Ням, 10 сар 24, 2021
top banner

Монголын цахим спортын долоо хоногийн тойм

(2020.12.7-12.13)

MESA (Mongolian Esports Association) 2020-21 оны шинэ улирлын DOTA 2 MESA Pro Series 1 тэмцээнийг 2020.12.17 – 2020.12.20 хооронд нийт 128 багийн дунд, харин  CS:GO MESA Pro Series 1 тэмцээнийг 2020.12.23 – 2020.12.27 нийт 64 багийн дунд online орчинд хийх болсоноо зарлалаа.  Тэмцээний шагналын сан нь төрөл тус бүрдээ 3 сая төгрөг юм байна.

Extremesland Official тэмцээн энэ жил цар тахлын улмаас хойшлох шинжтэй байсан ч тэмцээний зохион байгуулагчид уламжлал болсон энэхүү арга хэмжээгээ үргэлжлүүлэх зорилгоор eXTREMESLAND CS:GO Festival 2020 on line тэмцээнийг зарлалаа.

Зүүн Ази бүсэд Монгол улс нь Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонконг гэсэн орнуудтай хуваарилагдсан.

Тэмцээний эхний шат болох “Нээлттэй сонгон шалгаруулалт” нь 2021 оны 1-р сарын 04-нд эхэлнэ. Харин 12.11 – 12.30-ний өдрүүдэд 64 багийг бүртгэх юм байна.

CS:GO шилдэг багуудын Ази тивийн чансаа дээр 12-р сарын 7-ны үзүүлэлтээр Монгол улсын TIGER CS:GO 3-р байр, D13 Esports 4-р байранд тус тус бичигдсэнийг HLTV өөрийн сайт дээрээ гаргажээ.

META gaming байгууллага FreezeTime цувралын 26 дах дугаараар MatcFix-ийн тухай ярьсон бол, 27 дахь дугаараар дэлхийн болон Монголын цахим спортын орчинд болж байгаа сонин содон мэдээг хүргэсэн байна.

Монгол улсын D13 esports баг, Team Checkmate багууд 30 мянган долларын шагналын сантай Funspark Rivals Pre-season тэмцээнд уригдлаа.  12 сарын 14-с 1 сарын 15-ны хооронд зохион байгуулагдах энэхүү тэмцээнд нийт 18 баг, урилгаар Хятад улсын TYLOO, Wings Up Gaming багууд оролцоно. D13 багийн тоглогч Tengis “sk0R” Batjargal гарын гэмтэл нь эдгэрсэн тул бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох нь.

D13 esports багийн тоглолтын хуваарь

12 сарын 25-нд 17:00 цагаас: D13 vs TSG

12 сарын 28-нд 14:00 цагаас: D13 vs After Gaming

12 сарын 29-нд 14:00 цагаас: D13 vs W2C

Checkmate багийн тоглолтын хуваарь:

12 сарын 14-нд 14:00 цагаас: Checkmate vs HZ

12 сарын 15-нд 14:00 цагаас: Checkmate vs Bren

12 сарын 16-нд 17:00 цагаас: Checkmate  vs Let’s Quit

PUBG Mobile Global Championship Season 0 тэмцээний League Stage: Super Weekend тэмцээний 3 дах долоо хоногийн тэмцээн болж өндөрлөлөө.

1дэх өдрийн тоглолтуудад Монгол улсын Z3usEsports 4 дэх раундад Vikendi газарт ялалт байгуулсан билээ.

2дахь өдрийн тоглолтуудад Монгол тоглогч RobdiNNi-гийн баг Konina Power мөн 2 дараалсан ялалт байгуулсан гайхалтай тоглолтууд үзүүллээ. Энэ өдрийн ТОП 5 тоглогчийн 3 нь Konina Power багаас шалгарчээ.

3дахь өдрийн тоглолтод  Монгол тоглогч RobdiNNi-гийн баг KoninaPower 81 оноотой 4-р байраар шалгарсан бол Монгол улсаас өрсөлдөж буй ZEUS CLAN баг 76 оноотой 10-р байраар тус тус Super Weekend-д шалгарлаа.  Мөн ZYOL Gaming “MVP” тоглогч болжээ.  

Нийт онооны дүнг жагсаавал энэ долоо хоногийг 152 оноотойгоор Монгол тоглогч RobdiNNi-гийн Konina Power багт тэргүүлжээ.

Нийлбэр оноогоор Индонез улсын Bigetron Esports баг 476 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа бол Konina Power баг 4-р байранд, харин Монгол улсаас өрсөлдөж буй ZEUS CLAN баг 14-р байранд бичигдэж байна. (Нийт 4 долоо хоногийн нийлбэр оноогоор эхний 16 багууд PMGC тэмцээний финалд шалгарна.)

dgamers.mn долоо хоног бүр зохиодог Dota2 төрлийн DWDL-ийг 10 багийн дунд зохиож 4men+Baldan гэдэг баг түрүүлжээ. Энэ байгууллагын хувьд TIG багийг бэлтгэлийн байраар хангаж,  мэргэжлийн дасгалжуулагчтай болж байгаагаа мэдэгдсэн байна. 

  • Түлхүүр үгс:
  • csgo
Монголын цахим спортын долоо хоногийн тойм 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img