Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.09.21-09.27)

https://www.facebook.com/esportsnews.mn

Монголын цахим спорт

CS:GO төрлийн PAL тэмцээний намрын улирлын үндсэн тоглолт 9.16-10.11 хүртэл явагдаж байгаа билээ. Энэ тэмцээнд манай улсын Tiger, Checkmate багууд оролцсоноос

Checkmate баг HZ, Tiger, Beyond багуудыг хожиж; Bren, IG, Tyloo багт  хожигдож 3:3 гэсэн оноотой яваа бол; Tiger баг After, Bren, ViCi багуудыг хожиж;  Checkmate, IG багуудад хожигдож 4:2 гэсэн оноотой явна.

Dgamers.mn байгууллага Dota2 төрлөөр Монголын Үндэсний Оюутны лигийг зохион байгуулах болсоноо зарлалаа. Гэхдээ их, дээд сургуулиудын багийн гишүүдэд голч оноо, хичээлийн ирц сайн байх шаардлага тавьж байгаа юм байна.

Өнгөрсөн өдрүүдэд хэсэг чимээгүй байсан Монголын PUBGчид хөдөлгөөнд орж эхэллээ.

9.11-нд Champ, 24K esports үзүүлэх тоглолтууд хийлээ. Энэ тоглолтыг Bilguun Trader, TG TG ивээн тэтгэжээ.

PCS (PUBG Continental Series) тэмцээний 3-р улирлын шалгаруулалтад 24K esports баг шалгарчээ. Энэ багт Hype багт тоглож байсан Ru11et оржээ. Одоогийн байдлаар багийн бүрэлдэхүүн BIO62, Ru11et, Mzero, liveaction нар байна .

Khuree esports баг Филлипин улсын 2 тамирчны хамт 10 сарын 1-нд эхлэх тус улсын сонгон шалгаруулалтад оролцоно.

MNPL (Mongolian National PUBG League)  өдөр бүрийн болон долоо хоног бүр болдог тэмцээнүүдээ уламжлал ёсоор явуулж эхэллээ.

Dota2-н EG studio Солонгос улсад байгаа Монголчуудын дунд “Хож, Хожоод ол” тэмцээнээ 5 дахь удаагаа зарлаж байна. Энэ удаагийн тэмцээнд хэдэн ч баг оролцож болох бөгөөд, багууд 300,000 воны бооцоо тавих юм байна.

Хойд Америкийн PUBG Mobile төрлийн DEFEATERS багийн online дасгалжуулагчаар   Oдончимэгийн Тэмүүлэн ажиллах боллоо. Түүний дасгалжуулж байсан Монгол улсын No Chance баг PUBG Moblie  World лигт маш амжилттай тоглож, бүүр Энэтхэг улсын телевизээр гарч байсан билээ. Одоо түүний дасгалжуулах DEFEATERS баг нь саяхан 8.11-8.30-ны хооронд болсон PUBG Mobile Club Open тэмцээнд Хойд Америкийн бүсээс хоёрдугаар байрт орж байсан, 9.22-10.25-нд болох PUBG Mobile Pro лигийн тэмцээнд чансаагаар дээгүүрт бичигддэг баг юм.  

Хамтын ажиллагаа

9 сарын 25-аас эхэлж байгаа LOL тэмцээний дэлхийн аваргын тоглолт Хятад улсын Шанхай хотод болж байгаа билээ. Энэ тэмцээний хамгийн том ивээн тэтгэгч нь BMW машин боллоо.

Riot Games Филлипин улсын AcadArena байгууллагатай хамтран их дээд сургуулийн цахим спортыг хөгжүүлэхээр боллоо.

Mountain Dew ундааны брэнд PUBG Mobile төрөлд цар хүрээгээ тэлж, худалдан авагч нартаа урамшуулал олгохоор боллоо.

Уралдаан, тэмцээнүүд Энэ оны 2-р сард нээлтээ хийсэн Valorant тоглоомын анхны тэмцээнийг хийх болсоноо Riot Games зарлалаа. 10-р сарын дундуураас эхлэн зохиогдох тэмцээн нь Хойд Америк, Европ, ТТУХ, Турк, Ази, Далайн орнууд, Бразил, Ойрхи Дорнодын бүсүүдэд явагдана. Тэмцээнд багууд оролцохын тулд эхний ээлжинд багаа бүрдүүлэх, тоглогчид нь 16-аас дээш насны, Immortal 1 цолтой байх шаардлага тавьж байна.

