Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.08.31-09.06)

https://www.facebook.com/esportsnews.mn

Энэ хугацаанд бид нүүр номын хуудсаараа нийт 14 мэдээлэл, цахим хуудсаараа 10 мэдээллийг орчуулан хүргэж, өөрийн хуудасны мэдээлэл бэлтгэдэг Э.Түвшинтөгстэй EsportsTalk цувралын 29 дугаараар ярилцжээ.

Монголын цахим спорт

PUBG-ийн тоглогчдын дунд нэлээд өндөр түвшиний тэмцээнд тооцогддог Global Loot League Ази Номхон Далайн бүсийн PUBG streamer-үүдийн тусгай тэмцээнийг 9.16-10.7-нд зохиож, шилдэг  48 streamer-үүдийг урилгаар оролцуулах юм байна. Тэмцээн долоо хоног бүрийн 18 цагт болж, 4 долоо хоногийн турш $2000 шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

Одоогийн байдлаар урилгыг e-esports channel-ийн Э.Баяндүүрэн “Munzune” аваад байна. Баттай эх сурвалжаас streamer EZO, CTS нар мөн урилга авсан гэнээ.  

WDNMD 2020 Asia Invitational тэмцээн 8.13-9.2-нд зохиогдож манай улсын D13 esports, Tiger , Mazaalai багууд оролцсоноос D13 esports 2-р байранд орлоо.

Дээрхи багууд 9.7-10.14-нд зохиогдох Fun Spark тэмцээнд орно.

ESEA Season 35 Asia Pacific бүсийн тэмцээн эхэлж байна. Энэ тэмцээнд team Checkmate; Aim4R gaming багууд оролцож байна.

Санхүүжилтгүйн улмаас хөгжүүлэлт зогссон гэж мэдэгдээд байсан Монгол тоглоом буюу Fragile тун удахгүй танилцуулга, бичлэгүүдээ оруулна гэдгээ мэдэгдлээ.

Монголын Tekken сонирхогч залуучууд Tekken 7 тэмцээн зохиож аваргаа тодрууллаа. Тэмцээнийг PRO; BEGINNERS гэсэн 2 ангилалд явуулж,

1-р байрт “Lars” Буяндэмбэрэл

2-р байрт Төмөр

3-р байрт Баярцэнгэл нар орсон бол

Beginner түвшинд

1-р байрт Мөнхөө

2-р байрт Ёндоо

3-р байрт Төгөлдөр нар оржээ.

TEKKEN 7 хувьд Монголын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож, медаль авчирч байсан түүх бас бий. Мөн Олимпийн төрөлд орох магадлалтай, 2019 онд Азийн тоглолтод медалт төрлөөр орсон. 

Хамтын ажиллагаа

Цахим спортын контент хийх тал дээр байнга тэргүүлж явдаг FaZa Clan спорт, урлагийн одуудтай хамтран ажиллах Celebrity Investment төслийн хүрээнд нэрт тамирчин, сагсан бөмбөгийн домог  LeBron James-ийн 15 настай хүү Bronny James-ийг авлаа.

Bronny ахлах сургуулийн сагсан бөмбөгийн сайн тамирчин одоогийн байдлаар 24-т ордог, NBA2K, Call of Duty: Warzone тоглоомуудаар stream хийдэг, TikTok дээр 4.3 сая, Instagramm дээр 5.4 сая, Twitch дээр 300 мянган дагагчтай гэнээ. FaZe Clan Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны тоглогчид  Ben Simmons, Josh Hart, Meyers Leonard, Хөлбөмбөгийн Холбооны тоглогчид JuJu Smith-Schuster, rapper Offset, Lil Yachty нарыг өөрийн байгууллагын элч болгосон билээ.

Уралдаан, тэмцээнүүд

CSGO

RENEGADES  баг Road to Rio болон POL тэмцээнүүдэд түрүүлж нийт 4100 оноогоор эрхээ авч байна. Тэднийг удаалж ORDER 3844 оноотой ард нь бичигдлээ.Гэхдээ зөвхөн ганцхан баг Рио явна.

1. Renegades | 4100

2. ORDER | 3844

3. Chiefs | 2188

4. Downfall Gaming | 2031

5. Ground Zero | 780

LOL

Вьетнамын багаас болж Riot тэмцээний платформыг өөрчилж байна.

