Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.08.10-08.16)

https://www.facebook.com/esportsnews.mn

Монголын цахим спорт

esportsnews.mn хуудас EsportsTalk энэ удаагийн ярилцлагаар 9300 гишүүнтэй “Mongolian Gamers” группийн админ Т.Төрөөтэй видео тоглоомын үүсэл, хөгжил, Монголын gamer-үүдийн тухай, Төрөөгийн цуглуулгын талаар үнэхээр сонирхолтой ярилцлага орнүүллээ.

Монголын Электрон Спортын Холбоо зөвхөн CSGO төрлөөр контент оруулж байх MESA CSGO нүүр номын хуудастай болжээ.

Монголын Тусгай Олимпийн Хорооноос 8.2-нд Nest ахлах Сургууль дээр “Цахим Спортын Өдөрлөг” зохиогдож CSGO төрлийн шилдэг баг оролцжээ.

Хятад улсын  ImbaTV-ээс зохиосон  CSGO Professional League Season 2: Phase 1 тэмцээнд Монгол улсын  TIGER баг  Хятад улсын Lynn Vision Gaming багийг 2:0 харьцаатай хожиж аваргаллаа.

8 сарын 13-с 9 сарын 2-ны хооронд CSGO төрлийн  330,000¥-н шагналын сантай “WDNMD ASIA INVITATIONAL 2020” тэмцээн зохиогдоно. Энэхүү тэмцээнд нийт 16 баг шууд урилгаар (манай улсаас D13 Esports, Mazaalai, TIGER) оролцож 4 хэсэгт хуваагдан, Round Robin форматаар өрсөлдөх юм.

8 сарын 13-ны Mazaalai баг  Beyond, One Three багуудыг хожиж, 8.15-нд BTRO-д хожигдсон байна.

8 сарын 16-ны D13  баг Let’s Quit багийг хожсон.

Манай улсын багуудын хэсгийн тоглолтуудын хуваарь:

8 сарын 17-ны 17:00 цагаас D13 vs doraemon

8 сарын 18-ны 14:00 цагаас D13 vs ZIGMA

8 сарын 22-ны 17:00 цагаас TIGER vs Bren

8 сарын 23-ны 14:00 цагаас TIGER vs IG

8 сарын 24-ний 14:00 цагаас TIGER vs JMT

Хамтын ажиллагаа

Уралдаан тэмцээнүүд цуцлагдсанаас болж олон ивээн тэтгэгч нарын лого, худалдааны таних тэмдгүүдийг хаана байршуулах вэ гэдэг асуудлыг Riot Games шийдэж эхэллээ. League of Legends тоглоомын аварга шалгаруулах цуврал тэмцээний үеэр тоглоомын үйл явдал дунд тухай ивээн тэтгэгчийн баннерийг байрлуулах юм байна. Энэ удаа хамгийн эхний баннер нь Honda машины лого байрлах нь.

Pittsburgh Knights баг, түүний үндсэн байгууллага нь виртуал орчинд хувийн сүлжээний үйл ажиллагаа явуулдаг ExpressVPN-тэй хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр байгууллагын, багийн гишүүдийн, хөгжөөн дэмжигчдийн хувийн нууцлалыг хадгалахад, мөн энэ долоо хоногт болох Valorant тоглоомын тэмцээнийг ивээн тэтгэнэ.

Цахим спортын ESE entertainment Inc байгууллага 2.25 сая канад долларын хөрөнгө оруулалт татлаа. Ингэснээр Даваа гаригаас эхлэн Торонтогийн хөрөнгийн бирж дээр ESE нэрийн доор хувьцаа нь худалдаалагдаж эхлэнэ.

Immortals Gaming Club дараагийн хамтран ажиллах байгууллагаар тоглогчдын сандал үйлдвэрлэдэг ALL33-ийг сонголоо. ALL33 нь мэргэжлийн тоглогчдын болон сонирхогчдын гэсэн 2 төрлийн сандал хийхдээ IGG-ээс зөвлөлгөө авна гэнээ. IGG-д LOL, Valorant тоглоомын байгууд; CSGO, Rainbow Six Siege төрлийн Los Angeles Valiant багууд; Call of Duty төрлийн Optic Gaming LA багуудтай билээ.

