Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.06.29-07.05)

https://www.facebook.com/esportsnews.mn

Монголын цахим спорт

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтаас сэргийлэх зорилгоор хорио цээрийг 7-р сарын 15 болтол сунгах шийдвэр гаргаж, “Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны дагуу олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ” гэсэн шийдвэр гаргажээ.

Хамтын ажиллагаа

Call of Duty лигийн салбаруудын нэг болох (Hutsmen, Atlanta, FaZe, OpTic Gaming, Toronto Ultra багууд ордог) New York Subliners баг консол тоглоомын хэрэгсэл, удирдлага, гар үйлдвэрлэдэг SCUF Gaming-тэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ хийлээ. Одоогоор мөнгөн дүн нь тодорхой болоогүй хэдий ч контент гаргах, багийн олон нийтийн сүлжээг нэмэгдүүлэх, хөгжөөн дэмжигчид рүү хандсан контентүүд гаргахад түлхүү анхаарна. Энэ багийн эцэг компани AndBox нь United Airlines, T-Mobile, Buffalo Wild Wings, Nike, Coca-Cola зэрэг компаниудтай хамтран ажилладаг.

Видео тоглоомын хөгжүүлэгч Riot Games Шанхай хотын Хэвлэлийн товчоотой хамтрын ажиллах гэрээ байгууллаа. Riot Gamed Шанхай хотод Ази Номхон далайн төв оффисоо байгуулж, Шанхай хот олон улсын тэмцээнийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. League of Legends тоглоомын дэлхийн аваргын тэмцээнийг Шанхай хотод энэ оны 10-р сард зохиохоор төлөвлөж байна.

Цахим спортын зохион байгуулагч DreamHack 2020 онд хог хаягдлыг дахин боловсруулдаг Pantamera брэндтэй хамтрахаар боллоо. Шведийн Стокольм хотод DreamHack-ийн төв студиос зохиох ярилцлагын нэвтрүүлгийг хийхэд хамтран ажиллах юм байна. 2016 онд эдгээр байгууллагууд нийлж 57.7 мянган долларын хөрөнгө босгож байсан түүхтэй.

Орос улсын цахим спортын Virtus.pro баг HAVAL суудлын машиныг албан ёсны ивээн тэтгэгч гэдгийг зарлалаа. Ингэснээр Dota2 баг руу илүү анхаарлаа хандуулж, харин лого нт багийн гишүүдийн тоглолтын өмсгөл дээр  байршина. Haval нь Хятад улсын брэнд бөгөөд   одоогоор хамтын ажиллагааны санхүүгийн талаар тодорхой болоогүй байна.  Virtus.pro үүсгэн байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа, CSGO төрлөөр дэлхийн аварга болж байсан, одоо Fortnite, Rainbow Six төрлөөр багуудтай.

Уралдаан, тэмцээнүүд

Rocket League тоглоомын аваргын тэмцээнийг урт хугацааны, илүү олон тоглогчид оролцуулж, өргөн цар хүрээтэй болгох зорилгоор тэмцээний форматад өөрчлөлт оруулж байгаагаа тоглоомыг хөгжүүлэгч Psynix зарлалаа. RLCS X цуврал тэмцээний хүрээнд Хойд Америк, Европ, Далайн бүс Өмнөд Америкийн бүсийн орнуудын баг тамирчдын дунд намар, өвөл, хаврын улирлуудад Хойд Америк, Европын бүсэд нийтдээ 18 тэмцээн зохионо. Харин Өмнөд Америк, Далайн орнуудын бүсийн зохион байгуулагч нартай тэмцээний талаар ярилцаж байна. Лигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хойд Америк, Европын бүсээс тус бүр 6 баг, бусад бүсээс тус бүр 2 баг шалгаруулж 1 сая долларын шагналын сантай тэмцээн зохиохоор төлөвлөж байна. Энэ цуврал тэмцээнүүдэд нийтдээ 4.5 сая доллар зарцуулна гэнэ.

Шинэ технологи

Хятадын Tencent компани мобайл тоглоомын streaming платформыг АНУ-д байдаг салбар охин компаниараа дамжуулан 3-р сараас эхлэн чимээгүйхэн бий болгож байжээ. 7-р сараас эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхийн тулд одоогийн байдлаар 30 сая долларын шагналын үнэлгээ бүхий хамтрагчийн хөтөлбөртэй, 500 streamer-үүд 5 төрлөөр нэвтрүүлэг хийж, сайн streamer-үүдэд 4200 доллар, бас 840 долларын бонус өгнэ гэнээ. Streamer Tempo аль хэдийн энэ платформ дээр жижиг тэмцээнүүд зохиогоод эхэлсэн гэнээ. Өмнө нь madcat нэртэй байсан бол одоо Torvo Live гэж нэр өгчээ.

