Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.06.08-06.14)

esportsnewsmn хуудаснаас та бүхэнд нийтдээ 18 мэдээ хүргэж, Монголын Dota2-н түүхэнд өөрийн гэсэн байр суурьтай, зэрэглэл өндөр тамирчин Т.Наранхүү “Anzaga”-тай хийсэн ярилцлагыг хүргэлээ. https://www.facebook.com/esportsnews.mn/posts/2673748112949067

Монголын цахим спорт

Huya DarkHorse League Season 4 тэмцээний гурав дахь тоглолтод манай улсын D13 esports баг Сингапур улсын Huat Zai багийг хожсоноор 12 оноотой боллоо. Тоглолт ирэх долоо хоногт үргэлжилнэ. 6 сарын 11-22-ны хооронд Double Round-Robin League форматаар зохиогдох юм. Бүх баг хоорондоо BO2 тоглож, 4 баг нь PLAYOFF-д өрсөлдөх болно.

Tiger багийн сэлгээ буюу inactive ростэрд багтаж байсан smooya өмнөх 7 хоногт Tiger багтай хийсэн гэрээгээ цуцалж байгаагаа зарласан бол snappi өчигдөр мөн Tiger багийг орхиж c0ntact gaming баг руу орж байгаагаа зарлалаа. Ийнхүү Tiger баг зөвхөн Монгол тоглогчидоор бүрдсэн баг хэвээрээ байх нь.

ESEA тэмцээний 34 дэх улирлын нээлтэй шалгаруулалтад CheckMate баг 12 хожил, 2 хожигдолтойгоор 1-р байранд явж байна.

Зүүн Өмнөд Азийн SEA Series тэмцээнд Монголын PUBG багууд бие даан оролцох боломж байдаггүй тул зарим багууд нэрээ өөрчилж, өөр улсын нэр дээр тоглож, зарим тамирчид гадаадын тамирчидтай нэг баг болж оролцлоо.  Төгсгөлийн шатанд тоглох 16 багийн бүрэлдэхүүдн Монгол улсын 24K esports; The Yakuza (Team Hype); Champ багууд орсноос 2 дахь өдрийн дараахь ранкаар 24K баг 3-т; The Yakuza баг 5-т; Champ баг 7-д орсон билээ. Харин тэмцээний төгсгөлд 24К баг 4-р байранд оржээ.

Харин 24К багийн 24K_HamillioN, 24K_Hannax нар Австрали улсын сонгон шалгаруулалтад 2 австрали тоглогчидтой Khuree esports нэрийн доор оролцож төгсгөлийн шатанд тоглолоо.

Academy багийн тамирчин, энэ жил 18 нас хүрсэн Ac_Clementina (тоглогчийн нэо) PCS (PUBG Championship Series) OCE бүсийн сонгон шалгаруулалтад Academy багийн Австрали дасгалжуулагчын хамтаар HOTH TAUN TAUNS багт албан ёсоор нэгдэж, хүч үзэхээр болжээ.

Хамтын ажиллагаа

Dota2 төрлийн Blast Bounty Hunt тэмцээний дараагийн ивээн тэтгэгчээр KitKat тодорлоо. Энэ чихрийн брэндийн өмнө Betway, SteelSeries зэрэг компаниуд ивээн тэтгэж байна. Тэмцээний шагналын сан 250 мянган доллар.

Энэ оны гурав дахь цувралаа эхэлж байгаа NBA 2K-д 23 баг online өрсөлдөж байгаа бол, энэ тэмцээний ивээн тэтгэгч хамтрагч компаний тоо 13 хүрлээ.  Тоглоомын сүлжээ дэлгүүр GameStop албан ёсны видео тоглоомын худалдаа; Josten брэнд албан ёсны бөгжний худалдаа; SAP тэмцээний анализ хийх; Tissot (дээд зэрэглэлийн цагны үйлдвэр) тэмцээний албаг ёсны цагны брэндээд тус тус ажиллана.

