Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.07.27-08.02)

https://www.facebook.com/esportsnews.mn

Өнгөрсөн долоо хоногт бид esportstalk-ийн 26 дахь дугаараар Монголын CSGO-ийн түүхэнд өөрийн байр суурьтай, нэлээд тогтвортой багуудын нэг CheckMate (өмнө нь 29/90 нэртэй байсан)-ийн ахлагч Э.Билгүүнбаттай хийсэн шууд ярилцлагаа хүргэлээ.

ӨНӨӨДӨР-цахим спортод сэдвээр нийт 6 удаа дэлхийн болон Монголын цахим спортын тухай мэдээллийг өглөө.

Бусад баг тамирчдын тухай 9 мэдээ оруулсан байна.

Монголын цахим спорт

  • Хятад улсын Imba TV-ээс 7.23-8.16 хүртэл зохиож байгаа Imba CSGO лигт Монгол тамирчдаас бүрдсэн Tiger баг Zigma багийг хожиж, дээд хүснэгтэд Bren esports багтай 8.12-нд тоглохоор боллоо.
  • E-sports Channel буюу streamer Munzune Монголын PUBG багуудын дунд өдөр бүрийн skrim (туршлага солилцох тоглолт) хийж эхлээд байна. Одоогийн байдлаар нэлээд олон багууд оролцдог бөгөөд слотууд нь дорхноо дуусдаг гэнээ. Munzune-тэй хүнсний бараа бүтээгдэхүүний худалдааны Bosa Holding LLc хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагаа

  • Англи улсын цахим спортын Fnatic байгууллага Хятадын гар утасны үйлдвэрлэгч OnePlus брэндтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ үргэжлүүлэхээр боллоо. Энэ үйлдвэрийн лого нь багийн тамирчдын өмсгөл дээр хэвээрээ үлдэж, гар утсан дээр “Fnatic Mode” тохиргоон дээр гар утасны тоглоомуудыг суулгах боломжтой болно.
  • Madden Bowl 20 тэмцээний аварга Raidel “Joke” Brito,  цахим спортын FaZe байгууллагын ерөнхийлөгч байсан Greg Selkoe нар америк хөл бөмбөгийн цахим спортын төрлийн XSET багийг байгуулахаар боллоо.
  • МөнПольш улсын Цахим Спортын лиг өнгөрсөн хугацаанд Team Kinguin, AGO, Virtus.pro гэх мэт багууд оролцсон нийт 10 удаагийн LAN тэмцээнүүдийг зохиосон билээ. Гэтэл 2020 он гарсаар цар тахлын улмаас цаашид яах нь тодорхойгүй байсан лигийн тэмцээнийг үргэжлүүлэхээр сагсан бөмбөгийн тамирчин, NBA мэргэжлийн тоглогч байсан Marcin Gortal 3 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Түүний спортын 5 сургуульд нийт 1300 хүүхэд суралцдаг.

Уралдаан, тэмцээнүүд

One Gaming Agency байгууллагаас зохиож байгаа OGA Dota Pit цуврал тэмцээний Европ, ТТНУ-ын бүсийн тэмцээн болж өнгөрлөө. Нийт 8 баг 170 мянган долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж Team Nigma 1-р байр $70,873; Team Alliance 2-р байр $36,822; OG 3-р байр 19,822; FlyToMoon 4-р байр $14,161 эзэллээ. Энэ тэмцээнийг бүрэн эхээр нь Doat2 Mongolian caster EG нэвтрүүлжээ.

2010 NAVI vs 2020 NAVI

2010 оны Counter-Strike 1.6 эрин үеийг доргиож явсан Natus Vincere багийн 2010 оны бүрэлдэхүүн энэ жилийн Natus Vincere бүрэлдэхүүнтэй Showmatch хийлээ.

Тэд 2020 оны 8 сарын 1нд тус тоглолтыг хийх бөгөөд багийн бүрэлдэхүүнд:

  • 2010 NAVI
  • Zeus
  • starix
  • ceh9Edward
  • markeloff
  • 2020 NAVI
  • s1mple
  • electronic
  • Boombl4
  • Perfecto
  • flamie нар 8.1-нд 6:00 цагаас 1.6 одоогийн CSGO map дээр тоглоно. Харин тоглолтыг англи хэл дээр

Tres “⁠stunna⁠” Saranthus , spearhead the English brduo Jacob “⁠Pimp⁠” Winneche and Halvor “⁠vENdetta⁠” Gulestøl, while Jason “⁠moses⁠” O’Toole and Anders “⁠Anders⁠” Blume нар, орос хэл дээр энэ хоёр багтай аль алинтай нь холбогдож явсан ахлах дасгалжуулагч Andrey “⁠B1ad3⁠” Gorodenskiy тайлбарлах юм байна.