Дани улсын Team Singularity, Швед улсын технологийн Pluck GG платформтой хамтран “Pluck Esports Acedemy” байгуулахаар боллоо. Энэ сургууль нь тоглогчдод өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр болох тэмцээнүүдэд  оролцох боломж олгож, суралцагчид нь хиймэл оюу ухааныг ашигласан дасгалжуулагч хичээл зааж, тоглолтын явцыг хянаж, анализ хийх юм байна. Суралцагчид нь тодорхой нэгэн тоглоом, платформыг (PC, concole аль нь болохыг) сонгож хичээллэх юм байна. Суралцагчид сар бүр оролцоо, тоглолтын чанар,  зэргээс шалтгаалан үнэлгээ авч, сайн байвал цахим спортын байгууллагуудад санал болгох юм байна .

Тоглоомууд

Хэдийгээр Call of Duty тоглоомын шинэчлэлт өөрчлөлтийн талаар ямар ч мэдээ гараагүй байхад, зарим нэгэн нөхдүүд тоглоомын талаархий нууцыг задалжээ. Зарим нэг мэдээллээс харж байхад, тоглоомын дараагийн өөрчлөлт нь Modern Warfare-тэй маш төстэй, Black Ops: Cold War нэртэй гэдэг нь тодорхой болжээ. Тоглоомын демо нь нэг минут гаруй хугацаатай байсан ч мэргэжлийн тоглогчид ямар ямар өөрчлөлт орох гэж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр ярилцаж, зарим нь бүхэл бүтэн анализ хүртэл бичсэн байсныг Activision Blizzard яаравчлан устгажээ.

Epic Games, Marval Comics хамтран Fortnite тоглоомын дараагийн баатар болох the First Avenger, Captain America-н дүрийг АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өмнөхөн бүтээлээ. Бат бэх бамбайга барьж, улаан, цагаан, хөх өнгө хосолсон хувцсаа өмссөн Captain America тоглоомын эхэнд гарч ирнэ. Харин түүний өмсгөл (skin) нь 20 орчим долларын үнэтэй, бамбай бас дагалдаж ирнэ.

Team and athletes

Тоо баримтууд

Шанхай хотын Кингпү (Qingpu) дүүрэгт  Хятадын видео тоглоомын NetEase компани 710 сая долларын өртөг бүхий цахим спортын парк барих ажлаа эхэллээ. Нийт 151 мянган метр квадрат талбайтай, 2000 суудалтай, ажлын өрөө, үзэсгэлэнгийн танхим, тоглолтын өрөө гэх мэт их бүрэн цогцолбор барина.

Цар тахлаас болж цахим спортын LAN тэмцээн, арга хэмжээнүүдийн хэлбэр, хуваарьт өөрчлөлт орсноос болж 2020 оны эхний улиралд салбарын хувьд шагналын сан 40% буурсан гэсэн тоо гарчээ.

10. Call of Duty: Modern Warfare-$1.23M. цар тахлын дараа нэлээд хэдэн долоо хоног алдсан ч Overwatch-ийг бодоход хурдан хөдөлж online тэмцээнүүдээ сэргээж авсан.

9. Шатар-$1.24M. Сүүлийн үед шатрын тэмцээн online болж, Twitch дээр бүүр тэсрэлт болж байна.

8. Rocket League-$1.65M. Саяхан Psynox тоглоомын эко системд нэлээд анхаарч $4.5M зарцуулж лигийн тэмцээнийг улам өргөжүүлнэ гэдгээ зарласан. RLCS 9-р улирлын тэмцээнд 1 сая шахам доллар зарцуулсан нь энэ жагсаалтад ороход нөлөөлжээ.

7. Hearthstone-$1.74M. Хэдийгээр олон тэмцээн болдоггүй ч өнгөрсөн хугацаанд 3 удаа тус бүр 500К долларын шагналын сантай Master Tour тэмцээнийг зохиожээ.

6. PUBG-$1.94M. Лигийн тэмцээнээ хойшлүүлж, шагналын сангаа бууруулсан, 2018 оноос хойш тоглогчид, хөгжөөн дэмжигчдийн тоо цөөрсөн хэдий ч ойрын хэдэн жилдээ эхний 10-т багтсаар байх нь ээ.

