Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2018.12.03-2018.12.09)

  1. Predator League 2019 олон улсын цахим спортын тэмцээнд анх удаа Монгол улс оролцох боллоо. Орон орны шилдэг багуудтай тулалдах Үндэсний шилдэг багийг шалгаруулах 6 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн 2019 оны 1-р сард зохиогдох гэж байгаа нь  одоогоор хамгийн том шагнал болоод байна. (Uprise-ийн шагнал 4 сая төгрөг байсан.)  Ази Номхон далайн бүсийн Dota 2-ийн томоохон тэмцээн болох Predator League 2019 тэмцээний шагналын сан 400,000$ байгаа нь энэ тэмцээний чансаа, нэр хүндийг тодорхойлж байна.
  • Mountain Dew League 2018 тэмцээний play off шатны тоглолтууд болж 8 баг  D13, AZ, Legam Zen, Team Arena, W2C, Lan Esport, Magic Esport  invite шатанд тоглохоор боллоо.
  • Ирэх долоо хоногт болох Mountain Dew League 2018 тэмцээнийг Skymedia, SPS сувгаар шууд дамжуулан үзүүлэх нь.
  • Олон Улсын Олимпийн Хороо цахим спортыг медальт тэмцээн болгох тухай ярих нь эрт байна гэсэн дүгнэлт гаргасан ч EA (Electronic Art)-ийн FIFA title зэргийг оруулж болох талаар дахин нягтлана гэжээ. EA (Electronic Art)- нь FIFA, NHL, NBA live, Madden NFL, NASCAR зэрэг спортын төрлийн видео тоглоомын хөгжүүлэгч юм.
  • Харин 2014 онд байгуулагдсан Аргентиний  Цахим Спортын Холбоо  (2016 онд Олон улсын цахим спортын холбооны гишүүн болсон) цахим спортын мэргэжлийн тоглогчийг хуулийн дагуу “тамирчин” гэсэн заалтад оруулахын тулд маш шаргуу ажиллаж байгаа юм байна. Хэрвээ бүтэх юм бол энэ заалтыг хуульчилсан анхны улс болох хэдий ч найдвар тун бага байгаа юм.
  • Английн дугуйн Холбоо нь дугуйн виртуаль уралдаан, бэлтгэлийн аппликэйшн хөгжүүлэгч Zwift-тэй хамтын ажиллагааны 2 жилийн гэрээ хийснээр дараа жил улсын аварга шалгаруулах eRacing уралдааныг зохион байгуулах боллоо. Энэ хөдөлгөөнт спортыг цахим спорттой холбож байгаа нэгэн жишээ юм.
  • Өмнөд Солонгос улсад хэрвээ мэргэжлийн тамирчин ашгийн төлөө boost хийх юм бол 18К долларын торгууль төлөхөөс гадна 2 жил хүртэл хугацаагаар хоригдох хүртэл арга хэмжээ авах юм байна. Ингэснээр цахим спортын эко системийг бүрдүүлэхэд дэвшил авчирна гэж үзэж байна. Энэ зохицуулалт зургаан сарын дараагаас үйлчилж эхлэх юм байна. 
  • Нэрт rapper 2 Milly түүний нэрийн хуудас болох “Milly Rock” бүжгийн хөдөлгөөнийг Fortnite тоглоомын  “Swipe it” нэртэйгээр өөрчлөн зохиогчийн эрхийг зөрчсөн гэж Калифорний шүүхэд өргөдөл гаргажээ. 
  • Хэдийгээр амжилттай яваа багууд байгаа ч Хойд Америкийн Allegiance баг үйл ажиллагаагаа зогсоох болсоноо зарлалаа. 2015 онд байгуулагдсан энэ багийн ард алдарт Optic Game багийн эзэн Infinite eSports and entertainment байдаг.

Мэдээг тоймлон бэлдсэн

Ю.Ариунзаяат.

АНУ. Калифорни муж. Оакланд хот. 

2018.12.10.

Цахим спортын эргэн тойронд 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img