  • Rainbow Six Siege Season 1, Stage 1 цувралын Европ, Хойд Америк, Ази-Номхон далайн бүсийн тэмцээний эхний Major-т 10 баг өрсөлдөж Rogue баг, BDS Esports, G2 Esports, Virtus.Pro багууд;  . Хойд Америкийн бүсээс Spacestation баг TSM, Oxygen esports, DarkZero багууд; Ази Номхон далайн бүсийн 12 багаас Giants Gaming, Cloud9, GUTS gaming, Xavier esports, FAV, CYCLOPS багууд 8-р сард болох Major-ийн эрхээ авлаа. Латин Америкийн бүсийн тэмцээн 8-р сарын 3-нд Major-т орох багуудаа тодруулна.
  • Гадаа тоглоход зориулалттай Pokemon тоглоомыг утасны, Augemented Reality төлөвт оруулсанаар тоглогчдын эрс өсч, Pokemon Go Fest 20-г амжилттай зохиолоо. Нийтдээ 2 өдрийн турш 10 цаг үргэлжилсэн уг тэмцээнд Team Rocket түрүүллээ.
  • Шинээр гарсан Valorant тоглоомын төрлөөр явагдаж байгаа Valorant Ignition Series тэмцээний Хойд Америкийн бүсийн 20 баг оролцсон тэмцээн өндөрлөлөө. Энэ тэмцээнд нэгэн цагт Fortnite-ийн дэлхийн аваргын тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга Kyle “Bugha” Giersdorf тоглож байсан SENTINELS баг аварга боллоо. Нийт $25K шагналын сантай энэ тэмцээнд Cloud9, Team SoloMid, Homeless багууд  удаах байранд орлоо.
  • FaZe Clan байгууллага Nissan, Verizon  брэндүүдээр ивээн тэтгүүлсэн $50K шагналын сантай Valorant Invitational тэмцээнийг 8.6-8.9-нд зохиохоор зарлалаа. Нийт оролцох 16 багаас 12 нь урилгаар, 4 нь шалгаруулалтаас гарч байж эрхээ авна. 4 өдөр үргэжлэх энэ тэмцээн нь Riot Games-ийн зүгээс зохион байгуулж байгаа Valorant Ignition Series-н хэсэг бөгөөд, Хойд Америкт болж байгаа 3 дахь тэмцээн болох нь.
  • Хойд Америкийн Complexity Gaming баг хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчид, цахим спортын хөгжөөн дэмжигчдийн дунд Club Championship тэмцээнийг зохионо. Энэ тэмцээн нь PlayStation ивээн тэтгэж байгаа Pro for a day тэмцээний нэг хэсэг нь юм байна. Тэмцээний оролцогчид нь 16-аас дээш насны АНУ-д амьдардаг, Complexity багийн хөгжөөн дэмжигч, PS Plus ангилалын гишүүнчлэлтэй байх ёстой. Тэмцээн 8.3-8.24 хооронд нээлттэй шалгаруулалтаас гарсан тоглогчид өөрийн дуртай баг, тамирчнаа төлөөлөн тоглоно.

Тоглоомууд

  • Бразилийн цахим спортын Vivo Keyd байгууллага Cyber Hero шинэ моbile тоглоом гаргалаа. Хэдийгээр өдөр тодорхой болоогүй ч энэ долоо хоногийн сүүлээр App Store, Google Play дээр гарч магадгүй гэсэн таамаглал байна. Энэ тоглоом нь үнэгүй бөгөөд харин тоглоомын дундуур гарах зар сурталчилгаанаас ашгаа олно гэж тооцжээ. Vivo Keyd багийн мэргэжлийн тамирчид тоглоомын дүрүүдэд дуу оруулсан нь олны сонирхлыг татна гэж үзэж байна. Vivo Keyd 2018  онд Avalon гэдэг тоглоом гаргасан нь Бразилдаа эхний 10-т орж байсан түүхтэй. Энэ байгууллага хоёр дахь тоглоомоос олсон ашгаа сайн санааны үйлсд зориулж, технологийн startup Ribon-тэй цаашид хамтрах төлөвлөгөөтэй байна.