2020.9.25-нд Хятад улсын Шанхай хотод League of Lagends төрлийн дэлхийн аваргын цуврал эхлэх гэж байгаа билээ. Гэтэл Вьетнам улсын аваргаас шалгарсан 2 баг энэ тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Дэлхийн аваргын тэмцээнд 24 баг оролцох байснаас 22 баг орох болсон тул тайзан дээр 10 баг өрсөлдөх нь. Гэтэл энэ тэмцээний Pro League тоглолтыг нэг доор 130 мянган хүн үзсэн тоо гарчээ.

Шинэ технологи

NVIDIA компани RTX 3080 график картыг танилцууллаа. Худалдаанд 2020/09/17-с гарах бөгөөд $699 үнэтэй зарагдна.

Үзүүлэлт:

CUDA Cores: 8704

Boost Clock: 1.71 GHz

VRAM: 10GB GDDR6X

Memory Interface: 320-bit

TDP: 320W

Required power connectors: 2xPCIe 8pin

Тоглоомууд

Nintendo өнөөдөр Super Mario тоглоомын 35 жилийн ойг нэлээд өргөн online тэмдэглэнэ гэдгээ зарлалаа. Super Mario 35; Super Mario 3D All-Stars, түүнчлэн Super Mario 64, Super Mario Sunshine;  Super Mario Galaxy; a Mario Kart зэрэг тоглоом бүхий шинэ багцыг гаргах болсоноо зарлалаа.  9.18-нд эдгээр тоглоомоо гаргаж, 5 хоногийн дараа Super Mario тоглоомын шилдэг 3 цувралыг бас гаргах юм байна.

Тоглоомын хөгжүүлэгч Mediatonic шинээр гарсан Fall Guys  тоглоомын skin-ээр дуудлага худалдаа явуулж 1 сая долларын хандив цуглуулжээ. Энэ арга хэмжээнд streamer Tyler “Ninja” Blevins, Jimmy “MrBeast” Donaldson, G2  Esports, тоглоомын талаар сургалт явуулдаг Aim Lab нар энэ 1 сая долларыг цуглуулж Англи улсын Special effect хандивын арга хэмжээнд зарцуулна. 8.17-нд эхэлсэн дуудлага худалдаанд тамирчид, олны танил хүмүүс, томоохон брэндүүд оролцож саналаа өгсөн ч, дээрхи 4 хамгийн их санал тавьжээ.

Баг, тамирчдын хөдөлгөөн

Dota 2 төрлийн Reality Rift баг аялал,нислэгийн хязгаарлалт, Valve-ийн тааруу зохион байгуулалт, Сингапурт байдаг Reality Rift Gaming Center хаасан учраас санхүүжилтийн эх үүсвэр хаагдсан зэрэг шалтгаанаас болж тарснаа мэдэгдсэн байна. Багийн ахлагч NutZ болон kYxY нарын гэрээ дуусгавар болж байгаа ч Hustla, Alacrity нар гэрээний хугацаа дуусаагүй учир тэдний дараагийн багтай болоход нь туслана гэж бичсэн байна. Гэтэл ба Geek Fam баг тарж байгаагаа зарлалаа.

Хятад улсын Dota2 төрлийн PSG.LGD багаас Fy, Maybe нар гарч 4AM=4 angry men багт орж байгаагаа зарлалаа.

Одоогоор: Four Angry Men:

1. Maybe

2. Yang

3. fy

4. TBA

5. TBA

Тэгвэл

100Thieves байгууллагын VALORANT багт шинэ тоглогч элслээ. Тэр бол CSGO мэргэжлийн Career-аа өндөрлүүлж VALORANT-руу шилжсэн Steel байлаа. Тэрээр CSGO Major тэмцээнд оролцох боломжгүй болоод хэдэн жилийг өнгөрөөж байсан билээ.

100Thieves Valorant бүрэлдэхүүн:

Steel

nitr0

Hiko

Astralis багийн гишүүдийн сүүлийн өөрчлөлт  

 Peter dupreeh Rasmussen

 Nicolai device Reedtz

 Emil Magisk Reif

 Lucas Bubzkji Andersen

 Lukas gla1ve Rossander

 Danny zonic Sørensen дасгалжуулагч

Dota 2 төрлөөр 3 гаруй жилийн турш LGD багийн хүчийг улам зузаатгаж 1 удаа The International тэмцээний аваргын төлөө шалгарж, өөрийгөө Semi-support байрлал дээр дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ батлахын дээдээр баталсны эцэст Fy LGD-с гарлаа.багаасаа гарлаа.

Ингээд PSG.LGD бүрэлдэхүүн одоогоор:

Chalice

Somnus

old_eLeVeN

xNova

2014 оноос хойш CSGO-ийн  150 тэмцээн,  10 Major тэмцээнийг   тайлбарласан HenryG тайлбарлагчийн ажлаа больж шинэ зүйл туршиж үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд 9/07-нд дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ.

