Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.08.09)

esportnewsmn хуудас нэгэн шинэ контент танилцуулсан нь мэргэжлийн тоглогчдын компьютерийн setup-ийг зургааг дүрслэн үзүүллээ. Өнгөрсөн долоо хоногт “erkaSt” “ncl” “nin9” “kabal” “dobu” “annihilation” “Sk0r” зэрэг тамирчдын компьютерийн үзүүлэлтийг танилцуулсан байна.

Монголын цахим спорт

NewMeta хуудас Монголын CSGO төрлийн домог болсон тамирчин Лхагвын Энхтайван “MACHINEGUN” зодог тайлж байгаа тухай пост оруулахад Machinegun зодог тайлах бодолгүй байсан тухай хариу сэтгэгдэл бичжээ. Хэдийгээр яасан нь тодорхойгүй байгаа ч Machinegun бол яах аргагүй Монголын домог гэдгийг бичсэн сэтгэгдлүүдээс харж болохоор байна.

6 сарын эхээр W2C баг нь бүрэлдэхүүндээ том өөрчлөлт хийж hang4u, PRiSM, knowledge нар багаас гарч тэдний оронд yAmi, Lustrouz, maaRaa нар багт нэгдсэн билээ. W2C нь Perfect World Asia League Summer 2020 тэмцээний Азийн шалгаруулалтад маш амжилттай оролцож дэд байр эзэлсэн, hltv.org Ази бүсийн чансаагаар 10-д бичигдэж буй баг юм. Саяхан багийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж Lustrouz багаас гарч түүний оронд pwnz орлоо.

W2C багийн бүрэлдэхүүн:

  • Эрдэнэдалай ‘maaRaa’ Баянбат

▪ Чингүүн ‘hasteka’ Баярмаа

▪Мөнх-Ундрах ‘IZR’ Хосбаяр

▪Ялалт ‘yAmi’ Оюунбилэг

▪ Мөнхбилгүүн ‘pwnz’ Лхагвасүрэн

Mazaalai багийн бүрэлдэхүүн

Энхтайван “Machinegun” Лхагва болон Тэмүүлэн “Zilkenberg” Баттулга нар багийн бүрэлдэхүүнээс гарч тэдний оронд 5 сард W2C багаас гарсан Ирмүүн “PRISM” Туул болон Team Checkmate-д тоглож байсан Содбилэг “cool4st” Батбаатар нар багт нэгдсэн байна.

Mazaalai багийн бүрэлдэхүүн:

▪ Цог ‘Tsogoo’ Машбат

▪ Ууганбаяр ‘NEUZ’ Nyam-Otgon

▪ Баатархүү ‘Bart4k’ Батболд

▪ Содбилэг ‘cool4st’ Батбаатар

▪ Ирмүүн ‘PRISM’ Туул

Checkmate багийн бүрэлдэхүүн:

▪ Билгүүнбат ‘kaz’ Энхбаяр

▪ Сэргэлэн ‘H4wK’ Жигжидсүрэн

▪ арьдмагнай ‘bLitz’

▪ TBA

▪ TBA

Tiger багийн тамирчин Bold “ncl” Batsukh хуруугаа гэмтээсний улмаас тэмцээнд оролцож чадахгүй байна. Хурдан гараа эмчлүүлээд, хурдан эргэж ирээрэй.

8 сарын 7-нд эхэлсэн DreamHack Open Summer 2020 Азийн шалгаруулалтад Tiger баг эхний шатанд   D13 багт 1:2 харьцаагаар хожигдож, харин D13 баг Хятадын Invictus Gaming багт хожигдсоноор тэмцээнээ цааш үргэжлүүлэх аргагүй боллоо.

Мөн WDNMD Asia Invitational тэмцээн 8 сарын 13-нд эхлэхээр төлөвлөгдөж, энэхүү тэмцээнд Mazaalai, D13 Esports, TIGER багууд уригдаад байгаа юм.

Dgamers.mn-ий үүсгэн байгуулагч А.Хулан буюу “dolores” цахим спортын тухай infomongol.mn хуудсанд ярилцлага өгчээ.

Rio Major 2020 тэмцээнд явах эрхийн төлөө бүс бүсэд одоогийн нөхцөл байдлаас хамаарч онлайн журмаар 3 тэмцээн зохион байгуулан хамгийн өндөр оноотой

1 баг Азиас

11 баг Европоос

5 баг Хойд Америк тивээс

1 баг Өмнөд Америк тивээс

1 баг Далайн бүсээс

5 баг Холбооны улсуудаас тус тус Мажор тэмцээнд шалгарах билээ.

Хавар болон зуны 2 тэмцээнүүд өрнөж дууссан бол Valve-н зүгээс 3 дах тэмцээнийг зохиох байгууллагуудыг зарлажээ.