CS:GO төрлийн томоохон тэмцээний нэг FlashPoint  цахим спортын тэмцээний хандалт, үзэгчдийн тоог гаргадаг судалгааны Esports Charts-тай хамтран ажиллахаар боллоо. Esports Charts судалгааны байгууллага Flash Point тэмцээний 1-р улирлын тоглолтын үеэр судалгаа хийж нийт үзэгчдийн 64.6% нь англи хэлээр яригчид байсан бол, 29.5% нь португали хэлээр ярьдаг хүмүүс байна гэнээ. Энэ нь мэдээж Бразилийн MIBR (Made  In Brazil) багийн тоглолтын үзэгчид гэнэ дээ.

Хойд Америкийн Evil Genuis байгууллага LOL аваргын цуврал тэмцээний үеэр ухаалаг утасны үйлэрлэгч Motorola брэндтэй хамтрахаар боллоо. Тэмцээний нээлтийн үеэр энэ утасны үзүүлэлт, хэрэглээний талаар сцрталчилж, бас эдний хөтөлдөг хоёр долоо хоногийн тутмын подкастыг ивээн тэтгэнэ. Lenovo компьютерийн охин компани TSM, Apex Legends дэлхийн аваргын тэмцээний үеэр хамтран ажиллаж байсан.

Уралдаан, тэмцээнүүд

Dota2 төрлөөр Beyond Epic тэмцээний ТТУ, Европын бүсийн тоглолт 6.15-6.28  хооронд 12 баг урилгаар; 8 баг шалгаруулалтаас гарна. Шагналын сан $200,000.

Dota 2 төрлөөр Beyond The Summit Pro Series Season 2 тэмцээнд 10 баг оролцож  байна. 6.5-6.20 хүртэлх энэ тэмцээнд “Hustla”-н тоглодог Reality Rift 2  баг орно.  Тэмцээний шагналын сан $50,000

Dota 2 төрлийн Huya Esports Legendary League аваргаар Fnatic 5 дарааллан ялалт байгуулж аваргаллаа.

Dota 2 BLAST BOUNTY HUNT GRAND FINAL Ялагчаар Team Secret 3:0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тэмцээний байр эзлэсэн байдал:

1st 🇪🇺Team Secret ($50,066)

2nd 🇪🇺OG ($15,460)

3rd 🇪🇺Nigma ($18,089)

4th 🇪🇺Team Liquid ($8,424)

5th 🇸🇪Alliance ($12,560)

6th 🇪🇺Ninjas in Pyjamas ($5,400) шагнал авчээ.

Dota 2 ESL One Birmingham Европын бүсийн тэмцээндт Team  SECRET аварга боллоо. DPC онооны улирал эхлээд WePlay! Pushka League Season 1; Gamers Without Borders 2020;  OGA PIT Online EU; ESL One Birmingham 2020 – энэ бүх тэмцээнд түрүүлсэн байна.

CS:GO төрлийн 2020 оны зуны RMR онооны тэмцээний тов зарлагдлаа.

Хятад улсын Perfect World байгууллага энэхүү тэмцээнийг 6.24-7.19-нтй хооронд зохионо.

Нээлттэй сонгон шалгаруулалт, үндсэн лиг гэсэн 2 шатанд хаврын RMR-ын “ESL Road to Rio” тэмцээнд амжилттай оролцсон Монгол улсын TIGER, D13, MAZAALAI багууд нь үндсэн лигийн шатанд шууд урилгаар оролцож; 2 баг нээлттэй шалгаруулалтаас тодорно.

Шагнал:

1-р байр: $25,000 + 2,000 RMR

2-р байр: $20,000 + 1,875 RMR

3-р байр: $15,000 + 1,750 RMR

4-р байр: $12,000 + 1,625 RMR

5,6,7,8-р байр: $6,000 + 1,312.5 RMR

9,10-р байр: $2,000 + 0 RMR

BLAST Bounty Hunt тэмцээний аваргаар Team Secret баг тодорч байна. Тэд аваргын төлөө тоглолтод OG багийг 3-0 харьцаатай хожлоо!

