Лхагва, 10 сар 20, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.07.06-07.12)

https://www.facebook.com/esportsnews.mn

Монголын цахим спорт

Perfect World Asia League Summer тэмцээний хэсгийн шатны гурав дахь 7 хоногийн тоглолтууд болж дууслаа. Тэмцээний хэсгийн шатанд Ази тивийн шилдэг 10 баг оролцож байгаа бөгөөд манай улсаас TIGER, D13 болон MAZAALAI багууд оролцож, Tiger, D13 багууд play off шатанд шалгарлаа. Tiger баг D13 баг,  TYLOO багт хожигдож, Маzaalai багийг хожсоноор  хэсгээс 4-р байранд шалгарч 1625 RMR оноотой;

D13 баг TIGER багийг хожиж, Invictus Gaming, ViCi Gaming багт хожигдож, хэсгийн тоглолтоо 6-р байранд шалгарч 1312.5  RMR  оноотой боллоо.

Mazaalai баг өнгөрсөн долоо хоногийн тоглолтоор Tiger,  Lucid Dream, ViCi Gaming багуудад хожигдож 10-р байрт орж $2000 шагнууллаа.

Play off шатны тоглолт BO3 форматаар 7.17-нд D13 баг Invictus gaming багтай; 7.18-нд Tiger баг Beyond багтай тоглоно.

Одоогийн байдлаар Азийн RMR (Regional Major Rankings) оноогоор жагсаавал

Монгол улсын TIGER баг  2912.5 оноо
Хятад улсын TYLOO баг  2812.5 оноо
Монгол улсын D13 баг  2662.5 оноо
Хятад улсын ViCi Gaming баг  2662.5 оноо
Тайланд улсын Beyond баг  2262.5 оноо
Арабын Нэгдсэн Эмират улс Divine Vendetta баг  2072.5 оноо
Хятад улсын Invictus Gaming баг  1312.5 оноо
Тайланд улсын Lucid Dream баг  1312.5 оноотой байна.

Саяхан болсон MPC тэмцээнд түрүүлсэн PUBG Mobile төрлийн No Chance баг World League-т оролцохоор шалгарсан билээ. Энэ тэмцээнд нийт 40 баг баруун, зүүн хэсэгт хуваагдаж $425K шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.  Season Zero East Group B-д тоглож байгаа No chance баг  эхний өдрийн 4 тоглолтын дараа 12-т бичигдэж байсан бол сүүлийн өдрийн 8 тоглолтын дараа 11-т бичигдлээ. Ингэснээр  А бүст: Bigetron Red Aliens, Box Gaming, Free Style гэх баггуудтай хамт орж 7.14-7.29 -ний хооронд болох лигийн тоглолт (League stage) өрсөлдөнө.

PMWL нь нээлтийн долоо хоног 7.10-12 (Opening weekend);  лигийн тоглолт 7.14-7.29 (League stage); Шөвгийн долоо хоног 7.17-8.2 (Super Weekend); аваргын төлөө тоглолтууд  8.7-8.9 (The finals) тус тус тоглоно.

Багийн бүрэлдэхүүнд

Ariunsanaa Tseepil “KOS”

Tengis Batnasan “ChocoNutX”

Usukhbayar Otgon “Uusku”

Bilguun Baatarkhuu “Godless”

Munkherdene Nyamsuren “Offdels” нар байна. Тэдний ярилцлагыг эндээс уншаарай.

Монголын Dota 2 төрлийн мэргэжлийн тоглогч, Сингапур улсын Reality Rift багийн гишүүн Ravdan “Hustla” Narmandah дэлхийн томоохон мэдээлэлийн суваг Yahoo news-д ярилцлага өгч, өөрийн тамирчин болсон тухайгаа, багийнхаа тухай ярьжээ.

Монголын цахим спортод 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа цахим спортын тухай тогтмол, хүртээмжтэй, өгөөжтэй, мэдлэг өгсөн, мэдээлэл түгээсэн контент хийдэг METAGAMING-ий Youtube суваг 40К захиалагчтай болжээ.

Цахим спортын хувьд streamer-үүд нэлээд өндөр байр суурьтай байдаг. Тэдний хийж байгаа контентүүд тоглогчид, хөгжөөн дэмжигчиддээ хүрэхэд ч ойлгомжтой, хамгийн гол нь сошиал орчинд зөв боловсон харилцааг бий болгоход хувь нэмэр оруулдаг. Монголын эмэгтэй streamer-үүдийн нэг Ариунтунгалаг-ийн Kaсуйгийн 30 асуулт контент 17-дох дугаартаа Team Hype-н тоглогч Ru11et Золбоот-ыг оруулжээ.

Азжаргал “Хасmoon” 2019.2.26-аас эхлэн stream хийгээд 500 өдрийн баяраа, Үндэсний Их баяр наадамтай давхцуулан тэмдэглэлээ.

