Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2018.11.12-2018.11.18)

Энэ удаа,  болж байгаа уралдаан тэмцээнүүдийн талаар мэдээлж байна.

  • Энэ долоо хоногийн онцлох мэдээ бол Монголын эмэгтэйчүүдийн Anticlockwise  баг WESG 2018-2019 APAC-1st WOMEN’S GROUP ONLINE QUALIFIER-т нэг ч map ялагдалгүй эхний шатыг дуусгалаа. Багийн бүрэлдэхүүн:

   mizjmn – IGL/main awper

   aagaa – entry fragger

   oyhabesta – lurker

   Jennyzaaza – support

   ssingo – secondary awper/ support

  • Цахим спортын Metagaming-ээс зохион байгуулж буй Mountain Dew League-т бүртгүүлсэн 128 багаас шалгарсан 12 баг үндсэн тэмцээнд тоглох гэж байна. Энэ тэмцээнд 4 баг урилгаар оролцоно. Mountain Dew, Skymedia хамтран зохион байгуулж буй энэ тэмцээн хамгийн олон тамирчид, багийг хамруулсан лигийн тэмцээн боллоо.
  • Data 2 Mongolian caster EG-ийн зохион байгуулж буй “Хож. Хожоод ол” цуврал тэмцээнд Солонгос улсад болсон тэмцээнээс шалгарсан Team 24; Garena; Швед улсад болсон тэмцээнээс шалгарсан Random; Team Kab багууд өрсөлдөж Тeam 24  аваргаллаа. Шагналын сан нь 4 сая төгрөг.
  • PLG (Power League Gaming) Grand Slam 2018  нь CS:GO төрлийн олон улсын LAN тэмцээн бөгөөд бүс бүсээс шалгарсан 16 шилдэг багууд өрсөлддөг нэр хүндтэй, шагналын сан өндөртэйд тооцогддог. 2018.12.12-15  хооронд Арабын Эмират Улсын Абу Даби болох аваргын төлөө тоглолтод Австрали улсын   Grayhound баг, Хятад улсын 5POWER баг өрсөлдөнө. Эдгээр багуудад манай улсын Эрдэнэцогт-erkast, Mongolian duo dobu, kabal нар тоглодгийг та бүхэн сайн мэдэх байхаа. Энэ тэмцээний Asian qualifier-т  өрсөлдсөн 32 багаас Storm rider  2-р байр,  2990 6-р байр,  D13 12-р байранд оржээ. 
  • Польшийн Катовис-д болох CS:GO төрлийн IEM 2019 Asian minor-т MVP.PK-Солонгос; GOSU-Солонгос; Sz Absolute-Япон; Ignis-Япон;  манай улсын Stormrider, 2990 багууд тоголлоо. Stormrider баг Ignis, Absolut багуудыг хожсон ч GOSU-д хожигдож тэмцээнийг өндөрлүүллээ. 
  • WESG (World Electronic Sport Game) 2018 –2019 тэмцээнд Монголын Dream team- 5PWRMNG; Stormriders; D13  багууд BO3  format-аар тоглолоо. 
  • Дээрхи тэмцээнүүд  долоо хоногийн сүүлийн 4 өдөрт болсон гэхээр маш шахуу тэмцээнүүд болдог нь, Солонгосын 3 баг (MVP.PK; GOSU)   Хятадын (5POWER) Японы баг (Ignis) Монголын 4 баг (Storm rider; 5PWRMNG; 29/90; D13)  өрсөлдөж байгаа гэхээр тун удахгүй манай тамирчид дэлхийд олноороо нэрээ дуудуулах нь дамжиггүй. 
  • Малайз улсад болж байгаа Kuala Lumpur Dota 2 Major тэмцээний BO5 форматаар тоглосон багуудаас Орос улсын Virtus.pro 3-2 харьцаатаагаар Team Secret багийг хожиж 350 мянган доллар, аваргын цомыг авлаа. 
  • Дээрхи тэмцээнүүдийг Metagaming 10 цагийн стрийминг- 20 мянган үзэгчид; Data 2 Mongolian caster EG 50 цагийн стрийминг -30 мянга гаруй үзэгчид; dota2.mn 60 гаруй цагийн стрийминг – 60 мянга гаруй үзэгчид үзжээ. (Youtube, facebook стриймээс эдгээр тоог тоймлон авлаа.)
  • Сонин содон болгож дуулгахад Хятадын League of Legends төрлийн KTRolster багийн bot lane Kim“Deft”Hyuk-Kyu санаачлан Хятадын цөлжилт ихсэж байгаа газруудад мод тарих хөдөлгөөн өрнүүлж шүтэн бишрэгчид нь 1023 үрсэлгээ цуглуулжээ.  Энэ баг League of Legends 2018 world tournament-д Invictus Gaming багт хожигдсон юм байна. 

Мэдээг тоймлон бэлдсэн

Ю.Ариунзаяат.

АНУ. Калифорни муж. Оакланд хот. 

2018.11.18

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлUPRISE
Дараагийн нийтлэлЦахим спортын эргэн тойронд

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img