On line шатрын тэмцээнүүд олноор явагдах болж, үзэгчдийн тоо 20-30 хувь өсч, шагналын сан ч бас нэмэгдэж байна. Дөнгөж саяхан 40 мянган долларын шагналын сантай Clutch Chess Championship дууссаны дараа, энэ тэмцээний санаачлагч, тайлбарлагч Maurice Ashley өдөр бүр 17 мянган үзэгчид энэ тэмцээнийг үзэж байгаа нь цар тахлын үед хүмүүсийг гэрт нь байлгах бас нэг арга бол яах аргагүй шатрын тэмцээн юм байна гэж хэллээ. Блиц төрлийн мастер  Nakamura 258 мянган дагагчтай болж, түүний хурдан тоглолтыг үзэхийг хүссэн үзэгчид улам нэмэгдэж байгаа гэнэ. 8-р сард 1 сая долларын шагналын сантай Magnus Carlsen Chess Tour болох юм байна.

Цахим спортын уралдаан тэмцээний 20 гаруй жилийн түүх, туршлагатай ESL (Esports League) 2020 оны CSGO төрлийн (үлдсэн) тэмцээнүүдийг хэрхэн явуулах талаар ярилцсаар байна. Цар тахлын тархалт, нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шалтгаалж 8-р сарын 21-31 хооронд болох ESL One Cologne тэмцээнийг яаж явуулахаа шийдэх юм. Өмнө нь 2-р сард зохиогдох байсан Katowice  тэмцээн урд өдөр нь цуцлагдаж байсан гашуун туршлага бий. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл LAN тэмцээн зохиосон ч үзэгчгүй байж болох. Гэхдээ тэмцээнд оролцогчдын зарим улс орон хатуу хорио цээртэй байгаа, зарим тамирчдын визний асуудал гээд төвөгтэй асуудлууд байсаар л байна. ESL One Rio Major 11-р сар хүртэл хойшилж шагналын сан нь 2 сая USD болсон.

Шинэ технологи

HyperX шинэ төрлийн 2 чихэвч гаргалаа. Cloud Stinger Core +7.1; Cloud Stinger Wireless +7.1. Маш хөнгөхөн, ердөө л 244 грамм; толгойнд яг сайхан сууж өгдөг; олон цаг тоглоход эвтэйхэн; эсвэл дух руу эсвэл хүзүү рүү унаад байдаггүй; дуу чимээнээс тусгаарлагчтай; микрофоны дууг хааж болдог гээд давуу талтай гэнэ.

Тоглогчийн сандал үйлдвэрлэдэг Secret Lab Европ бүсийн LOL тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллахаар боллоо. Secret Lab 2020 цувралд Omega, Titan бүтээгдэхүүни дараа “Unleash Together” гэдэг нэртэй гарч байна.

Тоглоомууд

Rocket League тоглоомын хөгжүүлэгч Psyonix компани ажлын байрны зар дээрээ “mobile тоглоом хөгжүүлэх чадвартай байх ёстой” гэж бичсэн нь Rocket League гар утас, консол чиглэл рүү орох нь гэсэн таамаглал төрүүлж байна. Энэ тоглоом нь зах зээл дээр тогтмол өсөлттэй байгаа нь ийм шийдвэрт хүргэж байх шиг байна.

DOTA2 төрлийн Battle Pass гарсанаар шинэ “Queen of Pain Arcana” гарлаа.

Queen of Pain-н Arcana гарснаар тэрээр DOTA2-н 17(18) дахь Arcana-тай баатар болж байна.

