Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын долоо хоногийн тойм

(2020.12.20)

Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 24 багийн хооронд нэг сарын турш үргэлжилсэн тэмцээн өндөрлөж PUBG Mobile Global Championship Final-д тоглох шилдэг 16 баг тодорлоо. Монгол улсын ZEUS Esports баг 260 оноотой 13-р байраар,  EMEA бүсэд Монголын улсын тамирчин Даваадорж “RobdiNNi” Мөнхбатын тоглодог Казакстан улсын Konina Power баг 532 оноотой 4-р байраар шалгарч , 2021 оны 1 сарын 24-27-нд Араб улсын Дубай хотын Coca-Cola Arena-д болох PUBG Mobile Global Championship Finals тоглох эрхээ авлаа.

D13 Esports баг Euro cup GG.bet тэмцээний 2р шатанд Hollywood багтай тоглож 22-19 харьцаатай ялалт байгууллаа. D13 баг  12.25-1.22 хүртэл Европ Азийн нийт 5 тэмцээнд зэрэг оролцох юм байна. Үүнд 17.500$-н шагналын сантай 1 сарын 13-17-ны хооронд Ази, Номхон далайн бүсийн хүрээнд зохион байгуулагдах Hyperion x OEL CS:GO Launch тэмцээний нээлттэй шалгаруулалт юм.

10.000$-н шагналын сантай 12 сарын 21-с 1 сарын 6-ний хооронд Европ бүсэд онлайнаар зохион байгуулагдах “IceBreak Challenge #1” тэмцээнд уригдлаа.

Мөн багийн гишүүн hasteka өөрийн хүсэлтээр багийн бүрэлдэхүүнээс гарч, дасгалжуулагч worldpeace одоогоор орлон тоглож байна.

Монголд анх удаа онооны системийг нэвтрүүлж байгаа DOTA 2 MESA Pro Series #1 тэмцээний дүн гарлаа.  Дөрвөн хоногийн турш онлайнаар 73 баг өрсөлдсөн уг тэмцээнд үргэлжилсэн тэмцээний аварга баг тодорлоо. Нийт BRAINAC, VALKY, ELEVEN, CHIMU, CUZZ бүрэлдэхүүнтэй Drain Gang баг түрүүлснээр 2400MSP болон  2,000,000 төгрөгийн эзэд болж чадлаа. Sable Hat  баг Drain Gang багт 0:3 харьцаатай ялагдаж 1900 MSP болон 500,000 мянган төгрөгийн эзэд боллоо.

Үндсэн тэмцээнд орсон 16 баг:

  • DrainGang
  • Sable Hat
  • Amazing Grace
  • Team W
  • Kingdom
  • DB
  • UchirtaiTolgoi
  • Hydra
  • Minu Hota
  • Not last place
  • New era
  • Qroki
  • Last Dance
  • Asahi
  • Ancient Stack
  • Tevery

Монголын Цахим Спортын Холбооноос зохиож байгаа CS:GO MESA Pro Series тэмцээн 

гурван цувралаас бүрдэх бөгөөд  эхний тэмцээнийг MESA онлайн журмаар 32 багийн дунд нээлттэйгээр, 8 багийг урилгаар оролцуулахаар зарлаж байна. Эхний тэмцээн 12.23-27-ны хооронд болно. Одоогийн байдлаар Tiger, D13 Esports, Black company (Mazaalai), CheckMate, Aim4R gaming, W2C, AIM gaming нарын 7 баг уригдаад байна.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img