Team and athletes

  • Nitr0-н хувьд 2015 онд Team Liquid-н CSGO баг байгуулагдсан цагаас хойш тус багт байгаа билээ. Харин тэгвэл одоо түүнийг явуулж Triumph багийн залуу тоглогч Grim-г авахаар ШУУМ гараад эхэлжээ.

Ингэвэл Team Liquid бүрэлдэхүүн:

Stewie2K

Twistzz

NAF-FLY

EliGE

Grim

C.adreN

  • Өмнөд Америкийн RMR хүснэгтийг тэргүүлж буй CSGO төрлийн BOOM Esports баг бүрэлдэхүүний зургаадахь тоглогчоо танилцууллаа. Тэд шинэ тоглогчоо 8 хоногийн дараа эхлэх Gamers Club Masters V тэмцээнд сэлгээний бүрэлдэхүүндээ бүртгүүлжээ. Joao “Snowzin” Vinicius нь өдгөө 13 настай Бразилын CSGO-д гарч ирж буй хурц од гэгдэж байгаа юм.

BOOM Esports:

1. Joao “felps” Vasconcellos (MIBR-ээс зээлээр)

2. Marcelo “chelo” Cespedes

3. Gustavo “yeL” Knittel (IGL)

4. Ricardo “boltz” Prass

5. Bruno “shz” Martinelli

6. Joao “Snowzin” Vinicius

C. Alessandro “Apoka” Marcucci

  • CS:GO төрлийн шилдэг багуудын нэг болох Astralis MAD Lions багийн сэлгээнд шилжүүлэгдээд байсан Lucas “Bubzkji” Andersen-г Astralis өөрсдийн эгнээндээ нэгтгэлээ. Багийн бүрэлдэхүүн:

Dev1ce

dupreeh

Magisk

es3tag

Bubzkji

gla1ve(inactive)

Xyp9x(inactive)

Дасгалжуулагч- Zonic

  • Dota 2 төрлийн Reality Rift баг саяхан багийн Carry тоглогч drew-г чөлөөлөөд байсан бол түүнийг түр хугацаанд орлохоор AhJit-г багтаа нэгтгэжээ.

AhJit-н хувьд TI7 тэмцээнд оролцож байсан ба Mineski, CDEC, LGD гэх том багуудад тоглож явсан туршлагатай билээ.

Reality Rift багийн бүрэлдэхүүн:

1.AhJit

2.AlaCrity

3.kYxY

4.Hustla

5.NutZ

C.Soplec

  • Gambit Youngsters баг HObbit-г багтаа нэгтгэж 6 хүний бүрэлдэхүүнтэй баг болж байна. HObbit-н хувьд GAMBIT багийн хамт CS:GO PGL Krakow 2017 Major тэмцээнд түрүүлж байсан билээ. Багийн бүрэлдэхүүн:

shiro

Ax1Le

supra

interz

nafany

HObbit

F_1N

  • Dota2 тоглоомын түүхэнд хамгийн хамгийн шилдэг OG баг SumaiL-г багаасаа хасч Ceb эргэж ирсний зэрэгцээ MidOne Европт ирж багийн гишүүдтэйгээ нэгдэн бэлтгэлдээ оржээ. Ceb эргэн ирсэн учраас MidOne одоо Offlane->Carry байрлалруу шилжиж байгаа билээ.

1.MidOne

2.Topson

3.Ceb

4.Saksa

5.N0tail

C.Sockshka

Тоо баримтууд

  • SensorTown судалгааны байгууллагаас “mobile төрлийн тоглоомын орлого 27% буюу 19.3 тэрбум доллараар өссөн” гэж мэдээллээ. Тоглоомыг татаж авах нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 45.3% өсч, дэлхий даяар 15 тэррбум, зөвхөн 4-р сард гэхэдл 5.5 тэрбум болсон байна. Энэтхэг улс эхний 3 оронд багтаж, энэ жилийн 2-р улиралд 50% өсчээ. Харин хамгийн эрэлт хэрэгцээтэй тоглоомоор PUBG MOBILE, Honor of Kings, Monster Strike, Roblox, Pokemon GO нар шалгарчээ.