EU бүс: DreamHack

NA&CIS бүс: ESL

Asia&Oceania бүс: Perfect World Asia

SA бүс: Omelete нар тус тус зохиохоор болжээ.

Сүүлийн буюу гурав дахь RMR /regional major ranking/ тэмцээн болох Perfect World Asia League Fall 2020 тэмцээнд нийт 10 баг оролцох бөгөөд RMR онооноос хамаарч Хятад улсын TYLOO, ViCi Gaming, Монгол улсын TIGER, Тайланд улсын Beyond, Хятад улсын Invictus Gaming гэсэн 5 баг шууд урилгаар; харин 5 баг нээлттэй шалгаруулалтаас шалгарч оролцоно. Тэмцээн зохион байгуулагдах хугацаа:

Нээлттэй шалгаруулалт: 9 сарын 10-13

Улирлын тоглолт: 9 сарын 16 – 10 сарын 4

PLAYOFF: 10 сарын 9 – 10 сарын 11

Баг, тамирчид

Team Liquid саяхан Valorant багийн бүрэлдэхүүнээ зарласан билээ.

Adam “ec1s” Eccles, 20 настай, (fragger).  Энэ оны 4-р сараас эхлэн CSGO-оос гарч Valorant тоглож эхэлсэн. Голцуу Omen, Breach баатруудаар тоглодог.

Dom “soulcas” Sulcas, 20 настай (rifler). Мөн л 4-р сард карьерээ өөрчилж, Valorant рүү орсон. “ec1s”-тэй хамт London esports, Fierce esports багуудад 2018-2019 онд тоглож байсан. Sova, Raze баатруудаар тоглодог.

James “Kryptix” Affleck, 25 настай. (rifler). Нийтдээ 7 жил CS:GO тоглосон. Ихэвчлэн  Cypher баатраар тоглодог.

Travis “L1NK” Mendoza, 21 настай, “ec1s”- тэй хамт 2019 онд Vexed gaming багт тоглож байсан. Sage баатраар тоглодог.

Adil “ScreaM” Benrlitom, 26 настай. бүхэл бүтэн 9 жил тоглоод CSGO-г орхисон. Prodigy, fish123 багуудад тоглож байсан.

Харин дасгалжуулагч Connor “Sliggy” Blomfield нь 30 настай, Англи улсын мэргэжлийн тамирчин, сүүлийн хэдэн жил хэд хэдэн багт CSGO дасгалжуулагч байсан. Нэлээд хүлээлттэй байсан багуудын хувьд Team Liquid ийнхүү багаа албан ёсоор зарлалаа.

Англи улсын FaZe Clan өөрсдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдэн Литва улсын тоглогч Bymas-г орлон, Дани улсын Kjaerbye-г өөрсдийн эгнээнд нэгтгэх тухай мэдээ Cybersport сайтад тавигдсан бөгөөд HLTV үүнийг нь батлажээ.

Кjaerbye-н хувьд хэдэн сарын өмнө өвчний улмаас багийн сэлгээрүү шилжээд байсан билээ. Харин тэрээр эдгэрч ирээд Европ бүсийн том багуудын нэг болох FaZe Clan-д нэгдэхээр боллоо.

FaZe Clan:

Havard “rain” Nygaard, Норвеги.

Nikola “NiKo” Kovac (IGL), Босниа Герцогвин.

Marcelo “coldzera” David, Бразил.

Helvijs “broky” Saukants, Латви.

Markus “Kjaerbye” Kjaerbye, Дани.

Дасгалжуулагч anko “YNk” Paunovic, Серби.

Olof “olofmeister” Kajbjer (Inactive), Швед.

Хятадын DOTA2 бүрэлдэхүүн өөрчлөлтүүдийн ШУУМын талаар Хятадын мэргэжлийн өндөр түвшний тоглогчид өөрсдийн санал бодлоо илэрхийлжээ.

old.eLeVeN: Би одоог хүртэл EHOME-тай гэрээтэй байгаа. Би дараа улирлаас EHOME-луу буцах байх. Та нар дараа сар гэхэд PSG.LGD.Yang гэсэн нэр харж магадгүй л юм.

BurNing: “PSG.LGD-с илүү хөрөнгө оруулагчтай шинэ мөрөөдлийн баг бүрдэнэ гэж сонслоо” гэжээ.

rOtk: Маш том солилцоонууд болох гэж байх шиг байна. Ame эргэн LGD-руу буцаж, зарим гишүүд нь гарах байх.

Somnus: Маш олон тоглогчид энэ зун Free Agent болж байгаа нь сайн баг бүрдүүлэх том боломж байх. Chalice, Ame болон xNova нар LGD-тэй гэрээтэй хэвээрээ байгаа. Yang-н гэрээ дуусч байгаа, Paparazi-г сайн мэдэхгүй байна. Харин бусад 3 нь VG-тэй гэрээтэй хэвээрээ байгаа.

