Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2021.03.21)

esportsnews.mn цахим хуудас та бүхэнд :
MCS Esports Festival-ийн финал маргааш явагдана

Ex-Tiger баг шинэ нэрийн дор тоглохоор боллоо

MESA 2021 оны MESA League-д PUBG Mobile-ийг нэмлээ

NBA-ийн од Кевин Дюрантын байгууллага Esport-д орж ирэв

S-SPONSORSHIPS, PARTNERSHIPS…

Данийн esports байгууллага Astralis технологийн HP компанитай арилжааны түншлэлээ өргөжүүлэв. Шинэ түншлэлийн үр дүнд HP нь Astralis-ийн CS:GO болон League of Legends багуудын худалдааны хэрэгсэл, бэлтгэлийн байр зэрэгт дэмжлэг үзүүлнэ. болгон өргөжүүлэх болно.

P-PLAYERS, TEAMS…

Европын esports байгууллага Fnatic Энэтхэг дэх PUBG Mobile төрлийн үйл ажиллагаагаа зогсоох боллоо. Энэ тоглоомыг Энэтхэг улсад хориглоод 6 сар гаруй хугацаа өнгөрсөн тул ийм арга хэмжээ авахад хүрчээ.

TeamSoloMid баг нь албан ёсоор олон нийтийн сүлжээгээр дамжуулан шинэ жагсаалтаа танилцуулж, байгууллага мэдэгдэл гаргахаас нэг өдрийн өмнө гарсан мэдээллийг баталсны дараа бүх эмэгтэй Валорант бүрэлдэхүүнтэйгээрээ бахархах болно.

O-ORGANIZATIONS, REGULATIONS…

Цахим спортын ESL байгууллага  ESL Pro League-ийн 12 гишүүнээс бүрдэх  Тоглогчдын Зөвлөлийг албан ёсоор танилцуулжээ.  EPL-Тоглогчдын Зөвлөл жилд дөрвөн удаа хуралдах бөгөөд гишүүд нь шилжсэн тохиолдолд өөрчлөгдөж, одоогийн бүтэц бүрэлдэхүүнээ хоёр жилийн хугацаанд хадгалах бөгөөд дараагийн уулзалт нь 2021 оны 5-р сард болно.

R-RATINGS, NUMBERS…

Твиттерийн Тоглоомын контент хариуцсан газрын дарга Риши Чадхагийн хэлснээр 2021 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн хамгийн олон жиргээнд хамрагдсан esports багуудын эхний 10 байр суурийн 5-ыг нь Бразилийн байгууллагууд эзэлж байна. Бразилийн LOUD, Европын G2 Esports байгууллага, Бразилийн paiN Gaming, Америкийн FaZe Clan, Өмнөд Солонгосын T1, Бразилийн Фламенго Эспорт, Европын Team Liquid, Бразилийн хоёр байгууллага FURIA, MIBR, European Fnatic тус тус оржээ.

T-TOURNAMENTS, LEAGUES…

Garena төрлийн 5-р сарын 22-29-ний өдрүүдэд Сингапурт болох “Free Fire World Series 2021” цуврал тэмцээнд  14 бүс нутгийн 22 баг оролцох бөгөөд цар тахлын бүх л шаардлагыг биелүүлж багууд  Сингапур руу аялахаар болжээ.

1996 оноос хойш, дэлхийн хамгийн олон жилийн турш үргэлжилсэн тулааны тоглоомын EVO тэмцээнийг зохион байгуулах болсоноо Sony зарлав. Энэ хугацаанд олон тооны ивээн тэтгэгчдийг татаж байсан ч бие даасан хэвээр үлджээ.

S-STREAMING, BROADCASTINGS…

League of Legends төрлийн стример Gross Goe-г   Twitch 3 дахь удаагаа хориглолоо. 2009 оноос RuneScape, 2014 оноос  League of Legends төрлөөр стрийм хийж олны дунд нэр хүндтэй болсон ч цахим орчинд биеэ зөв авч яваагүй хэмээн 2 удаа стрийминг эрхээ цуцлуулж байжээ.

https://www.ginx.tv/en/twitch/gross-gore-permanently-banned-from-twitch

Дэлхийн Байгал Орчны Сангаас жил бүрийн 3-р сарын 27-нд зохиодог  Эх дэлхийн цаг 2021-т цахим спортын байгууллага, баг, тамирчид хамтран ажиллах болсоноо зарлаж байна. Бидний сайн мэдэх Ninja in Pyjamas байгууллага 100 мянган долларын цуглуулах хандивын стрийминг хийж байна.

https://www.dailyesports.gg/ninjas-in-pyjamas-teams-up-with-wwf-for-earth-hour/

Долоо хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img