Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.09.28-10.04)

https://www.facebook.com/esportsnews.mn

  • esportsnews.mn хуудас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 10 мэдээ esportsnews.mn цахим хуудсаараа оруулж, нүүр номын  хуудсан дээр PAL тэмцээний тоглолтуудыг тухай бүрт мэдээлж, нийтдээ 24 мэдээг та бүхэнд хүргэжээ.
  • EsportsTalk цувралын 30, 31 дэх дугаараар dgamers.mn байгууллагын тайлбарлагч Б.Батхишиг; АНУ-ын Defeaters багийн online дасгалжуулагч О.Тэмүүлэнтэй ярилцлага хийжээ.

Монголын цахим спорт

  • PAL намрын улирлын тоглолтын хэсгийн тоглолтууд дууслаа. Энэ тоглолт CHECKMATE баг 5-аар, Tiger баг 3-аар шалгарч Play Off шатанд өрсөлдөх боллоо. Play off тоглолтууд 10.9-11-ны хооронд болно.
  • Dgamers.mn байгууллагаас Dota2 төрлөөр Монголын үндэсний оюутны цахим спортын лигийг  2020 оны 11 сарын 1-ээс 2021 оны 4 сарын 15-ны хооронд явуулахаар зарлалаа. Энэ тэмцээнд одоогийн байдлаар 14 сургууль оролцохоор бүртгүүлжээ.
  • PUBG Philippine Series Season 2 тэмцээний төгсгөлийн шатанд манай улсын Khuree esports шалгарлаа. Нийтдээ шилдэг 12 багаас 2-т жагсаж байна. Харин PUBG Singapore, Malayzia Season 2 тоглолтонд 24K esports мөн л төгсгөлийн шатанд шалгарч шилдэг 16 багаас 3-т жагсаж байна.
  • MetaGaning байгууллага PAL тэмцээний оролцож байгаа Монгол багуудын тоглолтыг тайлбарлан хүргэж дунджаар 120 мянга орчим хүн үзжээ. Мөн FreezeTime цувралын 17 дахь дугаараа хүргэсэн байна.
  • Dota 2 Mongolian EG studio Австрали, Солонгос улсад байгаа Монголчуудын тэмцээнийг 10.5-нд зохионо. Хятад улсын Dota2 төрлийн аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлан хүргэжээ.
  • 10.1-10.19-нд болж байгаа Moon Studio Mid-Autumn League Монгол улсын мэргэжлийн тамирчин Нармандах “Hustla”, Phantasm багийн нэр дээр тоглож байна.  Э

Хамтын ажиллагаа

  • Английн цахим спортын Guild esports 2019 оны 9-р сард The Lords esports нэрийн доор байгуулагдаад нээх удалгүй  195 мянган долларын хөрөнгө оруулалт босгосон. 2020 оны 6-р сард алдарт хөл бөмбөгчин David Beckham нэлээд хэмжээний 6.5 сая долларын хөрөнгө оруулалт хийснээр  нэрээ өөрчилж Guild esports болгожээ. Харин саяхан Лондонгийн үнэт цаасны зах зээл IPO-гоо 10-р сарын 2-нд гаргахаас өмнө  25.71 саяыг; Лондонгийн хөрөнгийн бирж дээр нийт 52.3 сая долларын хөрөнгө босголоо
  • Цахим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч хамгийн том, олон жилийн түүхтэй DreamHackESL байгууллагууд нэгдэж байгаагаа зарлалаа. Тун саяхан 9.22-нд CSGO төрлийн ESL Pro Tour-ийн 8 тэмцээнийг хамтран зохион байгуулахаар зарлаж байсан нь цаашдаа нэгдэж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлж байсан билээ.
  • Цахим спортын судалгааны EsportsCharts Бразил болон Латин Америкийн цахим спортын тоглогчид, тамирчид, баг, салбарын хөгжил, маркетинг, менежементийн талаар судалгаа хийхээр Gaming Culture байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Esports Charts мэдээллээ Португал хэл дээр гаргаж эхэлнэ. NewZoo-н судалгаагаар 7.6 сая цахим спортын контент хийдэг гэсэн тоо гарчээ.

Уралдаан, тэмцээнүүд

  • League o f Legends төрлийн дэлхийн аваргын тэмцээн Хятад улсын Шанхай хотод үргэлжилж байна. Одоогийн байдлаар Group Stage тоглолтууд эхэлжээ.
  • Шинэ бүрэлдэхүүнтэй PSG.LGD баг оролцсон эхний тэмцээндээ түрүүллээ. Тэд Playoff-т 1 ч хожигдолгүйгээр ялалт байгууллаа.

Шинэ технологи, Тоглоомууд

RTX3070 НЭЭЛТ ХОЙШИЛЖЭЭ.

