Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын долоо хоногийн тойм.

(2020.10.26-11.01)

Монголын цахим спорт

  1. TIGER баг  эхний хожигдлоо хүлээлээ. Тэд Bren Esports багт BO3 цувралд 1-2 харьцаатай хожигдсноор хэсэгтээ 1-1 амжилттай болж байна.
  • TIGER багаас гараад байсан Г.Эрдэнэцогт маань Тайланд улсаас гаралтай Азийн шинэхэн оддын багт тоглохоор боллоо.
  • 2020.10.31 MNSL (Mongolian National Students League) нээлт боллоо. Монголын үндэсний анхдугаар цахим спортийн оюутны лигийг манай хамт олон амжилттай нээлээ.

Монголын үндэсний оюутны цахим спортын анхдугаар лигийн нээлтэд

  • show match / Caster: Groove, dolores/
    • Хөтлөгч Хану
    • техникийн зөвөлгөөн
    • Асуулт хариулт тэмцээн
    • оролцож буй багуудын танилцуулга
  • Mountain Dew брендээс PUBG MOBILE тоглоомын шууд дамжуулалт , контент бэлтгэдэг хүүхэд залуучуудын дундах ээлжит нэгэн “Dew Challange” тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Маргааш буюу 11-р сарын 2-ны өдрөөс эхлэн тоглолтууд цацагдах болно.

Хамтын ажиллагаа

  • real Madrid болон Бразил улсын хагас хамгаалагч Касемеро цахим спортын багтай боллоо.  Тэрээр өөрийн улсын 5 залуугаар багаа бүрдүүлэн өөрийн нэрээр буюу CASE Esports гэсэн багтай болжээ.Багийн 2 тоглогч нь FURIA багийн Academy-с гаралтай тоглогчид юм байна.Тус багийн тоглогчид:
  • dzt
  • land1n
  • delboNi
  • yepz
  • n1ssim
  • Cloud9 VALORANТ төрлийн Солонгос улс дахь багийн тоглогчдоо зарлажээ. Тус багт хуучин MVP.PK багийн тоглогч xeta багтжээ.
  • CSGO түүхэнд өмнө нь хэзээ ч цувралын дундуур тоглогчыг сольж, сэлгээ хэлбэрээр ашиглаж байсангүй. Харин Description: 🇫🇷Vitality Complexity багтай тоглож байх үедээ шинэхэн тоглогч Description: 🇧🇪Nivera-г ашигласан нь шинэ зүйлийг авчирлаа. Мөн сэлгээ хийсэн тоглолтод (map-д) хожигдсон ч, цувралд амжилттай хожсон. Мөн удахгүй Description: 🇩🇰Астралис Bubzkji-г ашиглаад эхлэх бизээ. 6 тоглогчтой багуудаас том зүйл хүлээх нь дээ.

Уралдаан, тэмцээнүүд

  • DAMWON Gaming баг WORLD Championships 2020 тэмцээнд аваргаллаа. Аваргын цувралд SUNING багийг 3:1 харьцаатай хожлоо.
  • 2020 оны шилдэг ESPORTS TEAM шагналын эздээр Team Secret DOTA2 баг шалгарчээ.
  • ESL One Rio Major тэмцээний LEGEND статустай шалгарсан багууд тодорлоо.

Европ: Vitality, Heroic болон Ninjas in Pyjamas нар тэргүүлсэн бол өмнөх Мажорын аваргууд болох Астралис нэг тэмцээн өнжсөн, мөн 2 тоглогчоо сольсон учир оноогоо хасуулж Challengers шатнаас эхлүүлэх боллоо

Америк: 3 том баг нь шалгарах ёстойгоороо шалгарлаа. Тэмцээн дээрээ Quarterfinals-аа давдаггүй хэд маань дараагийн удаа яахыг ёстой хэлж мэдэхгүй юм.

CIS: Мэдээж RMR цувралуудын турш сайн байсан Team Spirit болон s1mple тэргүүтэй Natus Vincere нар шалгарлаа.

Харин үлдсэн багуудыг Challengers шатнаас шалгарах 8 баг бүрдүүлнэ.