E3 арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, энд нээлтээ хийх ёстой байсан  Star Wars:Squadrons тоглоомын үзүүлэлтүүд задарлаа. Өмнө нь Maverick төсөл бас л хугацаанаас өмнө задарч байсан түүхтэй. Хэдийгээр энэ тоглоомын нээлтийг “scheduled” хэлбэрээр тавьсан байсан ч үл мэдэгдэх шалтгаанаар олонд ил боллоо.

Өчигдөрхөн “дүрсний үзүүлэлт, дуу, хурд хүчний тэнцвэр, баатруудын үйлдэлд бага сага засвар” хийсэн Valorant-ийн хөгжүүлэгч багийнхан дахиад л саад тотгортой учирч байна.  Тоглогчдыг гүйж байхад гэнэт гацдаг нь хаалттай beta-ний үед ч байсан. Зарим тоглогчид засах гэж оролдож байна.

T1 баг бүрэлдэхүүний тавдахь буюу сүүлийн гишүүнээ зарлалаа.

T1 VALORANT: Brax; AZK; Crashies; Food; Ska; fRoD

TYLOO багийн легионер Son “xeta” Seon-ho CSGO төрлөөс зодог тайлж албан ёсоор VALORANT тоглоомын мэргэжлийн түвшинд хүч үзэхээр болсныг TYLOO багийн зүгээс зарлаж байна. Одоогоор TYLOO, BTRG, LGD Gaming, EDward Gaming, Suning Gaming, Sparking Arrow Gaming, Royal Never Give Up гэх Азийн томоохон багууд аль хэдийн VALORANT багтай болсон байна. Мөн MVP.PK багийн бүрэлдэхүүнд байсан бүхий л залуус Солонгосын VALORANT багуудад хуваагдан оржээ.

Цагтаа Азийн ранкыг тэргүүлж явсан MVP.PK багийн залуус VALORANT тоглоомруу орж багийн нэр, бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлалаа. Үүнд: glow (IGL); stax; k1ng;  Lakia; Rb; Zest; Efina; Head Coach: termi; Coach: argency

Дүрэм журмын хэрэгжилт

Valve компани 11-р сард болох ESL One Rio-оос өмнө 8 багт ашиг сонирхлын зөрчлийн асуудлаа шийдвэрлэхийг шаардсан захидал хүргүүлжээ. Үүнд MIBR, түүний  эцэг компани IImmortals Gaming Club, Yeah Gaming, FaZe Clan, Evil Geniuses, Dignitas, Ninjas in Pyjamas, ENCE багууд оржээ. MIBR, FaZe Clan, Evil Geniuses багуудын зарим тамирчид, дасгалжуулагч нар нь Yeah gaming-тэй хамтран ажилладаг, бас хувь эзэмшдэг юм байна. Ер нь цааш цаашдаа баг тамирчид, халаа сэлгээ хийх, шинэ байгууллага үүсгэн байгуулах, гишүүн болох, хувьцаа эзэмших, ашиг хуваах тал дээр мэргэжлийн түвшинд байж, хууль зүйн хүрээнд асуудалд хандаж байх хэрэгтэй боллоо.

Тоглоомын ертөнцөд хамгийн нэр хүнд бүхий E3 арга хэмжээ хорь гаруй жилийнхээ түүхэнд анх удаа цуцлагдаж, хэзээ болох нь тодорхойгүй байгаа тул тоглоом хөгжүүлэгч нар өөр өөрсдийн виртуал үзэсгэлэнгээ гаргаж эхэллээ. Microsoft, Ubisoft, Limited Run Games, Devolver Digitalкомпаниуд тоглоомын нээлтүүд, шинэ программ, платформуудаа танилцуулж байна.

Black lives matter

6-р сарын 12-14-нд Call of Duty төрлийн Minnesota ROKKR баг цагдаагийн ажилтаны гарт амь үрэгдсэн George Flyod-ийн дурсгалд зориулж хандивийн арга хэмжээ зохиохоор боллоо. Нийтдээ 50 мянган долларын хандив цуглуулж арьсны үзлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад, жагсаалын үеэр дайралтад өртсөн үйлчилгээний газруудад өгөхөөс гадна, тэмцээнд оролцож байгаа тамирчид “Justice for George Floyd” гэсэн бичигтэй хувцсаар ижилсэнэ.