CSGO төрлийн тэмцээн зохион байгуулагч ESL, DreamHack байгууллагууд хамтран 2021 онд нийт 8 тэмцээн зохиохоор боллоо. Энэ нь өмнө нь зохиож байсан тэмцээнүүдээс 2-оор бага хэдий ч шагналын сан нь 4.5 сая доллар болон өслөө.

Сүүлийн үед 250 мянган долларын шагналын сантай DreamHack-ийн LAN тэмцээнүүд ихэвчлэн нэг долоо хоногийн турш явагддаг, маш шахуу хөтөлбөртэй, байсныг өөрчилж 2021 оноос эхлэн эдгээр тэмцээнийг хоёр долоо хоногийн турш, дундаа завсарлагатайгаар явуулж байхаар боллоо. Ингэснээр тэмцээн 24 долоо хоногийн турш үргэжлэх юм байна.

 IEM Katowice – February 16-28 ($1,000,000)

 ESL Pro League S13 – March 10-April 18 ($750,000)
DreamHack Masters – June 3-13 ($250,000)
ESL One Cologne – July 6-18 ($1,000,000

 IEM Melbourne – August 17-22 ($250,000)

 ESL Pro League S14 – September 1-October 10 ($750,000)

 IEM Event – October 14-24 ($250,000)

 IEM Event – December 2-12 ($250,000)

Хятад улсын томоохон тэмцээнүүдийн нэгт тооцогддог энэ сарын 25-нд эхэлж байгаа Peace Elite League-ийн 3 дахь улиралын тоглолтын шагналын санг 3 сая доллар болгож байгаагаа Tencent корпораци зарлалаа.  Хятад улсын 20 багууд  4 долоо хоногийн туршид өрсөлдөхөөс гадна тухай долоо хоногийн шилдэг баг нь нэмэлт шагнал авах, шилдэг 12 баг нь тусгай шагнал авах гээд нэлээд өндөр шагналын сантай юм байна.

Энэтхэг улсын мобайл тоглоомын платформ Mobilel Premier League нийтдээ 130.5 сая долларын хөрөнгө оруулалт босгожээ. 2019 онд 40.5 саяыг босгож байсан байгууллага 2018 онд байгуулагдаж, өнөөдөр Энэтхэг улсдаа хамгийн том платформ болон хөгжиж, Энэтхэг, Индонезийн Bengaluru, Jakarta, Pune хотуудад салбартай, 300 гаруй ажилтантай болтлоо өргөжжээ. 3-р сараас хойш 4 дахин томорч, 60 сая хэрэглэгчидтэй болж, 2 тэрбум долларын худалдан авалт хийгдэж, нийт 70 гаруй mobile тоглоомыг суулгасан байдаг гэнээ.

Шинэ технологи

100 гаруй жилийн түүхтэй Английн Aston Martin Lagonda  үйлдвэр Curv Racing Simulators хэмээх технологийн компанитай хамтран AMR-CO1 загварыг гаргалаа. Тансаг зэрэглэлд тооцогдох, өндөр үнэтэй энэ sim нь тухайн брэндийн гоёмсог өнгө төрхийг илэрхийлж, технологийн дэвшлийг ашиглан хийсэн, өмнөх дэлгэц нь жолоочид өгөх ёстой бүх мэдээллийг агуулсан, тухтай суудал, жолооны руль бүхий нийтдээ 74 мянган долларын үнэтэй байх гэнэ дээ.

Тоглоомууд

Rocket League 1

Машины хөлбөмбөг хэмээн нэрээр алдартай Rocket League $20 үнэтэй байсан боловч өнөөдөр тус тоглоомыг үнэгүй болгосны дараа ердөө 24 цаг ч болоогүй байхад тоглогчдын 1 сая болтлоо огцом өслөө. Энэ оны 3-р сард 119,337 тоглочид байсан гэж Steam платформ мэдээлжээ.

Саяхан л хүчээ авч байсан Fall Guys тоглоомын хажуугаар 2018 онд гарч байсан Among Us тоглоом бүх төрлийн платформууд дээр давамгайлж эхэллээ. Steam дээр 6р сарын үед 600 орчим тоглогчидтой байснаа огцом өсч 102 мянга орчим болжээ. Түүгээр ч зогсохгүй Twitch дээр өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр бараг л 41 сая цаг үзсэн байна.

