Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ 

(2020.06.01-06.07)

esportsnewsmn хуудас цахим спортын өдөр тутмын 7 удаагийн мэдээ хүргэж; дэлхийн шилдгүүдийн тоглолт, баг тамирчдын тухай 14 мэдээлэл; EsportsTalk цувралаар CTS streamer Ц.Чинтөгстэй шууд ярилцлага хийжээ. https://www.facebook.com/1903082076682345/posts/2663285027328709/?d=n

“Ялалт надад хамаатай” тэмцээний CSGO төрлөөр төгсгөлийн шатанд Mazaalai,  Checkmate багууд өрсөлдөж Grand final-ын аваргаар CHECKMATE тодорлоо. Ялагч баг 5 сая төгрөг,  дэд байр эзэлсэн баг 3 сая төгрөгийн шагнал авлаа.

Монголын цахим спорт

“Ялалт Надад Хамаатай” тэмцээний Dota2 төрлийн шөвгийн 4-т YG; IMG; Quarantine Chill; 425 багууд шөвгийн 4-т шалгарсанаас IMG баг түрүүлж, YG баг үзүүрлэлээ.

Харин шөвгийн 4-т үлдсэн багуудаас 2;2 тоглогчид оролцсон showmatch-д IMG багийн “TCL” Билгүүнтөгс showmatch-ийн аваргаар тодорлоо. Ялагч баг 5 сая төгрөг,  дэд байр эзэлсэн баг 3 сая төгрөгийн шагнал авлаа.

Олон улсын байгууллага, дүрэм журам

Сингапур улсад байрладаг Даян дэлхийн (мэргэжлийн бус орчуулга) Цахим Спортын Холбоо (Global Esports Federation) худалдаа харилцаа; brand; маркетингийн албаны захирлуудаа уламжлал спорт, таеквандо, томоохон хэвлэлийн төлөөлөл, пара олимпийн төлөөлөл; АНУ, Япон, Туркийн Олимпийн Хорооны төлөөлөл; Олон Улсын Олимпийн Хорооны (өмнө нь ажиллаж байсан) төлөөлөлөөс сонгожээ.

Хятад улсын Newbee баг бүрэлдэхүүнээрээ тоглох эрхээ хасуулсаны дараа мэргэжлийн хуульчид хөлслөн авч хууран мэхлэлт хийсэн гэдэгт баталгаа байгаа эсэхийг шаардсан бичиг явуулжээ.

RNG байгууллага PUBG тамирчин Zuo “Xiaodingdang” Zixuann-г ивээн тэтгэгч Huya-ийн өрсөлдөгч компаний нэр дээр stream хийсэн гэж шүүхэд ханджээ.

Ивээн тэтгэлт, хамтын ажиллагаа

Тэмцээн зохион байгуулагч платформ болох Faceit,  банкны VIisa картны үйлчилгээтэй хамтран Оросын Gazpron bank-аар дамжуулан 450 мянган долларын өртөг бүхий цахим спортын хөтөлбөрийг зарлаж байна. Орос улсад цахим спорт сонирхогчийн тоо 10-12 сая байдаг, энэ тоо нь жилд дунджаар 20% өсөх хандлагатай.

Хойд Америкийн Cloud9 байгууллага Excel Esports корпорацийн ихэнхи хувьцааг эзэмшдэг Guinevere Capital-тай хамтран Английн London Spitfire, British Hurricane багуудаар дамжуулан Англи, Европын зах зээл гарах, эко системийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Excel Esports нь нэр хүндтэй цахим спортын төвтэй, Далайн бүсийн нэлээд том багуудтай хамтран ажиллаж байгаа туршлагатай юм.

Лондон хотын тэмцээн зохион байгуулагч Gfinity нь Abu Dhabi Motosport Management-тэй хамтран мото спортын цахим төрлийг хөгжүүлэх 5 жилийн гэрээг байгууллаа. Gfinity өмнө нь 2018 оноос хойш F1 Esports Series; Forza Racing тэмцээнүүдийг зохиож байсан туршлагатай, нэр хүндтэй байгууллага төдийгүй F1-тэй 2022 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

Team Liquid байгууллага Хятад улсын HUYA платформтой 2022 он хүртэл хамтран ажиллахаар боллоо. Ноднин жил энэ байгууллагын LOL; CSGO; Apex Legends: PUBG төрлийн тоглолт, тамирчдын stream-үүдийг өөрийн сувгаар нэвтрүүлж байсан билээ.