Сүүлийн нэлээд эрчээ байгаа уламжлалт спортын цахим төрөл болох шатрын chess.com нь цахим спортын төрөлд илүү амжилт олох, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, контент хийх, уралдаан тэмцээнийг олшруулах зорилгоор Rumble Gaming-тэй хамтран ажиллахаар боллоо.

Уралдаан, тэмцээнүүд

ESL ONE THAILAND тэмцээн 8.8-9.6-нд явагдаж байна. Шагналын сан нь $135K. Энэ тэмцээний Азийн бүсийн хагас шигшээд Reality Rift Dota2 баг шалгарсан боловч Neon Esports багт хожигджээ.

B Site-тэмцээний зохион байгуулагч компани Хойд Америкт Valorant тоглоомын Ignition Sereis тэмцээнийг 8.26-8.30-ний хооронд зохиохоор боллоо.

Авто машины F1 цахим уралдааны дараагийн тов зарлагдлаа. F1 Esport Pro Series-д дэлхийн шилдэг 10 баг 750 мянган долларын шагналын сангийн төлөө   оролцохоор боллоо. Энэхүү шалгаруулалтанд нийтдээ 237 мянган хүн оролцсон гэнэ.

Шинэ технологи

Team Liquid цахим спортын байгууллага хөгжөөн дэмжигчиддээ зориулсан тусгай платформ гаргалаа. Багийн хөгжөөн дэмжигчид энэ платформ дээр тоглож, багийнхаа олон нийтийн сүлжээг даган, оноо цуглуулж, ингэснээр багийн цамж, өмсгөл гэх мэт худалдаа хийхдээ ашиглана. Энэ Liquid+ платформдоо зориулан хийх аппликейшн нь 2021 оны бэлэн болсон байна.

Баг, тамирчдын хөдөлгөөн

 CSGO төрлийн FaZeClan Kjaerbye-г нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа.

FaZe Clan:

Havard “rain” Nygaard

Nikola “NiKo” Kovac (IGL)

Marcelo “coldzera” David

Helvijs “broky” Saukants

Markus “Kjaerbye” Kjaerbye 🇷🇸 Janko “YNk” Paunovic (C)

Olof “olofmeister” Kajbjer (Inactive)

Тэгтэл Mousesports баг зургаадахь тоглогчоороо 3 сарын хугацаанд FaZe Clan-д stand-in хийсэн Bymas-ыг нэгтгэлээ.

Mousesports:

Özgür “woxic” Eker

 Chris “ChrisJ” de Jong

Finn “karrigan” Andersen (IGL)

Robin “ropz” Kool 

David “frozen” Čerňanský

Aurimas “Bymas” Pipiras

 Allan “Rejin” Petersen (C)

Nicolas “nitr0” Canella (CSGO-ийн мэргэжлийн тамирчин, Team Liquid багийн ахлагч) шинэ гарсан Valorant тоглоомыг тоглохоор 100 Thieves багт нэгдлээ. Энэ багийн ахлагчаар цагтаа домог гэгдэж явсан Spencer “Hiko” Martin гэрээ хийж орсон билээ. 2016 онд Team Liquid-д цугтаа тоглож явсан хоёр. 100 Thieves баг саяхан болж өнгөрсөн Valorant Ignition Series-д өндөр амжилт үзүүлээгүй тул Ignition series-ийн сүүлийн тоглолт, бусад Invitational Games-д оролгүйгээр багийн гишүүдээ сольж, нэлээд бэлтгэл хийж байгаад эргэн ирэлт хийх төлөвлөгөөтэй байх шиг байна.

Бразилийн Imperial баг цагтаа Immortals, MIBR-т тоглож байсан 25 настай, Lukas “LUKAS1” Teles-ийг авч байгаагаа зарлалаа. 2019 оны 12-аас хойш баггүй байсан тэрээр Denis “dzt” Fischer-ийг оронд ирж байна. Түүний эхний тоглолт нь дараагийн Мягмар гаригаас Havan Liberty багтай байх болно.