Хэдийгээр 2017 оны 7 сард Fortnite: Save The World эхний хувилбар нь гарсан хэдий ч “battle royal хувилбар нь 9-р сард зах зээлд гарч, маш их нэр хүндийг авчирчээ. 3 насны төрсөн өдрөөр олон үнэгүй тоглолтууд байгаа ч тоглогчдын хамгийн их сонирхол татдаг төрсөн өдрийн бялууг олж, бялууныхаа өмнө бүжиглэнэ, зүгээр ч үгүй төрсөн өдрийн гоёмсог цацраг, лаа, туузаар шагнуулна.

9.26-10.01 хүртэл тоТөрсөн өдрийн хямдрал/бэлэгнүүд нь дараах байдлаар

10 match тоглоно.

Төрсөн өдрийн 10 бялууны өмнө бүжиглэнэ.

Төрсөн өдрийн 50 бялууг олж өөртөө оноо цуглуулна гэжээ.

Төрсөн өдрөөрөө зориулж “Take The Cake” тэмдэглэгээ (emote) хүртэл гаргасан байна.

  • Баг, тамирчдын хөдөлгөө

ХЯТАДЫН DOTA ЭРГЭН ТОЙРОНД…

PSG.LGD бүрэлдэхүүн:

1)  Ame

2) NothingToSay

3) Faith_bian

4) XinQ

5) y’

C) xiao8

Харин  EHOME баг Sccc, Chalice, xNova зэрэг тоглогчдыг багтаа нэмлээ.

Ингээд  EHOME бүрэлдэхүүн:

1) Sccc |  Sylar

2) Xm

3) Chalice

4) Yif

5) xNova

C) Yao

Eurus,  Yang болон дасгалжуулагч  rOtk нар гарсны улмаас шинэ бүрэлдэхүүнтэй болох хэрэгтэй болсон  VICI Gaming бүрэлдэхүүнээ 6 хүнтэй болгож  old_eLeVeN болон  23savage нарыг нэгтгэж байна.

VICI Gaming бүрэлдэхүүн:

1) 23savage |  Erica

2) Ori

3) old_eLeVeN

4) Pyw

5) Dy

Харин хамгийн их хүлээлттэй байгаа  4AM багийн бүрэлдэхүүн одоогоор АЛБАН ЁСООР ил болоогүй байгаа ч таамгаар хэд хэдэн мэдээ гараад байна.

Таамаглаж буй  4AngryMen бүрэлдэхүүн:

1)Eurus

2)Somnus丶M

3)Yang

4)fy

5)Redpanda

C)rOtk

  • VICI Gaming баг Offlaner Yang-г орлож Keen, LGD багуудад тоглож явсан чадварлаг Offlaner old_eLeVeN-г багтаа авлаа.

VICI Gaming бүрэлдэхүүн одоогоор:

Eurus(Paparazi)

Ori

old_eLeVeN

Pyw

Dy

  • oBo CompLexity багаас гарч байна! 2019/06/05 өдрөөс хойш  CompLexity багт тоглосон Owen Schlatter гэх 17 настай чадварлаг хүү багаасаа гарч гэрийн зүг буюу Америкд очиж тоглоно гэв. Түүний хувьд CompLexity-н амжилттай шууд холбоотой билээ. Таамгаар түүнийг  Cloud9 багт нэгдэж байгаа гэсэн байна.

CompLexity багийн бүрэлдэхүүн:

blameF (IGL)

RUSH

poizon

k0nfig

TBA

keita (coach)

  • w0xic  Cloud9-д нэгдлээ.

 mousesports багаас хасагдаад байсан  Özgur “woxic” Eker-г  ALEX тэргүүтэй  Cloud9 баг өөрсөддөө нэгтгэж байна. Түүний хувьд  Cloud9 багтай 3 жилийн 1’350’000$ цалин бүхий гэрээ хийжээ. Жилд 450’000$(1 тэрбум 280 сая төгрөг)

Ингээд  Cloud9 бүрэлдэхүүн:

ALEX

mezii

w0xic

TBA

TBA

kassad

HenryG ч менежерийн ажлаа сайн биелүүлж байна даа.

  • iceiceice болон  eyyou нар Fnatic багаас гарлаа
  • Fnatic багийн бүрэлдэхүүн ингээд:

1) Raven

2) Moon

3)-

4)  DJ

Дүрэм, журам, удирдах байгууллагууд

Украйн улсын Цахим Спортын Холбоо 5 жилийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ хөтөлбөрт зориулж 100 сая долларын хөрөнгө оруулалт татаж байна.

АНУ, Хятад улсын ByteDance компаний TikTok аппликэйшнийг хаах эсэх тухай асуудлаа шийдэж амжаагүй байна. Хэдийгээр Oracle, Walmart нар авахаар болсон ч эцсийн шийд гараагүй.

Долоо хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img