Мягмар, 10 сар 19, 2021
top banner

Цахим спортын долоо хоногийн тойм

(2021.01.10)

Монголын цахим спорт

PUBG MOBILE дэлхийн аваргын тэмцээн 2021.01.21-24-ний хооронд АНЭУ-ын Дубай хотын Coca Cola Arena-д болно. Дэлхийн шилдэг 16 баг, 75 тоглогч оролцож буй тэмцээнд манай улсаас ZEUS CLAN баг:

  1. Н.Дулаанжаргал “ABELY” – IGL
  2. Б.Тэнгис “ICY”  – FRAGGER , SCOUT
  3. Б.Золбоот “ZYOL”  – FRAGGER
  4. Б.Билгүүн “GODLESS” – ATTACKER

ZELME – MANAGER , CONTENT MAKER нарын бүрэлдэхүүнтэй Дубай хотыг зорилоо.

Багийн үндсэн бүрэлдэхүүн:

С.Ундрах “UNDAAK” багийн ахлагч

О.Бат-Оргил “RONIN” аналист

Намуун EDITOR DESIGNER

“CRYSTAL” менежер

DPC оноо эргэн ирснээр анхны Dota Pro Circuit 2021 тэмцээнүүд явагдлаа.  ЗӨА бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтын 4 дэх  тэмцээнээс  Монголын Lilgun (Sanctity, Lil, Marvel, Ace2, Hishgee) баг амжилттай шалгарлаа. 3 дахь шалгаруулалтаас гарсан баг нь өөр багийн тоглогчийг багтаа оруулан тоглосон тул тэмцээнээс түтгэлзүүлэн оронд нь дараагийн шалгаруулалтад 3 эрх өгснөөр Монгол баг маань тэрхүү боломжийг ашиглан гарч ирж чадлаа. Lilgun баг “А” хэсэгт хуваарилагдсан бөгөөд Round-robin зарчмаар дараахь хуваарийн дагуул өрсөлджээ.

1/08 – Lilgun vs Galaxy Racer (Малайз)

1/08 – Lilgun vs HOYO (Малайз)

1/09 – Lilgun vs Team Veteran(Малайз)

1/10 – Lilgun vs Cignal Ultra (Малайз)

1/10 – Lilgun vs The Prime (Малайз)

Тэд  1.18-2.27 хүртэл үргэжлэх DPC 2021 S1: SEA Lower Division (шагналын сан нь 75 мянган доллар) тэмцээнд оролцоно. шалгарах юм. Харин энэ шатнаас цааш шалгарвал Upper Division-д шалгарч акулуудтай үзэлцэх эрхийг авах юм. “Монголын Lilgun баг 3-р байр эзлэн хаалттай сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцох эрхээ авлаа.Өмнө нь энэ шатанд The MongolZ баг урилгаар оролцож  байсан бол тэдний амжилтыг Lilgun баг давтаж чадлаа. Гэхдээ тэд нээлттэй шалгаруулалтын шатнаас эрхээ авч байгаа нь онцлохуйц явдал боллоо.” гэж NewMeta онцолжээ.

Dota2 төрлийн мэргэжлийн тамирчин, Монгол улсын тамирчин Р.Нармандах “HUSTLA” Вьетнам улсаас гаралтай 496 Gaming багтай нэгдэн энэхүү тэмцээний 1.18-2.27 хүртэл үргэжлэх DPC 2021 S1: SEA Upper Division-д (шагналын сан нь 250 мянган доллар) шалгарлаа.

Dota 2 тоглоомын хөгжүүлэгч Valve 2017 оны 7-р сард DPC (Dota Pro Circuit)  онооны системийг танилцуулсан билээ. Багууд оролцсон тэмцээнээсээ оноо цуглуулж (major тэмцээний DPC онооны сан 15,000 minor тэмцээний DPC онооны сан 500) улирлын эцэст хамгийн их оноог цуглуулж чадсан 8 баг The International тэмцээнд шууд орох эрхтэй болдог.

eXTREMESLAND CS:GO Festival 2020 тэмцээний Нээлттэй шатны тоглолтууд буюу 1-р сарын 4-нээс эхэлж манай улсын CG:GO төрлийн багууд амжилттай оролцлоо. Нээлттэй шатнаас Монгол улсын 4 баг шалгарчээ. 1-р сарын 22-ний өдрөөс эхлэх үндсэн тэмцээнд оролцох багууд:

Шууд урилгаар

TIGER CS:GO (Монгол улс)

Lynn Vision (Хятад улс)

Invictus Gaming (Хятад улс)

Wings Up (Хятад улс)

Нээлттэй шатнаас шалгарсан

Team Checkmate (Монгол улс)

D13 Esports (Монгол улс)

The Black Company (Монгол улс) (former  Mazaalai)

2020.12.14-2021.1.15-ны хооронд явагдаж байгаа FunSpark Rivals Pre-Season тэмцээн нь  2 шатлалтайгаар Азийн 18 багийн дунд зохион байгуулагдаж байгаа билээ.

1 сарын 5-ны өдөр 1-р шат нь дуусч TIGER, D13, Bren Esports, Invictus Gaming, Lynn Vision Gaming, Checkmate багууд дараагийн шатанд шалгарсан.

2-р шатанд урилгаар Tyloo, Wings Up дээр дурдсан 6 багуудын хамт хоёр хэсэгт хуваагдаж, хамгийн өндөр оноотой 2 баг нь хагас шигшээд шалгарах болно.

Монголын Электрон Спортын Холбоо шинэ өнгө төрхтэй болсон гэдгээ зарлаж  хамгийн сүүлд цацсан видео дээр дурдсанаар тэд шинэ өнгө төрхтэй болсон ч өмнө нь баримтлан ажиллаж байсан зарчмуудаа хэвээр хадгалаж, цаашид Монголын электрон спортыг хөгжүүлэх зорилготой олон олон төслүүдийг санаачлан ажиллана гэдгээ илэрхийллээ

(2021.01.4-01.10)

  • Түлхүүр үгс:
  • PUBG
Цахим спортын долоо хоногийн тойм 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img