 Caio zqkS Fonseca

 Gustavo SHOOWTiME Gonçalves 

Felipe delboNi Delboni 

Lincoln fnx Lau 

Lucas LUCAS1 Teles

 Alan AlaNDieg0R Riveros (coach)

Тоо баримтууд

PUBG Mobile World League-н тэмцээнийг 1.1сая хүн, давхардсан тоогоо 37 сая цаг үзсэн нь Katowice 2020 оны үзэгчдийн тооноос ч давсан үзүүлэлт гарчээ. $850K шагналын сантай Өрнө, Дорно 2 хэсэгт хуваагдаж нийт 20 баг өрсөлдсөний дунд Монгол Улсын No Chance амжилттай тоглосон билээ.

Цахим спортын арга хэмжээ зохион байгуулдаг Allied Esport Entertainment 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гаргахад дахин 10.9 сая долларын алдагдалтай ажиллаж байна гэсэн тооцоо гаргажээ. Энэ нь ноднингийн мөн үеийнхээс 37.6%-иар буурсан үзүүлэлт юм. Allied Esports нэлээд хэдэн esports arena-г Америк даяар байгуулсан ч цар тахлаас болж орлого эрс буурсан (79%) хэдий ч контент хийх тал дээр ашигтай ажиллажээ.

Дүрэм, журам, удирдах байгууллагууд

CSGO мэргэжлийн тоглогчдын үнэлгээний шинэ журам гарлаа.

CSGO Мэргэжлийн Тоглогчдын Холбооноос өнөөдөр шинэ гаргасан үнэлгээний журмын дагуу шилдэг 10 багийг танилцууллаа. Одоогийн байдлаар HLTV-ээс гаргадаг үнэлгээ хамгийн их хэрэглэгддэг, хамгийн бодитой гэж үздэг хэдий ч тогтвортой, үнэлгээний журам, онооны систем нь “шилэн” байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Энэхүү журмыг гаргахдаа мэргэжлийн 30 тамирчид, хамтран ажилладаг байгууллагуудтай (stakeholders) ярилцаад, сар бүрийн эхний Даваа гаригт мэдээллээ гаргаж байхаар тогтжээ. Ийм нэгдсэн үнэлгээтэй байх нь тамирчдын чансаа цалин тогтооход, багуудын хувьд олон улсын тэмцээнд уригдаж оролцох, ивээн тэтгэгч нар олоход чухал үүрэгтэй гэж үзэж байна.

Community

WePlay сая болсон 40 мянган долларын шагналын сантай, Хятад, Зүүн Өмнөд Азиас оролцсон 12 багийн хооронд болсон  OMEGA League Asia Division-д Cignal Ultra, Execration багуудын тоглолтын үеэр хэд хэдэн сэжигтэй үйлдэл гарсан гэж үзээд, эдгээр багуудын тоглолтын явцыг дахин хянах, шалгах ажиллагаа эхэллээ.

Dr. Disrespect эргэн ирж, YouTube суваг дээр (Twitch платформ түүний нэвтрүүлгийг хориглоод сар гаруй болсоны дараа) анхны stream-ээ хийхэд хагас сая хүн үзсэн билээ. Одоо түүний YouTube суваг нь 2.6 сая захиалагчтай болсон.

Мэргэжлийн тоглогч, мэргэжлийн CSGO тамирчин, мэргэжлийн streamer гээд явж өгөх нь ээ. Michael “Shroud” Grzesiek Twithch платформтой “exclusive” гэрээ хийлээ. 2019 онд Microsoft Mixer лүү орсон хэдий ч, Mixer+ faceBook гэсэн гэнэтийн шийдвэр гарсан учир, яах нь мэдэгдэхгүй хэсэг хугацаанд чив чимээгүй байж байгаад, ийнхүү Twitch рүү эргэн ирж байгаагаа зарлалаа.