Community

  • Та бидний сайн мэдэх Red Bull брэнд цахим спортын мэргэжлийн баг тамирчдыг дэмждэг билээ. Тэгвэл өнөөдөр Өмнөд Африкийн FIFA-н цахим спортын төрлийн мэргэжлийн тамирчин Thabo “Yvng Savage” Moloi-г Red Bull Esport Athlete-цахим спортын тамирчнаар зарлалаа. 2018 онд 16 настай байхдаа тамирчны гараагаа эхэлж байсан Moloi өнөөдөр Өмнөд Африкийн FIFA-н хамгийн өндөр зэрэглэлтэй тамирчин болжээ. 16 насандаа eWorld Cup цувралд Өмнөд Африкаас шалгарч байсан хэдий ч паспорт нь цагтаа ирж амжаагүй учир тэмцээндээ оролцож чадаагүй. 2019 оны шалгаруулалтад аваргалсан хэдий ч Англид болсон тэмцээнд бас л явж чадсангүй. “2018 онд надад сургуулилт хийх консол байхгүй тул, өдрийн хоолны мөнгөө хэмнэж, аав ээжээсээ багахан тусламж авч анхны “хуучин” PS4-ээ авч байсан” гэж ярилцлагатаа дурджээ.
  • Европын League of Legends төрлийн аваргын тэмцээнийг Саудын Арабын Neom байгууллагатай хамтран хийх болсоноос маш олон хүний эсэргүүцэлтэй тулж гэрээгээ 14 цагийн дотор цуцалсан билээ. Neam бол Саудын Арабт нийт 500 тэмбум долларын өртгөөр барих гэж байгаа ирээдүйг зөгнөсөн хотын төслийг хэрэгжүүлэгч юм. Энэ төсөл нь нутгийн оршин суугчдыг хөөж, газар нутгаар хавчин, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм байна. Харин өнөөдөр Riot Games League of Legends-ийн дэлхийн аварга шалгаруулах 2020, 2021,2022 оны тэмцээнүүдийг Хятад улсын Шанхай хотод зохион байгуулах болсоноо зарлалаа. Цар тахлын тархалт хэрхэн удаан үргэжлэх нь тодорхойгүй байгаа, энэ өвчний эсрэг вакцин хэзээ гарах нь тодорхойгүй байгаа энэ нөхцөлд тэмцээнийг зөвхөн нэг байрлалаас onine форматаар явуулах нь илүү үр дүнтэй гэж үзжээ. Харин энэ нь бас л нэлээд асуудал дагуулах бололтой. Хятад улс ч хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа, бас Америк, Хятад улсын харилцаа төвөгтэй байгаа энэ үед ийм шийдвэр хэр зөв бэ гэсэн яриа  гарч байна.
  • CR4ZY багийн ахлагч Иван Шевцов Сербийн Level Up Esports багийг буулгаж авсан дараа “Энэ тоглолт серверт ч серверийн гадна ч “галзуу” байлаа. Багийн нэг тоглогч маань тоглолтын завсарлагаанаар гадаа гарч байх хоорондоо нохойд гараа хазуулсан хэдий ч юу ч болоогүй мэт тоглолтоо үргэлжлүүлж, яг л аварга шиг байлаа” гэж жиргэжээ. Одоогоор яг хэн нь гараа нохойд хазуулсаныг хэлээгүй байна. Нийт 4.5 цаг үргэлжлэн overtime гарсан энэ тоглолтод CR4ZY баг өрсөлдөгчөө 2-1 харьцаагаар буулгаж авчээ.
  • Сонирхогчдын тэмцээнийг зохион байгуулдаг Americcan Gaming Network-оос Call of Duty: Modern Warfare төрлийн online тэмцээнийг оролцогчид гэрээсээ, эсвэл өөрсдийн тохиромжтой газраас, эсвэл энэ байгууллагын түрээсэлдэг Индианополис хотын байрнаас зохиохоор зарласан боловч оролцогчдын олон нийтийн сүлжээнд тавьсан бичлэг зургаас харахад LAN тэмцээн шиг олон хүн цуглуулсан, хамгийн гол цар тахлын өнөө үед хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй, гарын ариутгагч хэрэглээгүй гэх мэт маш олон шүүмжлэлийг дагууллаа.
  • Энэтхэг, Хятадын харилцаанд ан цав гарсан нь цахим спортод ч бас нөлөөлж байна. Энэтхэг улсаас Хятадын 59 аппликэйшнийг хориглох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нийтдээ Хятад улсаас гаралтай 275 аппликейшн Энэтхэгт үйлчилгээ үзүүлдэг юм байна. Энэтхэг улсын Засгийн газар үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн, хэрэглэгчийн мэдээллийг цааш дамжуулсан гэсэн үндэслэлээр үйлчилгээний төдийгүй mobile төрлийн тоглоомуудыг хориглох шийдвэр гаргах дээрээ тулжээ. Энэтхэг улсын Мэдээлэл Технологийн Яамнаас мэдээлсэнээр ойролцоогоор эдгээр аппликейшнийг 175 сая удаа download хийж, үүний 24% нь PUBG MOBILE байна. Хэрвээ энэ тоглоомыг хоригловол дэлхийн аваргын лигт Энэтхэг улсын 7 баг нэлээд дээгүүр амжилттай яваа, энэ талаар контент хийдэг streamer, influencer, talent гээд маш олон хүний зарцуулсан цаг хөдөлмөр талаар болж ч магадгүй болоод байна. Энэ нь Tencent-д маш их хүндээр тусч байна.