DVK gaming буюу Streamer Даваадалай RedBull Mogolia байгууллагатай хамтран ажиллахаар болж, Mountain Dew Mongolia-н DEW QUIZ-ийн шинэ дугаарт оролцжээ.

Aim4R gaming байгууллага нэгэн шинэ контент Aim4R insider Season 1 Episode 1-дээ багийнхаа гишүүд, ивээн тэтгэгчид, хамтран ажилладаг байгууллагуудаа танилцуулжээ.

Хамтын ажиллагаа

Австралийн цахим спортын Chirfs Esports Club арьс арчилгааны L’Oreal брэндтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хэлбэр нь багийн оролцож байгаа тэмцээнүүдийг ивээн тэтгэх, giveaway зарлах, хөгжөөн дэмжигчдэд гэнэтийн бэлэг барих зэрэг юм. Багийн Удирдах Зөвлөлийн Гишүүн Nick Bobir “бид олон удаа шөнийн цагаар, заримдаа оройн цагаар тэмцээнд оролцох, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзах гээд их орйотдог. Мэдээж маргааш нь сэргэг урам зоригтой өглөөг эхлүүлэхэд энэхүү нэр хүндтэй брэнд бидэнд туслах болно” гэж жиргэжээ.

Испани улсын Team Heretics байгууллага НҮБ-ын Олон Улсын Хүүхдийн Сантай хамтран ажиллахаар боллоо. Хүүхэд залуучуудын дунд видео тоглоомын сайн муу талыг ойлгуулах, зөв хэрэглээг бий болгох, сошиал орчинд зөв зохистой байх, бусдыг хүндлэх, бусдыг хэл амаар доромжлохгүй байх тал дээр хамтарсан контент хийх юм байна.

Хятадын Tencent компани хоолны соус үйлдвэрлэдэг, олон жилийн түүхтэй Lao Ga Mo компанийг зар сурталчилгааны төлбөр $2.3М-ийг төлөөгүй хэмээн шүүхэд өгсөн өргөдлөө буцааж авлаа. 2019 оны 4-р сараас эхлэн Tencent-ийн аливаа арга хэмжээн дээр сурталчилгаа явуулсаар ирсэн гэх LGM брэнд гэрээ хийсэн тухайгаа ч мэдээгүй гэж хариу шүүхэд өгөх асуудал болж байх явцад Хятадын Гунжао мужийн цагдаагийн газар энэ хэрэгт сэжиглэн 3 хүнийг саатуулсан байна. LGM брэндийн тамга тэмдгийг ашиглан хуурамч гэрээ хйисэн болох нь илэрч, үүгээр ч зогсохгүй Tencent-ийн CD-key-г хулгайлан нууцаар цаашид зарах гэж байсан нь баригджээ. Хятад төдийгүй дэлхийн зах зээлд том орон зай эзэлдэг, эдгээр том компаниуд хамтран ажиллахаар болжээ.

Цар тахлын тархалт улам нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятад улс 2020 онд болох спортын бүх уралдаан тэмцээнүүдийг цуцаллаа. Энэ нь 10-р сард хийхээр төлөвлөж байсан League of Legends тоглоомын дэлхийн аваргын тэмцээнд нөлөөлж, Riot Games+Tencent esports байгууллагуудын нэгдэл болох TJ sports-ийн үйл ажиллагааг тодорхойгүй байдалд орууллаа.

Sony корпораци, Fortnite тоглоомын хөгжүүлэгч Epic Gaming-д 250 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, тодорхой хэмжээний хувьцаа эзэмшихээр боллоо. Fortnite бол зүгээр нэг тоглоом биш, бүхэл бүтэн олон нийтийн мэдээллийн платформ хэмээн үзэж, Sony мэдээлэл, технологи талаас нь, Epic Games тоглоомын эко систем талаас нь хамтран ажиллана. Энэ оны 4-р сард Sony Corporation America, Хятадын дижитал мэдээллийн BiliBili-д 400 сая долларын хөрөнгө оруулсан билээ.

Virtual Reality форматтай BoxVR аппликэшн хөгжүүлэгч FitXR студи үйл ажиллагаагаа өргөжүүлэх, энэхүү аппликэшнээ хөгжүүлэхэд зориулж 7.5 сая долларын хөрөнгө оруулалт босгожээ. Хэдийгээр 30 долларын үнэтэй аппликэшн хэдий ч яваандаа олон үйлчилгээг санал болгож Европ, Хойд Өмнөд Америкт хүрээгээ тэлэхээр шийджээ. Энэ оны эхээр зах зээлд гарсан анхны VR fitness app мөн л захиалагчид олонтой гэнэ.

Мэдээг бэлтгэсэн: Ю.Ариунзаяат

<strong>Долоо хоногийн мэдээ</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img