Тэмцээн хэзээ болохыг мэдэхгүй юм. Гэхдээ эхнээсээ LAN тэмцээнүүдийн тов зарлагдаад эхэлчихсэн учир он гараад 2-3 сарын хооронд болж магадгүй юм.

  • HEROIC 3 дахь RMR цувралд түрүүллээ.

cadiaN-р ахлуулсан Дани улсын баг болох Heroic RMR цувралын тэмцээнд түрүүлснээр Major тэмцээний эрхийг авлаа.

Тэд аваргын цувралд ZywOo тэргүүтэй Vitality багтай 5 тоглолт хийж 5 дахь тоглолтонд аварга нэрийг зүүлээ.

Vitality 19-17  Heroic [Overpass]

Vitality 20-22 Heroic [Nuke]

Vitality 11-16 Heroic [Inferno]

Vitality 16-10 Heroic [Vertigo]

Vitality 7-16 Heroic [Mirage]

Олон багаас хасагдаж, солигдож явсан cadiaN эцэст нь нэг өөрийн байр сууриа олсон бололтой.

  • 2020 оны World Championships тэмцээний АВАРГЫН ЦУВРАЛ тоглолт эхлэхэд бэлэн болжээ.

Сар гаруй үргэлжилсэн тэмцээнд шигшээ тоглолтонд Suning vs DAMWON нар шалгарсан билээ.

Suning баг бол Underdog статустай байсан ч шигшээд шалгарахдаа JD Gaming-г 3:1, Top Esports-г 3:1 харьцаатай хожиж итгэмээргүй ялалтуудыг байгуулж шалгарсан.

Харин нөгөө талаас DAMWON Gaming бол Contender статустайгаар оролцсон тийм ч тулдаа эхний шатанд DRX багийг 3:0, хагас шигшээд Европын акулууд болох G2 Esports-г 3:1 харьцаатай тус тус хожиж гарч ирсэн.

Аваргын цуврал цагийн дараа буюу 18:00-д Шанхай хотод явагдах бөгөөд RIOT компани өөрсдийн албан ёсны сувгаар шууд дамжуулна.

Баг, тамирчдын хөдөлгөөн

  • Hustla-н шинэ баг болох Zerotwothree(032) багийн Midlaner тоглогч Karl 032 багаас гарч T1 багт нэгджээ. March T1 багийн DOTA2 багийг дасгалжуулахаар болжээ. T1 багийн бүрэлдэхүүн:

1.TBA

2.inYourDream

3.Sam_H

4.Jhocam

5.Poloson

C.March

  • TIGER багаас гараад байсан Г.Эрдэнэцогт “erkast” Тайланд улсаас гаралтай Азийн шинэхэн оддын багт тоглохоор боллоо. Ингэснээр NG Esports багийн бүрэлдэхүүн:
  • XigN
  • ImpessioN
  • cbbk
  • erkaSt
  • TBA

Тус багийн хамгийн эхний тоглолт 10/28-наас 10/31 хооронд болох 188Esports Thailand Championship 2020 тэмцээн дээр байх болно. erkaSt-н шинэ баг NG Esports багийн 5 дахь тоглогчоороо xccurate-г нэгтгэжээ.

  • 2017 оны 02 сарын 19нд FaZe Clan-д нэгдэж байсан бол 3 жил 8 сарын дараа тэрээр G2 багт нэгдлээ. FaZe Clan-ы хамтаар Major финалд л шалгарлаа даа. Мөн хэд хэдэн IEM, EPICENTER тэмцээнүүдэд түрүүлжээ.  Ийнхүү G2 багийн бүрэлдэхүүн:
  • kennyS
  • nexa
  • huNter-
  • AmaNEk
  • JaCkz
  • NiKo

Үеэлүүд нэг багт тоглохоор болж байна!

Шинэ технологи, Тоглоомууд

s1mple TWITCH дээр бандуулжээ.

Хэдий s1mple Twitch дээр Stream хийх эрхээ бандуулсан ч, түүнийг бичлэгийг ахин тоглуулж, stream хийж буй хуурамч хаяг 2 цаг гаруй хугацаанд Live Stream явуулж бараг үндсэн сувагтай нь тэнцэхүйц үзүүлэлт, үзэгчидтэй шууд дамжуулалт хийжээ.

Зарим Stream-үүд энэ тал дээр сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлсэн байна.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img