Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.07.13-07.26)

ESPORTSNEWSMN

Энэ жилийн хоёр дахь RMR /regional major ranking/ тэмцээн болох Perfect World Asia League | Summer 2020-н финалд Хятад улсын TYLOO баг Хятад улсын Invictus Gaming багийг 2:1 харьцаатай хожсоноор аваргалж байна. TIGER баг Тайландын Beyond багт 1:2 харьцаатай хожигдлоо.

Ийнхүү хоёр RMR тэмцээний дараагаар ерөнхий онооны жагсаалт дараах байдалтай байна.

1. TYLOO – 3500

2. ViCi Gaming – 3100

3. TIGER – 2912.5

4. D13 Esports – 2662.5

5. Beyond Esports – 2575

6.Divine Vendetta – 2072.5

7. Invictus Gaming – 1875

8. Lucid Dream – 1312.5

9. Mazaalai – 920

RMR оноо өгөх сүүлийн тэмцээн нь PAL Fall нэртэйгээр ирэх намар үргэлжлэн явагдана. Уг тэмцээний үр дүнгээс шалтгаалан 3 тэмцээний (Road to Rio, PAL Summer, PAL Fall) нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан цорын ганц баг 11-р сард Бразил улсад зохион байгуулагдах major тэмцээнд оролцох юм.

Сүүлийн RMR тэмцээнийг мөн Perfect World зохион байгуулах бөгөөд 9-10 саруудад зохиогдохоор төлөвлөгдсөн байгаа билээ.

ESEA Season 34 Asia-Pacific тэмцээнд Монгол улсын Tiger, Checkmate багууд аваргын төлөө өрсөлдөж, Tiger баг түрүүллээ.

de_train 16:8

de_inferno 17:19

de_overpass 8:16

Харин 7 сарын 24-ноос эхлэх ImbaTV CSGO Professional League Season 2: Phase 1 тэмцээнд манай багууд оролцоно.

UB Comedy Club-ийн зүгээс эрхлэн гаргадаг Битгий Сонс podcast-д META-г үүсгэн байгуулагч Б.Хатанболд буюу KEi оролцож, цахим спортын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Өмнөд Америкийн RMR хүснэгтийг тэргүүлж буй CSGO төрлийн  BOOM Esports баг бүрэлдэхүүний зургаадахь тоглогчоо танилцууллаа. Тэд шинэ тоглогчоо 8 хоногийн дараа эхлэх Gamers Club Masters V тэмцээнд сэлгээний бүрэлдэхүүндээ бүртгүүлжээ.

Joao “Snowzin” Vinicius нь өдгөө 13 настай Бразилын CSGO-д гарч ирж буй хурц од гэгдэж байгаа юм.

BOOM Esports:

1. Joao “felps” Vasconcellos (MIBR-ээс зээлээр)

2. Marcelo “chelo” Cespedes

3. Gustavo “yeL” Knittel (IGL)

4. Ricardo “boltz” Prass

5. Bruno “shz” Martinelli

6. Joao “Snowzin” Vinicius

C. Alessandro “Apoka” Marcucci

Азийн RMR тэмцээнд 8-р байранд яваа Lucid Dream баг CS:GO багаа тарааж буйгаа зарлалаа. Тэдний хувьд яг одоо үргэлжилж буй PAL Summer тэмцээний хасагдах шатанд шалгараад байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь тэдний Lucid Dream-ын өмсгөлтэй сүүлийн тэмцээн байх гэнэ.

Valve-ын зүгээс 2021 онд зохион байгуулагдахаар болж хойшлогдсон The International 10 тэмцээнээ дахин нэг жилээр хойшлуулах гэж байна гэсэн шуум гарчээ.

Энэ жилийн 8-р сард зохион байгуулагдах товтой байсан DOTA2The International 10 тэмцээн 2021 он хүртэл хойшлоод байсан билээ. Тэгвэл дараа жил зохион байгуулах тэмцээнээ дахин нэг жилээр буюу 2022 онд зохион байгуулахаар шуум гарчээ. Тухайлбал Беларус улсын Esport-ын холбоо Valve-руу холбогдож нийслэл Минск хотдоо TI тэмцээнийг зохион байгуулахаар хүсэлт явуулсан  ба хариуд нь Valve-ын зүгээс COVID-19-той холбоотойгоор тоглогч ажилчдыг хамгийн аюулгүй болсон үед тэмцээнийг зохион байгуулахаа мэдэгдэж 2022 онд Беларусын Esport-ын холбоотой тусгайлах холбогдох гэнэ. Эндээс харахад тэмцээн дахин нэг жил хойшлогдож магадгүй бололтой.

