(2020.11.16-11.22)
Монголын цахим спорт
ESPORTSNEWSmn нүүр номын хуудсаараа 26 мэдээ, цахим хуудсаараа 13 мэдээг та бүхэнд хүргэжээ.
Цар тахлын тархалт нэмэгдэж байгаа тул хатуу хөл хорио тогтоосноос болж Монголын Үндэсний Оюутны Лиг, AZ CS:GO championship season 10 тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
META gaming өнгөрсөн өдрүүдэд FreezeTime дугаарын 21, 22 дахь дугаарт Dota2, League of Legends тоглоомын тухай; TechMech цувралаар DELL G5 gaming laptop-ны тухай танилцууллаа.
Бидний сайн мэдэх EG caster хүүтэй болж, хүүгээ Эдүгэн гэж нэрлэжээ. Харин түүнийг “Raigon” Мөнхжин орлож байна. EG sudio өнгөрсөн өдрүүдэд Epic League-ийн тоглолтуудыг монгол хэл дээр тайлбарлан хүргэж байна.