14 настай streamer Soleil “Ewok” Wheeler буцаад Twitch рүү ирж байгаагаа зарлалаа. Ewok  бол FazeCaln байгууллагатай томоохон гэрээ хийсэн анхны эмэгтэй streamer юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон Fortnite Champion Series-ийн шалгаруулалтаас гарсан 15 настай тоглогч тэмцээний үеэр “cheat” программаа хэрэглэснээ бүүр өөрийн stream дээрээ үзүүлжээ. Хэдийгээр тэмцээн зохион байгуулагчдын зүгээс огт анзаараагүй ч “Kona” энэ талаараа ярихдаа “Би ердөө 11 доллараар энэ программыг аваад компьютертээ суулгахад 5 минут л орсон гэжээ. Мэдээж “Kona” тэмцээнд оролцох эрхээ хасуулсан ч тоглогчид, үзэгчдээс “15 настай хүүхдэд мэхлэгдэж байдаг олон сая долларын үнэтэй хамгаалалтын систем гэж байх уу, Epic Games яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ, хэрвээ энэ тоглогч өөрийгөө илчлээгүй бол цаашид юу болох байсан бэ” гэх мэт асуултууд хөвөрч байна.

Fortnite тоглоомыг iOS үйлдлийн App Store, Andriod үйлдлийн Google Play Store-д байршуулахгүй боллоо. Учир нь дээрхи online store-оос тоглоомыг татаж авах бүрд 30%-ийг нь төлөх шаардлага тавьж байгаа нь хэтэрхий монополь эрх эдэлж, тоглоом хөгжүүлэгч нарт маш том дарамт учруулж шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна гэж тоглоомыг хөгжүүлэгч Epic Games дээрхи 2 гигантуудыг Калифорни мужийн шүүхэд өгчээ.

Австри, Герман, Люксембургт үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүр Saturn, түүний цахим спортын төв байрладаг Xperion-д цахим спортын тэмцээнийг зохион байгуулагч ESL өөрийн нэрийн дэлгүүрээ энэ оны 8.17-нд нээхээр боллоо. Энэ дэлгүүрт нь нэртэй баг тамирчдын өмсгөл, тоглоомын хэрэгсэл, CSGO, Dota 2-ийн цуглуулагууд, цөөн хувиар борлуулагдах “Graffiti Bomber Jakets”, “Local Hero Cologne” малгайтай цамц зэргийг зарна.

Энэтхэгийн Hyderabad хотын цагдаагийн газар цахим сүлжээнд хүмүүсээс $150M хууран мэхэлж авсан хэргээр 4 хүнийг баривчиллаа. Telegramm гэдэг олон нийтийн сүлжээний платформ дээр тусгай групп байгуулж, хүмүүсийг группийн админ, эсвэл аль гишүүнээр дамжуулан элсүүлж, гишүүд нь цахим орчимд бооцоо тавьдаг гэнэ. Маш нууцлагдмал байсан энэ группийн гишүүд нь олон сарын дараа төлбөрийн картнаас нь мөнгө нь шууд алга болоод байгааг мэдээд цагдаад хандсан байна.

Ёс зүй

Riot games тоглоом хөгжүүлэгч компани Саудын Арабын ирээдүйн технологийн хотыг байгуулах төслийн санхүүжүүлэгч NEOM-тэй хийсэн гэрээгээ 14 цагийн дараа цуцалсан билээ. Саудын Араб нь хүний эрхийг үл хүндэлдэг, дээрхи хотыг байгуулахын тулд нутгийн иргэдийн эрхэнд халдаж байгаа, LGBT хүмүүсийг маш ихээр хавчин доромжилдог гэх шалтгаанаар Riot Games-ийн нэвтрүүлэгчид, тэмцээний ажилтанууд эсэргүүцэл гаргасан билээ. Иймэрхүү алдааг дахин гаргахгүйн төлөө, гэрээ хэлэлцээрт маш болгоомжтой хандаж, судлах, сурталчлах зэргийг хариуцсан ЁС ЗҮЙН ХОРОО  байгууллаа.

Данийн Blast байгууллага мөн л NEOM-тэй хийсэн гэрээгээ цуцалсан билээ.

  • Түлхүүр үгс:
  • csgo
Долоо хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img