пингийн үзүүлэлттэй тоглож байгаа ч одоогийн байдлаар 7 ялалт, 1 хожигдолтойгоор 33-р байранд жагсаж байна. Дараагийн тоглолт нь Англи улсын  Union Collective багтай 2.16-нд; Португал улсын GODs Gaming Xervers багтай 2.20-нд тоглох хуваарьтай байна.
  • Beer Night студийн бүтээсэн Fragile тоглоом сар шинийн баярыг тохиолдуулан 35 хувийн хямдрал зарлан тоглоомын үнэ $9.59 болжээ. 2020 оны 11-р сарын 11-нд нээлтээ хийсэн энэхүү тоглоом видео тоглоомын хамгийн олон хэрэглэгчидтэй STEAM платформ дээр монгол, англи, орос, хятад, герман, япон, солонгос хэл дээр хадмал орчуулгатай байрладаг.
  • Dota 2 төрлийн энэ оны анхны Major тэмцээн 3.24-4.4-ий хооронд Сингапур улсад зохион байгуулагдана.
  • Dota Pro Circuit 2021-ийн анхны MAJOR тэмцээнийг  ONE Esports зохион байгуулж байгаа бол шууд дамжуулалтыг 4K нягтаршилтай шууд дамжуулж байгаагаараа онцлог гэнээ. Европ  бүсээс шилдэг 4, Хятадаас шилдэг 4, ЗӨА бүсээс шилдэг 3, ТУХНБүсээс шилдэг 3, Хойд болон Өмнөд Америкийн бүсээс тус тус 2 нийт 18 баг $500,000 шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
  • Singapore Major-ийн  сонгон шалгаруулалтад Р.Нармандах “Hustla”  “496 Gaming”  багийн хамтаар оролцож байна.
  • dgamers.mn байгууллагаас зарладаг DWDL долоо хоног тутмын Dota 2 төрлийн тэмцээнд Dgang, chingcheng, iNNO GAMING, The Infinity Gauntlet, Zues, Newbies, GamerOz багууд оролцож, Week 5-ын аварга багаар Inno Gaming шалгарлаа. Энэ тэмцээнд оролцож байгаа GamerOz баг нь гадаад улсын 2 тамирчинтай хамт тоглодог юм байна.

2021.02.14.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img