499$ үнэтэй гарна гэж NVIDIA-с мэдэгдсэн RTX3070-н нээлт хойшилсон байна. 10 сарын дундуур гарна гэсэн байсан ч 2 долоо хоног гарангаар хойшилж 10 сарын 29нд гарахаар болжээ. 499$ гэж зарласан ч MSI, ASUS, Gigabyte гээд брэндүүдийн нэрээр гарж ирэхээрээ 700$ гаруй үнэтэй болно.

Баг, тамирчдын хөдөлгөөн

  • Зунаас хойш яригдаж байсан  4AngryMen БАГ АЛБАН ЁСООР байгууллагдсан боловч багийн гишүүдээ зарлаад удаагүй байтал, Sylar-ийг хасч байгаагаа зарласан байна.

1. TBA

2. Maybe

3. Yang

4. fy (C)

5. RedPanda.

  • SoNNeikO ахин баг байгуулахаар болжээ.

CIS бүсийн тоглогчид нийлэн түр хугацааны баг үүсгэхээр болжээ.

Тус баг ойрын хугацаанд тэмцээнд оролцохгүй бөгөөд хэсэг бэлтгэл хийж, Organization олсны дараа тэмцээнүүдэд оролцоно гэнэ.

Багийн бүрэлдэхүүн:

  • iLTW
  • Ergon
  • AfterLife
  • Immersion
  • SoNNeikO
  • Ердөө 25хан настай залуу тоглогч Александр “Flow” Сазанов, хуучин FlyToMoon, Double Dimension болон ElementsProGaming багуудад тоглож явсан Александр Сазонав хорт хавдрын улмаас нас барсан байна. Тэрээр 2018 онд хорт хавдартай байхдаа Double Dimension багт тоглож, 2 жил хагасын хугацаанд эмчилгээнд явж, бие нь дээрдсэн ч 9 сард ахин хавдар нь сэдэрчээ.

Дүрэм, журам, удирдах байгууллагууд

  • Олон Улсын Цахим Спортын Холбоо (Internatinal Esports Federation)  цахим спортын арга хэмжээ зохион байгуулахад менежмент хийдэг Major International байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Удахгүй болох Global Esports Executive Summit-ийг зохион байгуулах гэж байгаа тул энэ арга хэмжээний хамтран ажиллах байгууллагууд, ивээн тэтгэгч нарыг холбож өгөх зорилготой гэнэ.
  • Дэлхийн Цахим  Спортын Холбоо (Global Esports Federation) социологийн судалгаа, мэдээллийн бааз, үнэлгээ, шинжилгээ, зэрэг голцуу цахим спортын талаар судалгаа явуулдаг Neilson байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. ]
  • Дасгалжуулагчдын хэрэг хэмээн нэрлэгдээд байгаа Spectator Bug тойрсон асуудлыг мөрдөн шалгасны дараа Цахим Спортын Шударга Ёсны Хорооноос шийдвэрээ гаргалаа.
  • Хэрэгт холбогдсон дасгалжуулагч нар шийтгэлийг дараах 4 шалгуураас оноосон байна.
  • Шалгалтын явц эхлэхээс өмнө хэргээ хүлээсэн бол шийтгэлийн хугацааг 40% бууруулах
  • Буруугаа бүрэн хүлээсэн бол шийтгэлийн хугацааг 25%  бууруулах
  • Буруугаа хагас хүлээсэн бол шийтгэлийн хугацааг 12.5% бууруулах
  • Шалгалтын явцад тусалсан бол шийтгэлийн хугацааг 20% бууруулах

Одоогийн байдлаар нийт 37 дасгалжуулагч нар дээрхи шалгуураар шийтгэлээ хүлээлээ.

Community

  • FaceBook Gaming платформ дээр Valorant тоглоомоор stream хийдэг 135 мянган дагагчтай Mike Daime-ийн тоглолт cheating хэрэглэж байна хэмээн үзэгчдийг шуугиулаад авчээ. Энэ асуудал нэлээд эрчтэй байсан Riot Games-ийн мэдэгдэл хийж цуурхлыг зогсоосон байна.
  • 2020 оны 11-р сарын 6-нд Солонгосын  K/DA хамтлаг шинэ цомгоо гаргахаар болоо.  2018 онд байгуулагдаж байсан энэ групп нь League of Legends тоглоомын аваргууд болох Ahri, Akali, Evelyn, KaiSa нарын дүрээр бүтсэн билээ. 2018 оны LOL төрлийн дэлхийн аваргын тоглолтонд дуулсанаар нэрд гарч тэр жилдээ POP/STARS цомгоо гаргаж тухайн үедээ 340 сая хүн үзжээ.
  • Түлхүүр үгс:
  • Dota2
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img