5. League of Legends-$2.88M. Олон жилийн түүхтэй, Америк, Азид цар хүрээ өргөнтэй, энэ тоглоом дэлхийн аваргын тэмцээн, олон улсын хамгийн том тэмцээнээ хойшлуулсан нь бүүр доош нь унагаж 5-р байрт оруулжээ.

4. Rainbow 6-$3.98M. Дэлхийн аваргын тэмцээн нь 2-р сард болсон учраас дээгүүр байр эзэлж байна.

3. Dota 2- $5.22M. Нээлттэй эко системтэй, олон зохион байгуулагчтай, online тэмцээний туршлага суурь сайтай ч The International дараа жил болохоор хойшилсон тул, шагналын сангаараа эхний байрт зогсож чадсангүй.

2. CS:GO-$6.98M. Бараг л бүх Major тэмцээнүүд цуцлагдсан хэдий ч эко систем сайтай тулдаа л энэ байранд үлдэж байна.

1. Fortnite-$10.22. Өмнөх жилийн шагналын сантай харьцуулахад 4 сая доллараар багассан ч ингээд л нэгт байж байх юм.

2020 рны эхний хагас жилийн туршид Twitch платформын талаар статистикийн тоонууд гарлаа. Just Chatting хөтөлбөрийн үзэлтийн тоо нь 784.3 сая цаг бол цахим спортын төрлүүдээс League of Legends тоглоомыг 748.2 сая цаг, шинээр гарсан Valornat тоглоомыг 544.5 сая үзжээ.

Media

АНУ-ын интернет, харилцаа холбоо, телевизийн үйлчилгээ үзүүлдэг ATT компаний Warner Media байгууллагын салбар ELEAGUE олон нийтийн сүлжээнд контент үйлдвэрлэдэг компаниуд, нөлөөлөгч нарт менежментийн зөвлөлгөө өгдөг Fullscreen entertainment-тэй хамтран ажиллахаар боллоо. ELEAGUE бол 2016 оноос эхлэн цахим спортыг өөрийн сувгуудаар цацаж байсан анхдагч төдийгүй, CSGO, Rocket League тэмцээнүүдийг 2016 оноос эхлэн тасралтгүй нэвтрүүлж байна. Эдгээр хоёр брэнд хамтран ажиллаж байгаа нь цахим спортын олон арга хэмжээ уралдаан тэмцээн контентийг нэгэн дээвэр доор авчирч, цахим спортод үйл ажиллагаагаа тэлэхийг эрмэлзэж буй том байгууллагуудад гүүр болох нь лавтай.

Community

АНУ-ын Тексас мужийн Арлигтон хотод байдаг цахим спортын цэнгэлдэхийн бүх тоглоомын компьютер, консолийн чихэвч, хулгана, хулганы суурь, компьютерийн гар, залгуур, цэнэглэгч зэргийг HyperX ивээн тэтгэхээр болжээ. Аль 3 сард нээлтээ хийх байсан  ч  цар тахлын улмаар хойшилж, 7.11-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ   зөвхөн богиносгосон цагаар, хүн хоорондын зайгаа барьж, үйлчүүлэгчид нь маск зүүж, гараа байнга угааж, ариутгаж, халуунаа шалгуулна. Цэнгэлдэхийн зүгээс цаг тутамд ариутгал хийж, аль болох үйлчлэгч нартай шууд харилцахгүй байх юм байна.

Ёс зүй

Dota 2-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, The International, Dota2 дэлхийн авараг, зэргийг зохион байгуулахад гар бие оролцож  байсан, CSGO төрлөөр Краков мажор, Коломбоус мажорыг зохиож байсан, Paul “Redeye” Chaloner “Code Red” цахим спортын зөвлөлгөө өгөх агентлагийн захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Хамт ажиллаж байсан тайлбарлагч James Bank ажлын байрны дарамт үзүүлсэн гээд зогсоогүй, түүний 2015 онд эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гомдол байсан ч  шүүхээр батлагдаагүй хэргийн баримтыг олон нийтийн сүлжээгээр цацсан гэнээ. Chaloner хэлэхдээ “Энэ асуудалд хэрээс хэтэрч сүүлийн үед миний хүүхэд рүү дайрах болсон нь ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүргэж байна. Би үнэн худал нь мэдэгдэхгйү олон яриаг даваж гарч чадах ч миний хүүхдүүд рүү дайрч байгаа нь хэрээс хэтэрлээ. Цахим спорт дахь миний карьер иймэрхүү маягаар төгсч байгаад харамсалтай байна” гэж хэлжээ.

Мэдээг бэлтгэсэн: Ю.Ариунзаяат

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img