LOL Oceanic Pro League 150 жилийн түүхтэй дуу авианы салбарын тэргүүлэгч EPOS-той 2020 оны 6.05-д эхлэх 2-р хагасын тэмцээний үеэр хамтран ажиллахаар боллоо. Салбартай тэргүүлж буй энэ байгууллага өөрсдийгөө дуу авианы шийдлийн хамгийн шилдэг, анхдагч гэж нэрлэдэг. Сүүлийн саруудад тэмцээн зохион байгуулагч BLAST; Дани улсын North; Герман улсын SK Gaming тэй хамтран ажиллаж эхэлсэн.

Цахим спортын ажлын байрны зар гаргадаг HitMarker энэ салбарт охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр тусгай сан байгуулжээ. Нэр нь 1000 Dreams Fund. Цахим спортын салбарын мэргэжлийн тамирчдаар зогсохгүй, бусад салбар болох тоглоом хөгжүүлэлт, streaming, broadcasting, дасгалжуулалт гээд олон төрлөөр бэлтгэх юм байна.

Цахим спортын хамт олон

АНУ-д цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан хар арьст George Floyd-ийн хэргийг шударгаар шүүхийг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн нь зарим газар дээрэм тонуулын хэлбэрт шилжлээ. Гэсэн хэдий ч цахим спортын баг, тамирчид, streamer-үүд энэ талаар үзэл бодлоо илэрхийлж gaming community-д ч иймэрхүү арьсны өнгөөр ялгаварлах явдал байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ хөдөлгөөнд LOL Championship Series лигийн 8 баг, Riot Games, ASTRO gaming, EA sports, Ninja нар нэгджээ.

АНУ-д “Black lives matter” хөдөлгөөн өрнөж байгаагийн хажуугаар зарим нэгэн нөхдүүд нөхцөл байдлыг буруугаар ашиглаж дэлгүүр үйлчилгээний газруудыг тонон дээрэмдэж байна. Гэтэл 25 сая захиалагчтай  (subscribers) YouTuber Jake Paul хэргийн газар байсаны улмаас, үймээн дэгдээгчдийг өөгшүүлж, үймээн самуунд оролцсон хэргээр Аризонагийн хуулиар шийтгүүлэх болжээ. Jake Paul “Би, манай баг болж байгаа үйл явцыг газар дээрээс нь хүмүүст үзүүлэх зорилго тавьсан болохоос үймээн самууныг дэмжсэн юм огт байхгүй” гэжээ.

Эрүүл мэнд

Хятад улсын Edward Gaming өөрийн байгууллагынхаа дэргэд цахим спортын тамирчдын эрүүл мэндийг хариуцсан төвтэй болсоноо зарлалаа. Энэ төв нь тамирчдын эрүүл мэнд, хооллолт, биеийн тамирын дасгал, гэмтлийг эмчлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх 4 зүйлд анхаарлаа хандуулна. 2018 оноос эхлэн эмнэлгийн ажилтан, сэтгэл судлаач хөлслөн авч байсанаа ийнхүү тусгай төв болгон өргөжүүлсэн байна.

Хятадын Royal Never Give Up (RNG) багийн LOL төрлийн таимрчин Jian “Uzi” Zi-Hao урт хугацааны амралт авах боллоо. 16 настайгаас эхлэн 8 жил тоглож, энэ төрлийн шилдэг тоглогч, нүүр царай болж явсан түүний хувьд мөр, гартаа гэмтэл авж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.  Тэрээр карьерийнхаа хугацаанд 3 баг сольсон. Мэргэжлийн лигт 2 удаа түрүүлж, 2018 оны Азийн аварга болж байсан ч “дэлхийн аварга” л болж чадсангүй гэж харамсдаг гэнэ.

Мэдээг бэлтгэсэн: Ю.Ариунзаяат

#AzYmn

#weeklyesportsnewsmn

#долоо_хоногийн_мэдээ

#өнөөдөр_цахим_спортод

#dailyesportsnewsmn

#esportsnewsmn

<strong>Долоо хоногийн мэдээ </strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img