Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.09.07-09.13)

https://www.facebook.com/esportsnews.mn

Бид өнгөрсөн хугацаанд дэлхийн болон Монголын цахим спорттой холбоотой мэдээллийг esportsnews.mn цахим  хуудсаар 13 удаа, esportsnewsmn нүүр номын хуудсаар 21 удаа хүргэж,  twitter, intagramm дээр  мэдээллээ түгээсэн байна.

Монголын цахим спорт

PAL FALL 2020 Азийн бүсийн шалгаруулалт явагдаж манай улсын Az Gaming, Team Checkmate, D13 esports, Mazaalai багууд оролцсоноос Team Checkmate 9.16-10.11 хүртэл зохиогдох үндсэн тэмцээнд орох эрхээ авлаа.

Азийн Лигийн намрын тэмцээнд урилгаар дараах багууд оролцоно.

Хятад улсын TYLOO

Хятад улсын ViCi Gaming

Монгол улсын TIGER

Тайланд улсын Beyond
Хятад улсын Invictus Gamin

Шалгаруулалтаас гарсан багууд 

Сингапур улсан Huat Zai

 Хятад улсын ZIGMA

Монгол улсын  CHECKMATE

Хятад улсын After Gaming

Филлипин улсын  Bren Esports

Хамтын ажиллагаа

Нэрт хөл бөмбөгч Давид Бэкамын хамтран эзэмшдэг Англи улсын Guild Esports  байгууллага хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар боллоо. Зөвхөн Rocket league, FIFA төрлийн багтай энэ байгууллага цаашид CS:GO, Fortnite төрөл рүү орохоо мэдэгдлээ.

Хон Конгийн рэп дуучин, бүжигчин Jackson Wang  Макао-гийн Victory Five багт хөрөнгө оруулалт хийлээ.

Fnatic байгууллага спортын бооцооны Parimatch-тэй 2 жилийн гэрээ хийлээ. Өмнө нь Rivalry-тэй хийсэн гэрээгээ 9.4-нд дуусгасан.

Сингапур улсын Team SMG байгууллага хувцасны Under Armour брэндтэй 1 жилийн гэрээ хийлээ.

Уралдаан, тэмцээнүүд

11 сард хийхээр хойшилсон Rio de Janeiro 2020 дахин цуцлагдлаа.  Тэмцээн хойшилж, шагналын сан нь 2 сая доллар болж өссөн билээ. Энэ нь 2013 оноос хойш анх удаа Major-гүй жил болж байна. Valve дараагийн тэмцээнүүдийн хуваарийг иймэрхүү байдлаар гаргажээ.

2020.10-р сард IEM NEW YORK 2020

2020.11-р сард IEM BEIJING-HAIDAN 2020

12.15-20-нд IEM GLOBAL CHALLENGE 2020

PUBG корпораци 2.4 сая долларын шагналын сантай, 3 бүсийн тэмцээнийг зохиохоор болсон билээ. Энэ тэмцээний 2 дахь цувралын тоглолтууд явагдаж эхэллээ.

PCS2 тэмцээний бүс тус бүрийн шагналын сан нь 2000,000 доллар, нийт 80 баг оролцож байна .

Ази Номхон Далайн бүсийн тэмцээнд 24 багаас Divine Esports, FURY, Buriram United Esports, Victim Rise багууд эхний байруудыг авлаа.

Азийн бүсийн 24 баг оролцсон тэмцээнээс Triumphant Song Gaming, Infantry, T1, Tianba багууд эхний байруудад орлоо.

Европын бүсийн тэмцээнд 24 багаас FaZe Clan, Team Liquid, TSM, shiftW багууд эхний байруудыг авлаа.

Хойт Америкийн бүсийн 24 баг оролцсон тэмцээнд Susquehanna Soniqs, Oath Gaming, STK, Any Trolls in Chat багууд эхний байруудыг эзэлжээ.

Rainbow Six Seige төрлийн дэлхийн аваргын цолын төлөө тэмцээнийг 2021 оны зун АНУ-д зохиохоор төлөвлөж байна. Энэ тэмцээнд 14 орны баг урилгаар, 31 орны баг тухайн бүсийн шалгаруулалтаас гарч оролцоно.