Дүрэм, журам, байгууллагууд

  • 2021 онд Вьетнам улсад болох Зүүн Өмнөд Азийн тоглолтод цахим спортын төрөл ороогүй байгаа тул Азийн Электрон Спортын Холбоо лобби хийж, энэхүү тоглолтод оролцох орнуудыг зохион байгуулагчид хандан захидал бичихийг уриаллаа. Цар тахлын улмаас зардал нэмэгдэж, спортын 56 төрлөөс ердөө 36-г сонгосон боловч цахим спорт багтсангүй.  2019 онд Филлипин улсын нийслэн Манилад болж байсан тоглолтод Dota2, Starcraft II, Hearthstone, TEKKEN 7, Arena of Valor, Mobile Legends: Bang Bang гэсэн 6 төрөл орж байсан. АЭСХ нь 45 орныг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд, үүний 11 нь Зүүн Өмнөд Азийн бүсэд ордог.
  • Япон улсын зодооны төрлийн тоглоом хөгжүүлэгч компаниуд дугуй ширээний ярилцлага хийж, цар тахлын үе дэх цаашдын хандлага, энэ төрлийн тоглоомуудаа улам хөгжүүлэх, уралдаан тэмцээн зохиох талаар ярилцлаа. Энэ ярилцлагат Capcom, SNK, Bandai Namco зэрэг хөгжүүлэгч нар оролцжээ. Bandai Namco компани хиймэл оюу ухааны энэ төрлийн тоглоомд илүү ашиглах талаар санал тавьжээ. Мөн тун удахгүй Tekken 7 төрлийн 4 дэх улирлын тоглолт, Soul Caliber VI тэмцээнийг 8-12 сард хийхээ зарлалаа.
  • АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсын ByteDance компаний TikTok аппликейшнийг хаах болно гэж мэдэгдлээ. Хэрэглэгчдийн мэдээллийг 3дагч этгээдэд худалдаж байгаа, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Bloomberg, Reutres нарын мэдээлж байгаагаар энэ апп-ыг Америкийн компани худалдаж авбал бас арай өөр байх бололтой. Ноднин жил иймэрхүү түүх бас л Grindr-тэй тохиолдож байсан. Microsoft 50 тэрбумаар худалдаж авах яриа ч явагдаж байна.
  • АНУ-ын цэргийн байгууллагууд цахим спортод нэлээд хүчтэй орж байгаа билээ. Тэнгисийн цэргийхэн гэхэд л телевизийн зар сурталчилгааны зардлын 97%-ийг цахим спорт, Youtube суваг, дижитал контент хийхэд зарцуулахаар болсон. Цэргийн анги нэгтгэлүүд цахим спортын багтай болж, лигийн тэмцээн, шалгаруулалтад тогтмол оролцдог болсон. Evil Genius баг цэргүүдэд CSGO зааж эхний баг бүрдүүлэхэд нь туслана гэнээ. Гэтэл Сенатын гишүүн Аlexandria Ocasio-Cortez шинэ цэргүүдийг татахад зориулагдсан санг Twitch, цахим спортын бусад арга хэмжээнд хэрэглэж байгааг буруу гэж үзэж, энэ талаар саналаа Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан боловч олонхийн санал авсангүй.
<strong>Долоо хоногийн мэдээ</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img