Indie game буюу жижиг тоглоом хөгжүүлэгч нарыг дэмждэг Itchio.io байгууллага арьсны үзэл, тэгш бус байдлын эсрэг тэмцэж байгаагаа илэрхийлэн тоглоомын багцуудыг ердөө 5$-оор зарж, олсон орлогоо NAACP Legal Defence and Educational fund, Community Bail Fund байгууллагуудад хувааж өгөхөөр болсон билээ. Гэтэл нийтдээ 9095$ үнэтэй 740-1637 тоглоомыг ердөө 5$-оор авах энэ хямдралын худалдаа “500.000$” босгох зорилготой байсан боловч бүүр 5.575.518$ (энэ бичвэр гарах үед) болсон байна. Худалдан авагчид дээрхи тоглоомын багцыг 5$-оос эхлэн худалдаж авахдаа, хэрвээ хүсвэл түүнээс ч илүүг төлж болох юм байна. 6-р сарын 12-ны худалдаан дээр 5000$ хандив авчээ.

Team and athletes

T1 Academy багтай боллоо.

Дөнгөж саяхан л “brax” тэргүүтэй T1 баг байгуулагдаад байсан бол тэд сая өөрсдийн нэр доорхи Academy бүлэгтэй болж байгаагаа албан ёсоор зарлалаа. T1 болон 100Thieves, Immortals багууд өөрсдийн нэр дээрхи онлайн тэмцээнийг зохиож Valorant тоглоомонд том хүлээлт хийж байгаа юм.

Dota2 төрлийн Huya Esports Legendary League аваргаар Fnatic 5 дарааллан ялалт байгуулж аваргаллаа.

OG organization өөрсдийн нэрийн доорх DOTA2-н удаах баг болох OG.Seed-г чөлөөлж буйгаа зарлаж байна.Шинэ байгууллагатай гэрээ хийж, bootcamp-тай болтол буюу 7 сарын 1 хүртэл өөрсдийн bootcamp-даа байлгах юм байна.

Хятадын цахим спортын YTG gaming King Pro League-т байдаг өөрийн суудлын эрхээ 8.6сая доллараас эхлэн дуудлага худалдаагаар зарах боллоо. YTG gaming бол лигийн 16 багийн нэг хэдий ч сүүлийн үед амжилт тааруу байгаа; мөн цар тахлын нөлөөгөөр ийм шийдвэр гарахад хүржээ.

Хойд Америкийн League of Legends төрлийн TSM багийн тамирчин Mingyi “Spica” Lu энэ зун болох лигийн тэмцээний үеэр яах аргагүй хамгийн өндөр хүлээлттэй тамирчдын нэг болоод байна. 16 настай байхдаа “сургууль уу, мэргэжлийн тамирчин уу” сонголтоос сурч боловсрохыг сонгосон тэрээр 2019 оны 4-р сард TSM-ийн Academy багт тоглож байсан ч тун удалгүй үндсэн багийн гишүүн болсон билээ. Хуучны сайн тоглогч Yiliang “Doublelift” Peng-ийн найз бүсгүй, TSM багийн ерөнхийлөгч Aileena “Leena” Xu-ийн яриа задарснаас болж багийн нэр хүнд доошилсон, сүүлийн үед багийн үзүүлж байгаа амжилт нь илт буурсан зэргээс болж нэлээд хүлээлт үүсч байх шиг байна. “Spica” хэлэхдээ “энэ их хүлээлт нь дарамттай хэдий ч нөгөө талаар өөрийгөө дайчлах хамаг чадлаараа тоглоход туслах болно” гэжээ.

Мэдээг бэлтгэсэн: Ю.Ариунзаяат

#esportsnewsmn #долоохоногийнмэдээ

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img