Тайланд улсын Аялал Жуулчлал Спортын Яам, Спортын агентлаг цахим спортын уралдаан тэмцээн зохион байгуулагч ESL-тэй хамтран Dota2 төрлийн ESL ONE THAILAND тэмцээнийг зохион байгуулна. 8.20-9.6-нийг хүртэл болох энэ тэмцээнд 8 баг урилгаар, Тайландын аваргын тэмцээнээс шалгарсан 2 баг урилгаар, хаалттай шалгаруулалтаас гарсан 2 баг, нийт 12 баг $200К шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

Esports Awards байгууллага 2020 оны шилдгүүдийг шалгаруулах төрөл, нэр дэвшигчидээ зарлалаа. Арлингтон хотын Esports stadium-д болох арга хэмжээнд “community, industry, pro, on air talent, creative” гэсэн 5 шалгуураар 32 төрлийн шагналыг олгоно.

Оны шилдэг STREAMER

  1. Dr Lupo
  2. Summit1G
  3. Ibai
  4. Swagg
  5. Pokimane
  6. Gaules
  7. CourageJD
  8. Asmongold
  9. TimTheTatman
  10. xQc
  11. Mortal
  12. NICKMERCS

Оны шидлэг ХУВЬ ХҮН

  1. Ocelote
  2. Sjokz
  3. HECZ
  4. Goldenboy
  5. Dr Lupo
  6. Froskurinn
  7. Nadeshot
  8. Faker
  9. Fallen

Цахим спортыг дэмжигч шилдэг Сургууль

  1. NACE
  2. Kevin Hoang
  3. NUEL
  4. Tespa
  5. University of California, Irvine
  6. College Carball
  7. Tyrelle Appleton
  8. Full Sail University

Оны шилдэг контент бүтээгчид

  1. Ashley Kang
  2. HECZ
  3. Esports Talk
  4. Nadeshot
  5. Musty
  6. UpUpDownDown

Оны шилдэг Mobile тоглоом

  1. PUBG Mobile
  2. Free Fire
  3. Brawl Stars
  4. Clash Royale
  5. COD Mobile
  6. Mobile Legends
  7. Clash of Clans
  8. Arena of Valor

Хөгжөөн дэмжигчид Esports Awards хуудсан дээр гарсан зааврын дагуу 2020.11.08 хүртэл саналаа online-аар өгнө.

2010 NAVI vs 2020 NAVI

2010 оны Counter-Strike 1.6 эрин үеийг доргиож явсан Natus Vincere багийн 2010 оны бүрэлдэхүүн энэ жилийн Natus Vincere бүрэлдэхүүнтэй Showmatch хийхээр болжээ.

Тэд 2020 оны 8 сарын 1нд тус тоглолтыг хийх бөгөөд багийн бүрэлдэхүүнд:

2010 NAVI

Zeus

starix

ceh9

Edward

markeloff

2020 NAVI

s1mple

electronic

Boombl4

Perfecto

flamie нар 8.1-нд 6:00 цагаас 1.6 одоогийн CSGO map дээр тоглоно. Харин тоглолтыг англи хэл дээр

Tres “⁠stunna⁠” Saranthus , spearhead the English brduo Jacob “⁠Pimp⁠” Winneche and Halvor “⁠vENdetta⁠” Gulestøl, while Jason “⁠moses⁠” O’Toole and Anders “⁠Anders⁠” Blume нар, орос хэл дээр энэ хоёр багтай аль алинтай нь холбогдож явсан ахлах дасгалжуулагч Andrey “⁠B1ad3⁠” Gorodenskiy тайлбарлах юм байна.

Даян дэлхийн Цахим Спортын Холбоо=Global Esports Federation (GEF) стратегийн түншлэлээ өргөжүүлж Global Sports Innovation Center-тэй хамтран спортын байгууллагуудыг дижитал орчинд үйл ажиллагаа явуулахад нь туслах зорилгоор хамтран ажиллах боллоо. Ингэснээр уламжлалт болон цахим спортыг байгууллагууд хамтран дижитал орчинд хамтрын ажиллаж, технологийн дэвшлийг нэвтрүүлнэ гэж үзэж байна. Сүүлийн саруудад  “Global Esports Federation” нэлээд олон тухайлбал Olympic Council of Asia, ODESUR, World Taekwondo,  International Tennis Federation, Commonwealth Games Federation байгууллагуудтай хамтын ажиллагаанй гэрээ байгуулсан билээ.

Солонгосын поп дуучин Se-hun цахим спортын  SeolHaeOne Prince байгууллагын хувьцаа эзэмшигч болжээ. disclosed. SeolHaeOne Prince  байгууллага League of Legends төрлийн багаар дэлхийд данстай, түүнчлэн PlayerUnknown’s Battlegrounds, Teamfight Tactics, VALORANT төрлийн багуудтай.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img