Берлин хотод байрладаг G2 esports цахим спортын тухай үзүүлдэг “MAKING THE SQUAD” реалити шоуны дараагийн дугаараа Pringles брэндтай хамтран хийж эхэллээ. Өмнө нь Fortnite, League of Legends төрлөөр 2018, 2019 онд хийж байсан бол энэ удаа FIFA төрлөөр тухайн хөтөлбөрт оролцогчид $11.8K шагналын төлөө, G2 байгууллагын FIFA төрлийн багт гэрээгээр орох эрхийн төлөө өрсөлдөнө.

АНУ-ын Cloud9 баг CSGO-н багаа чөлөөлж шинээр сэргээн босголт хийх талаараа мэдэгдсэн байна. Тэдний Cloud9 нэрийн дор оролцох сүүлийн тэмцээн нь ESL Pro League

 S12 NA байх юм байна.

Johnny JT Theodosiou

 Aran Sonic Groesbeek

 Ricky floppy Kemery

 Josh oSee Ohm

 Ian motm Hardy

 Tiaan T.c Coertzen (coach)

Тоо баримтууд

Хэвлэл мэдээлэл

Хятад улсын богино хэмжээний кино хийдэг Kuaishou start up цахим спортын T1 байгууллагатай хамтран ажиллах боллоо. Kuaishou бол TikTok-ийн эзэн ByteDance-тэй адилхан Хятадын зах зээлд маш том байр суурьтай.

Дүрэм, журам, удирдах байгууллагууд

Өмнөд Солонгос улсад одоогийн хуулиар 19-28 насны бүх эрэгтэйчүүд тухайн хүний цэргийн салбарт ямар нэг байдлаар хувь нэмэр оруулж байснаар нь жагсаалын бэлтгэл, спортын уралдаан тэмцээн, сайн дурын ажиллагаа зэргээс шалтгаалан 1.5-3 жил цэргийн алба хаах хуультай билээ. Цахим спортоор дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгос улсын хувьд цахим спортын тамирчдыг ид карьерийнх нь үед цэргийн  албанд явуулах нь зохисгүй гэж үзэж Цэргийн албаны тухай хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргажээ.

Community

Valve тайлбар хийлээ.

Dota 2 тоглоомын хөгжүүлэгч Valve сүүлийн үед тоглогчид, дасгалжуулагчид, багийн менежерүүдээс гарч байгаа шүүмжлэлийн хариуд тайлбар өглөө. Уг тайлбартаа цар тахал бидний үйл ажиллагааг маш тодорхойгүй байдалд хүргэж, бид тоглогчид баг хөгжөөн дэмжигчидээ ямар ч мэдээлэлгүй орхисондоо уучлал гуйж тун удахгүй дараагийн төлөвлөгөөгөө танилцуулна гэнээ. ЖЖЖЖЖЖЖЖЖ

Энэтхэг улс PUBG Mobile тоглоомыг хориглосон шийдвэр гаргаж, нийт 55 сая тоглогчдын хувьд нэлээд хүнд байдалд орлоо. Энэтхэг улсын чадварлаг тоглогчдоос бүрдсэн баг байгуулахаар томоохон байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан билээ. Түүгээр ч зогссонгүй тоглоомыг хөгжүүлэгч Tencent компани 2 өдрийн дотор 42 тэрбум долларын алдагдал хүлээлээ.

Ёс зүй

2016 онд байгуулагдсан Цахим Спортын Шударга байдлын Хороо сүүлийн үед дасгалжуулагч нартай холбоотой  Spectator Bug гэж нэрлэгдээд байгаа энэхүү прогроммыг ашиглан өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлж, bug-ийг анх илрүүлсэн Michal Slowinski, Steve Dudenhoeffer нартай хамтран ажиллах болсоноо зарлалаа. Энэ хэргийг шалгахын тулд 8 сарын турш 2016 оноос хойшхи нийт 25000 бичлэгийг үзэж, хиймэл оюу ухаан ашиглан буруутай нөхдүүдийг илрүүлэх, 9.23 хүртэл дасгалжуулагчид, тамирчдын хувьд буруугаа хүлээх хугацаа олгож байгаа талаараа мэдэгдлээ. Одоогийн байдлаар дасгалжуулагч Gambit F_1; mousesports Rejin; Peta; Dead; solaar; Hunden; zoneR нар шийтгэл хүлээгээд байна.

Долоо хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлMunzune урилгаар оролцох нь.
Дараагийн нийтлэлRio цуцлагдлаа.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img