Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.08.17-08.23)

https://www.facebook.com/esportsnews.mn

Манай хуудасны EsportsTalk цуврал ярилцлагын 28 дахь дугаарт streamer Groove оролцож өөрийн хийж байгаа ажлуудын талаар, цахим спорт тэр дундаа Монголын Dota-гийн тамирчдын талаар, цахим спортыг өөрийн карьер болгон сонгож байгаа дүү нартаа хандаж зөвлөлгөө өглөө.

Англи улсад байдаг Esporst Insider байгууллагаас зохиосон ESI Digital Summit-д оролцон  дэлхийн цахим спортын тухай 5 өдрийн турш Ази-Номхон далай, Ойрхи Дорнод, Европ, Латин Америк, Хойд Америкийн бүс тус бүрээр багуудын менежмент, уралдаан тэмцээн, ивээн тэтгэгчид, үзэгчид хөгжөөн дэмжигчдийн тоо, уламжлалт болон цахим спортын уялдаа холбоо, хэвлэл мэдээлэл, бизнесийн загвар, старт ап-ийн тухай, цахим спортын боловсрол зэрэг асуудлаар ярилцаж,санал бодлоо солилцлоо.

Монголын цахим спорт

Өнгөрсөн долоо хоногийн олныг шуугиулсан мэдээ бол АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С. Клечески Монголын CSGO төрлийн шилдэг баг Tiger-ийн бэлтгэлийн байраар зочилж, дараа нь ЭСЯ-ны дэд тэргүүн Грег Мэйгийн хамт Монголын Электрон Спортын Холбооны Ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун, дэд ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин, УЗГ Г.Бөртэ-Үжин;  META GAMING байгууллагын үүсгэн байгуулагч Б.Хатанболд, streamer Б.Ариунтунгалаг нартай уулзжээ.

WDNMD Asia Invitational 2020 тэмцээн үргэлжилт байна. Энэ тэмцээнд манай улсын Tiger, D13 esports, Mazaalai багууд урилгаар оролцож байна. Tiger  баг Тайландын Bren багийг 2:0; Invictus Gaming  багийг 2:1 харьцаатайгаар буулган авлаа.

Харин D13 esports баг энэ тэмцээний B хэсгийн тоглолтод Doraemon багийг 2:1; Zigma багийг мөн л 2:1 харьцаатай хожиж хэсгээсээ гарлаа

Хамтын ажиллагаа

Riot Games, сүлжээний программ, программ хангамж, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг CISGO компанитай  олон жилийн гэрээ хийлээ. Ингэснээр дэлхийн 5 бүсэд League of Legends төрлийг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох, тоглоомын программ, хөгжүүлэлт дээр шинэчлэл хийх зэрэгт хамтран ажиллана.

Уламжлалт Спортын багуудын олон нийтийн сүлжээг өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг Zoopmh мэдээллийн байгууллага цахим спортод орж Pittsburg Knight, Team Liquid багтай хамтран ажиллахаар боллоо.

Уралдаан, тэмцээнүүд

YouTube суваг энэ жил дахин 50 мянган долларын шагналын сантай Celebration of Mobile Games тэмцээнийг 8.27-оос зохиохоор боллоо. Энэ тэмцээнд хамгийн түгээмэл төрлүүд болох PUBG, Clash Royal, Brawl Stars зэрэг төрлүүдээр өрсөлдөж, түрүүлсэн баг нь шагналаа сайн үйлсэд хандивлана.

Epic Games 8.23-нд #FreeFortnite хэрэглэн өөрийн online тэмцээнийг зохиохоор боллоо. Тэмцээнд оролцогчид тухайн бүсийн тоглолт эхлэхэд дээрхи хаштагийг хэрэглэн тэмцээнд оролцож, Fortnite-ийн тоглогчид хэр хүчтэй нэгдэлтэй гэдгээ харуулах зорилготой гэнээ. Харин тэмцээний ялагчид тоглоомын item, skin, тоглоомын hardware зэргийг авах юм байна.

8-р сарын 16-нд Хятад улсын нийслэл Бээжин хотод Honor of King төрлийн дэлхийн аваргын тэмцээнийг цөөхөн үзэгчидтэйгээр Cadillac Center-т хийлээ. Энэ тэмцээний шагналын сан нь 4.6 сая доллар бөгөөд цар тахал эхэлсэнээс хойш 7 сарын дараа анхны LAN тэмцээнийг зохиож байгаагаараа ялгарч байна. TS баг түрүүлж 1.9 сая долларын эзэн боллоо.

Дүрэм, журам, удирдах байгууллагууд

Бээжин хотын захиргаанаас цахим спортыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, 2020

Beijing Esports Series хүрээнд цахим спортын хөгжлийн талаар  олон улсын хурлыг хийлээ

Малта улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Gaming Malta ашгийн бус байгууллага ESL-ийн мэргэжлийн лигийн тэмцээнийг 2021 оны туршид зохиох эрхийг авлаа.

Community

Apple компани iOS үйлдлийн систем дээрээсээ Fortnite тоглоомыг авах болсон нь маш том шуугиан тарилаа. 2 тал бие биенээ шүүхдэлцэж, өөрийн зүгээс тайлбар хийсээр байна. Энэ удаа Apple тайлбарлахдаа Fortnite тоглоомын аппликейшн хувилбар нь тэмцээний явцад хэрэглэгддэггүй гэжээ. Харин PUBG-ийн хувьд цэвэр mobile гэдэг утгаараа тэмцээний платформуудад маш өргөн хэрэглэгддэг гэж тайлбарлажээ.

Streaming платформуудын өөрчлөлтөөс болж sreamer-үүдийн хувьд ч бас хөдөлгөөнтэй болж өнгөрлөө. Michael  “Shroud” Grzesiek эргэн ирэлт хийж, Twith платформ дээр өөрийн сувгаа дахин нээлээ.

  • Түлхүүр үгс:
  • csgo
Долоо хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img