Inflame болон Sccc stream-н үеэр Inflame: “LGD-г татгалзахгүй юм байгаа биз дээ?” гэж Sccc-с асуухад Sccc-н хувьд гэртээ харина(тойруулсан маягийн хариулт) гэсэн. Гэтэл тэрээр удахгүй LGD-н захирлын Weibo-г дагасан байна.

Ame: Миний бодлоор дараа улиралд Vici Gaming цоо шинэ бүрэлдэхүүнтэй байх болно

гэцгээжээ. Хэрэв дээрх ШУУМууд явагдвал:

PSG.LGD бүрэлдэхүүн:

1.Ame

2.Sccc

3.Yang

4. Zhang “Eurus/Paparazzi” Chengjun

5.xNova

ViCi Gaming бүрэлдэхүүн:

1.TBA

2.Ori

3.TBA

4.Pyw

5.Dy

Four Angry Men нь 2017 оны 11-р сараас хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэмцээн уралдаанаас $660,000 олсоноороо дэлхийд 6-р байранд жагсдаг томоохон баг юм. Тэдний хувьд өчигдөр өөрсдийн Weibo хуудаснаа DOTA2 төрөлд орж ирж байгаагаа зарласан билээ.

4 Angry Men бүрэлдэхүүн:

Zhang “Eurus” Chengjun

Lu “Somnus丶M” Yao

Xu “fy” Linsen

TBA

TBA

CSGO төрлийн PGL Krakow Major тэмцээний аварга, MVP,  Dauren “AdreN” Kystaubayev Virtus Pro багаасаа чөлөөлөгдлөө.

Багийн ахлагч buster түр хугацаанд чөлөө авч түүнийг орлохоор YEKINDAR багт нэгдсэн билээ. YEKINDAR-ын үзүүлэлт маш өндөр, сайн тоглолт үзүүлж байсан нь AdreN-ыг гарахад хүргэсэн болов уу, buster эргэн ирэхэд багийн гишүүдээс хэн нэгэн чөлөөлөгдөж таарах ба тэрхүү тоглогч нь AdreN болж таарлаа.

Virtus Pro:

Alexey “qikert” Golubev, Казакстан.

Dzhami “Jame” Ali, Орос.

Sanjar “SANJI” Kuliev, Узбекстан.

Mareks “YEKINDAR” Galinskis, Латви.

Timur “buster” Tulepov (Inactive) нар боллоо.

 CSGO төрлийн IEM Katowice 2019 Major-ын 2-р байрын шагналт  Sami “xseveN” Laasanen ENCE-с HAVU Gaming багруу шилжлээ. ENCE-д Jamppi нэгдсэнээс хойш үндсэн 5 тоглогчийн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байсан тэрээр ийнхүү Финлянд улсын өөр нэг баг болох HAVU Gaming-д нэгдэж байна.

Харин удахгүй болох RMR тэмцээнд ENCE баг Jamppi-гийн хамтаар оролцож чадахгүй (VAC авсан) учраас xseveN-г HAVU-аас зээлээр тоглуулахаар болсоноо мэдэгджээ.

ENCE:

 allu

sergej

Aerial

suNny (IGL)

Jamppi

Twista (C)

HAVU Gaming:

sLowi

ZOREE

sAw (IGL)

 doto

xseveN

dSTURBED (C)

ENCE Fall RMR roster:

 allu

 sergej

Aerial

suNny (IGL)

xseveN

 Twista (C)

Dota 2-ийн шилдэг дасгалжуулагчдын нэг, 2017, 2018 оны TI-д 5; 6-р байр, 4 Major-ийн аварга Virtus Pro  багийн дасгалжуулагч ArtStyle багтаа эргэн ирлээ.

Ninjas In Pajamas багаас учир битүүлэг шалтгаанаар хасагдсан Akbar “SoNNeikO” Butaev өөрийн инстаграм хуудсаараа тун удахгүй эргэн ирэх гэж байгаа тухайгаа мэдээлжээ. 

Цахим спортын хотол

2019 оны 12 сард байгуулагдсан Дэлхийн Цахим Спортын Холбоо (Global Esports Federation) эгнээндээ 55 дахь орноо нэгтгэлээ. Энэ нь Ирландын цахим спортын байгууллага юм. Ингэснээс Ирланд улсад цахим спортын эко системийг бүрдүүлэх, бүтцийг бий болгох, GEF-ийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

9.20-оос хэрэгжиж эхлэх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын  “TikTok аппликейшны эзэн компани ByteDance; WeChat аппликейшны эзэн компани Тensnet-тэй ямар нэгэн санхүүгийн гүйлгээ хийхийг хориглосон” тушаал нь Tencent-ийн хувьцаа унаж, 54 тэрбум долларын алдагдал хүлээж байгаагаа зарлалаа. Гэхдээ эдгээр компаниуд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн билээ. Хамгийн гол нь Tencent АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, тоглоом хөгжүүлэгч, цахим спортын уралдаан тэмцээний томоохон байгууллагууд болох Riot Games, Epic Games, Activision Blizzard-ын нэлээд хувийг эзэмжшдэг билээ.