PUBGGGGG

Riot Games зөвхөн эмэгтэй тоглогчдоос бүрдсэн 12 багийн тэмцээнийг Nerd Street Gamers, Spectator Gaming-тэй хамтран зохиохоор боллоо. Өмнө нь 8 баг оролцож 10 мянган долларын шагналын сантай байсан бол, энэ удаа шагналын сан нь 50 мянган доллар болж өслөө. Энэ эмэгтэй тоглогчдыг дэмжсэн Ignition Series цувралын нэг хэсэг болж, 9.11-13-нц хооронд on line   хэлбэрээр зохиогдоно. Тэмцээний ивээн тэтгэгч T1 Entertainment, ундааны G Fuel брэнд хамтран ажиллах болжээ.

Шинэ технологи

2020 оны эхний улиралд 3.5 сая шинэ steamer-үүд гарч, 1-р сард 3.1 тэрбум цаг үзсэн бол 5-р сар гэхэд 5 тэрбум цаг үзсэн тоо гарчээ. Streamer-үүд баг болж ажилладаг нэг жишээ бол Team CORSAIR 102 streamer, the Giants 57 streamer-тэй. Stream хийх нь маш их цаг ордог, нэг хийсэн зүйлээ дахин дахин давтдаг, хэдий олон streamer-үүд нэг баг болон ажиллахад тэдний үзүүлэлт нь тусдаа гардаггүй, мөн ирж байгаа месежийг уншихад хүндрэлтэй байдаг зэрэг асуудлыг шийдсэн нэгэн үйлчилгээг Streamcoi

үзүүлж байна. Энэ байгууллагын tool-ийг ашигласнаар олон орны streamer-үүдтэй хамтрах, цаг хэмнэсэн олон функцтэй нэг талбар дээр бүх үзүүлэлт гардаг юм байна. Хэрвээ одоогоор энд Монгол streamer-үүд огт байхгүй гэнээ.

Тоглоомууд

Баг, тамирчдын хөдөлгөөн

Бразил улсын цахим спортын MIBR байгууллага мэргэжлийн CS:GO багаас   Fernando “⁠fer⁠” Alvarenga ,  Epitacio “⁠TACO⁠” de Melo,  дасгалжуулагч  Ricardo “⁠dead⁠” Sinigaglia  нарыг бүр мөсөн чөлөөллөө.

Өмнө нь мэдээллэсэнчлэн Cloud9 баг ESL Pro League S12 тэмцээний дууссаны дараа багаа тараах шийдвэр гарсан билээ. Тэгвэл тэдний шинэ багаа босголт нь арын албаны залуусаас эхэллээ. Henry “⁠HenryG⁠” Greer ,  Aleksandar “⁠kassad⁠” Trifunović, нар  Cloud9 багийн менежер болон дасгалжуулагч нараар томилогдож, Alex “⁠ALEX⁠” McMeekin $1,650,000 цалинтай 3 жилийн гэрээтэйгээр анхны тамирчин нь боллоо.

HLTV.org-оос мэдээг түүвэрлэн авлаа.

Damian “⁠daps⁠” Steele Gen.G багаас гарах болсоноо мэдэгдлээ. Гэхдээ дараагийн тоглогчийг олтол түр тоглоно.

Польшийн HONORIS  багаас AWPer Daniel “⁠STOMP⁠” Płomiński гарах болсоноо зарлалаа.

Thomas “⁠Thomas⁠” Utting-г багтаа авсанаар Envy багийн бүрэлдэхүүн

 Noah Nifty Francis

 Michał MICHU Müller

 Buğra Calyx Arkın

 Nikola LEGIJA Ninić 

Thomas Thomas Utting

 Jakub kuben Gurczynski (coach)

Тоо баримтууд

League of Legends төрлийн зуны төгсгөлийн тоглолтын үзэгчдийн тоо өмнөх жилээс 16.7% өсч 952 мянга хүрчээ. Зөвхөн G2 esports, Fnatic багуудын тоглолтын дундаж 1 минутын үзэлт нь 819.4 мянга болж, нийт тэмцээнийг 40 сая цаг үзсэн тоо гарчээ.

36 САЯ ДОЛЛАР!

40сая хүрвэл энэ жил Battle Pass авсан хүмүүст 10Level өгнө.

