Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын долоо хоногийн тойм

(2021.03.14)

Бид esportsnews.mn цахим хуудсаараа дараахь мэдээ, мэдээллийг хүргэжээ.

Сингапурын major-ийн бүх багууд тодорч дууслаа

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц

D13 баг Европийн ESEA Legue-ийн хасагдах шатанд шалгарлаа     

ESL лигтээ шинэ багуудыг хүлээн авна

Hustla Европийн багт хүчин зүтгэхээр боллоо

Women in Esports: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Мөн esportsnewmn нүүр номын хуудсаар дэлхийн цахим спортод болж байгаа үйл явдлуудын мэдээллийг тухай бүрд шуурхай хүргэлээ.

S-SPONSORSHIPS, PARTNERSHIPS…

Сим уралдааны  тэргүүлэгч брэнд болох Fanatec hardware нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулахаар Red Bull Racing Esports Team-той хамтран ажиллахаар болжээ.

Өмнөд Солонгосын видео тоглоомын KRAFTON компани Энэтхэгийн спорт шийдлийн NODWIN Gaming компанид 24 орчим сая долларын  хөрөнгө оруулжээ.

Ингэснээр  Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африкд NODWIN технологийн хөгжлийг хурдасгахад туслах болно гэж үзэж байна.

Цахим спортын дэд бүтцийг хөгжүүлэгч Nerd Street Gamers (NSG) видео тоглоомын хөгжүүлэгч  Riot Games-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Шинэ гэрээний дагуу NSG-нь Хойд Америкийн VALORANT Champions Tour (VCT) тэмцээний гурван шатыг нэвтрүүлэх болно.

P-PLAYERS, TEAMS…

Видео тоглоомын худалдан авалт нэмэгдсээр л байна. Hardware худалдан авалт  2020 оны 2-р сартай харьцуулахад 121% -иар өсч, нийт 406 сая доллар болжээ. Энэ нь 2011 оноос хойш 468 сая долларт хүрсэн хамгийн том үзүүлэлт юм.

https://www.dbltap.com/posts/nintendo-switch-playstation5-xbox-series-x-sales-february-2021-01f0kk9sy6ph

Хятад улсын CSGO тоглогч xiaosaGe зодог тайллаа. Тэрээр 5Power багт dobu, Kabal нартай цуг тоглож байсан.  

Vitality баг тоглогч Nivera-г хаслаа. Ийнхүү 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглоод байсан Vitality баг эргэн 5 хүний бүрэлдэхүүнтэй болж байна.

O-ORGANIZATIONS, REGULATIONS…

Дэлхийн  Цахим Спортын Холбооны  дижитал, технологи, инноваци, идэвхтэй спортын (DTIA) комисс нь спорттой холбоотой технологийн дижитал инновацийг удирдан чиглүүлж, спорт, спортын хурдацтай нэгдмэл байдлын талаархи санаачлагыг дэмжиж ажиллахаар боллоо.

https://www.globalesports.org/post/shaping-the-future-of-esports

R-RATINGS, NUMBERS…

Цахим спортын тоон үзүүлэлтийн мэдээллийг гаргадаг Esports Chart, мэдээ, мэдээллийн Esports Insider нар хамтран 2021 оны 2-р сарын цахим спортын үзэгчдийн тоог гаргажээ. Энэ мэдээгээр Индонез улсад болж байгаа Mobile Legends: Bang Bang’s төрлийн тэмцээнийг 613,631 хүн үзсэн бол, IEM Katowice 2021 CS:GO тэмцээний NAVI vs Team Liquid  тоглолтын үеэр 596,000 хүн үзсэн нь хамгийн дээд амжилт болжээ.

T-TOURNAMENTS, LEAGUES…

PMCO2021 Spring Split – Wildcard бүсийн финалын тоглолтууд явагдаж дууслаа. 4 өдрийн турш маш өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтууд өрнөж 2-р байрын төлөө ширүүн тулаанууд гарлаа. Тэмцээнийг эхний өдрөөс хойш тэргүүллээ алдалгүй хадгалсан Монгол улсын Astra Academy баг 6 ялалт, 264 оноогоор тасарч бүсийн аварга болсон бол сүүлийн тоглолтонд гайхалтай ялалт байгуулж нийт оноогоор 2-р байраар Монгол улсын APES INC. баг шалгарч дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийг авлаа.

Тэмцээний байр, шагналыг танилцуулбал:

1-р байр: Монгол улсын Astra Academy – $3,900+Next Stage

2-р байр: Монгол улсын APES INC – $2,300+Next Stage

3-р байр: Монгол улсын PeaklySeven – $1,900

4-р байр: Энэтхэг улсын Reaper X – 1,600

5-р байр: Монгол улсын Victor Gaming – $1,450

6-р байр: Монгол улсын 5Power – $1,400

7-р байр: Монгол улсын Team Naikon – $1,350

8-р байр: Монгол улсын Ten Shade – $1,300

9-р байр: Непал улсын Nepal Esports – $1,250

10-р байр: Монгол улсын PAIN GAMING – $1,200

11-р байр: Непал улсын WC KTM RAGE – $1,150

12-р байр: Монгол улсын EpicGaming – $1,150

13-р байр: Монгол улсын Team Unity – $1,150

14-р байр: Монгол улсын Way To Conqueror – $1,100

15-р байр: Непал улсын GOZZA Esports – $1,100

16-р байр: Монгол улсын Night Mare – $1,100

(мэдээллийг PUBG Mobile Mongolia нүүр номын хуудаснаас авав.)

CS:GO төрлөөр Монгол баг тамирчдын дунд явагдаж байгаа LEET бооцоот тэмцээний 5 дахь долоо хоногийн цуврал өндөрлөлөө. Нийт 16 баг орсоноос ARAVT баг түрүүлж, ZOOM баг удаалжээ.

Монгол улсын PUBG Mobile төрлийн тоглогчдын дунд зохиогдсон MPC (Mobile Pro League) SEASON 2 тэмцээн дууслаа. Нийт 48 баг оролцсон уг тэмцээнд 4 үе шаттай явагдаж дүнгээ гаргажээ.

1-р байр Z3US E-SPROT баг шалгарч  2.500.000₮ шагнал

2-р байр APES баг шалгарч  1.000.000₮ шагнал

3-р байр SEAL баг шалгарч  500.000₮ шагнал тус тус авчээ.

(мэдээллийг MPC нүүр номын хуудаснаас авав)

Dota 2 төрлийн Монгол баг тамирчдын дунд явагддаг Dgamers Weekly Dota League-н 7 дахь долоо хоногийн цувралаар INNO GAMING түрүүлжээ.

Цахим спортын долоо хоногийн тойм 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img