Саяхан 7-18-нд “Хүү нь ээжийнхээ картнаас $20К-г видео тоглоомонд зарцуулсан тухай, үүнийгээ яаж буцааж авах талаар” асуусан  постыг Reddit дээр оруулахад тэр даруйдаа мянга гаруй сэтгэгдлүүд бичиж,  өргөн “хэлэлцүүлэг” болжээ. Хүү нь Twitch платформ дээр stream хийдэг Tfue, Gorb, Ewokttv, Kurt Benkert, Meyers Leanard нарт хандив өгч, skin, item худалдан авч, 17 хоногийн дотор $19,870.94-г үрчихсэн байна. Харин Twitch-тэй хамтран ажилладаг төлбөрийн Xsolla байгууллага ээжийнх нь мөнгийг буцаан өгч, хүүгийнх нь дансыг бүр мөсөн хаажээ.

Streamer-үүд

8.8-нд хийсэн stream-ийн үеэр Guy “Dr Disrespect” Beam 500 мянган хүнийг хамруулж чадлаа. 7.16-нд тодорхойгүй шалтгаанаар нэвтрүүлэх эрхээ алдсан “Dr Disrespect” яах нь тодорхойгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа юутай ч YouTube сувгаар, бусад YouTuber-чдийн адилаар, ямар ч том ивээн тэтгэгч, гэрээгүйгээр өөрийн сувгаа нээж байгаа бололтой. Ямар нэг “хэрэг тарьсан бол шийтгэл хүлээх байтал энэ хугацаанд түүний үйл ажиллагаа явуулдаг, оршин суудаг Калифорни мужийн Сан Диего хороонд (county) саатуулагдсан, хуулийн байгууллагат дуудагдсан талаар ямар ч мэдээлэл гараагүй билээ. Харин 8.7-нд УouTube дээр түүний (тухайн үед өөрөө мөн эсэхэд олон хүн эргэлзэж байсан) дуулсан 3 минут орчмын бичлэгийг нэг сая гаруй хүн үзжээ.

2001 онд Justin.tv гэж байгуулагдаж байсан Twitch платформын “Just Chatting” суваг нь хамгийн олон үзэгчтэй, тоглоомын бус категорт багтдаг билээ. Тэгвэл саяхан энэ сувгийн streamer, цөөхөн ч маш “чанартай” үзэгчидтэй Alecludford загасчилж байгаа тухайгаа stream-ээрээ үзүүлж байхдаа хавч барьсан тухай бичлэг нь нэлээд шуугиан тарьлаа. Alecludford дэгээнд хавч орсон байсныг суллах гэтэл түүн рүү дайрч хурууг нь зүсжээ. Тэрээр видео тоглоомоос илүү аялал, загасчлалын тухай шууд stream хийдэг.

Fortnite тоглоомын хувьд Ninja-гийн дараа орох streamer Tfue “Би дахиж Fortnite тоглохгүй, энэ бол хог” гэж хэлжээ. Stream хийдэг байсан эхний жилүүдэд Call of Duty, Destiny, H1Z1, PUBG тоглоомуудыг тоглож байгаад Fortnite тоглоом гарсаны дараа 5 жилийн турш тасралтгүй өдөр бүр, олон цагаар stream хийдэг байжээ. Terner Ellis Tenney одоо 22 настай, 185 см өндөртэй, цагтаа FaZe clan багт тоглож байсан, 8.8 сая дагагтай.

Twitch-д байдаг цөөхөн эмэгтэй streamer-үүдийн нэг Imane “Pokomane” Anys өөрийн жиргээн дээр сар гаруй хугацаанд stream хийлгүй, түр чөлөө авч байгаагаа зарлалаа. Тэрээ 5 сая гаруй дагагчтай, 6 жилийн хугацаанд амралтгүй steam хийдэг байсан тул, одоогийн цар тахлын үеэр нэлээд ачаалалтай ажилласан тул, амрах цаг боллоо гэж тайлбарласан. Mixer түүнд өндөр үнэтэй санал тавьсан боловч, Twitch-дээ үнэнчээр үлдсэн нь зөв шийдвэ болсон билээ, учир нь Mixer тун удалгүй үйл ажиллагаагаа зогсоосон.

Мэдээг бэлтгэсэн: Ю.Ариунзаяат.

Долоо хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img