Долоо хоног бүр гаргадаг мэдээгээр Dota 2 Twitch платформ дээр тэргүүллээ. WePlay esports, Epic Esports Events байгууллагууд 500 мянган долларын шагналын сантай OMEGA League тэмцээнийг зохиосон нь энэ долоо хоногт нийтдээ 3.04 сая цаг үзжээ. Харин RuHub- орос хэл дээрх тайлбарыг мөн л 3 сая гаруй цаг үзсэн байна. Ийнхүү Twitch дээр эхний хоёр үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь Dota-гийн үзэгчид томоохон тэмцээнийг хүлээж байгаа нь харагдаж байна.

Хэвлэл мэдээлэл

Дүрэм, журам, удирдах байгууллагууд

Украйн улсын цахим спортын хөгжил Европ тивд нэлээд дээгүүрт ордог, мэргэжлийн өндөр түвшний тамирчид олонтой, эко систем нь сайн хөгжсөн орон. Украйн улсын цахим спортын байгууллагууд, мэргэжлийн тамирчид, цахим спортын холбоод нь 8.17-нд дараах 5 жилд цахим спортыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө танилцуулж засгийн газарт захидал бичсэний дараа Залуучууд Спортын Яам нь цахим спорт бол мэргэжлийн спорт гэж зарлалаа. Украйн улсын Цахим Спортын Холбоо (Ukrainien Esports Federation) 2019 онд ОУЦСХ-д нэгдэж, улсынхаа Залуучууд Спортын Яамтай нэг жил хамтран ажиллаж, цахим спортын талаар цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулжээ.  Бидний сайн мэдэх Natus Vincere-NaVi багийн үүсгэн байгуулагч Александр Кохоновский, Киев хотын Днепро зочид буудлыг 39.5 сая доллараар худалдан авч иж бүрэн тоноглон цахим спортын буудал болголоо. 

2008 онд байгуулагдсан ОУЦСХ шинээр Чили, Эквадор, Иордан, Лив, Люксембург, Монака, Словен, Марутан зэрэг дэлхийн 4 тивийн 8 орны холбоодыг эгнээндээ нэгтгэлээ. Өнгөрсөн жил Азийн Цахим Спортын Холбоо, Дэлхийн Цахим Спортын Консерциум, Спортын Холбооны Олон Улсын Сургуультай холбоо тогоосон билээ.

Community

Нэлээн удаан бодсон эцэст Twitch дээр эргэж ирэх шийдвэр гаргалаа хэмээн  Tyler “Ninja” Blevins мэдэгдлээ. 15 сая дагагчтай тэрээр эргэн ирэлт хийхдээ Valorant тоглоомыг тоглосон ч тэрээр Fortnite-аар алдаршсан.

Ёс зүй

2020.09.04. ESIC (Цахим Спортын Шударга Өрсөлдөөний Хороо) гаргасан Spectator Bug-ийн тухай мэдэгдэлдээ 2016 оноос хойшхи  25 мянга гаруй бичлэгийг хиймэл оюу ухаан ашиглан шалгаж, энэ программыг ашигласан бол “9-р сарын 23-ныг хүртэл өөрийгөө илчлэх хугацаа”-г олгож байгаагаа онцолсон. 

2020.09.09. Valve мэдэгдэлдээ “энэ программыг ашигласан дасгалжуулагчийн баг, тухайлбал Hard Legion, MIBR багуудын RMR оноог хүчингүй болгосон” бол Финляндын Ence багийн дасгалжуулагч байсан Slaava “Twista” Rasanen,  Singularity багийн дасгалжуулагч Peter “casle” Serensen нар хэргээ хүлээжээ. Гэхдээ дахиад наад зах нь 15 дасгалжуулагч байгаа мэдээлэл гарлаа. Бразил улсын цахим спортын MIBR байгууллага мэргэжлийн CS:GO багаас   Fernando “⁠fer⁠” Alvarenga ,  Epitacio “⁠TACO⁠” de Melo,  дасгалжуулагч  Ricardo “⁠dead⁠” Sinigaglia  нарыг бүр мөсөн чөлөөллөө.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлTikTok-ийг Oracle худалдаж авч магадгүй.
Дараагийн нийтлэлPlay Station 5

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img