Ням, 10 сар 24, 2021
top banner

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

(2020.04.16-04.23)

esportnewsmn хуудас өөрийн нүүр номын хуудас болон цахим хуудсаар дараах мэдээлэлүүдийг оруулжээ. 

ESL Road to Rio тэмцээний тухай, Tyloo багийн сэлгээний талаар,

 Ence багийн өөрчлөлт, Peter “PPD” Dager зодог тайлсан тухай, Cloud9 багийн TenZ Valorant тоглоомд хүч үзэх болсон тухай, ESL ONE LOS ANGELES өндөрлөсөн тухай, ESL ONE ROAD RIO тэмцээний талаархи мэдээллүүдийг тухай бүрд, цаг алдалгүй хүргэлээ. Нийт 31 мэдээлэл хүргэсэн байна.

Нэгэн шинэ контент “Daily esports” эхлээд 6 дугаар гаргачлаа. Цахим спортын тухай өөрийн санал бодлоо бичдэг цувралаар ““Ping and latency” бол шүдний  өвчин” нийтлэлийг хүргэлээ.

Тэмцэээн зохион байгуулагч Blast байгууллага Blast Premier тэмцээний нэвтрүүлгийн эрхийг Аргентин улсын телевизийн спортын суваг болох TyC sports зарлаа. Blast Premier тэмцээний шалгаруулалт, цуврал тэмцээнүүд, үзүүлэх тоглолт, төгсгөлийн тоглолтуудыг тус сувгийн Play and special Player One хөтөлбөрөөр гаргана.

FOX Sports суваг автомашины уралдааны Formula E Race at Home Challenge уралдааны нэвтрүүлэхээр болж хувиараа гаргалаа. 9 долоо хоног үргэлжлэх уралдаанд ABB FIA Formula E Championship уралдаанд оролцож байсан тамирчид оролцоно. 4.25-аас эхлэх энэ тэмцээнд 18 тамирчид оролцож цаанааса өгсөн уралдааны хугацааг давсан нь цаашид үргэлжлүүлэн уралдана. Уралдааны үеээр цугласан хандивийн ДЭМБ-т өгнө. FOX Sports суваг 3 дахь удаагаа автомашины уралдааныг нэвтрүүлэгтээ оруулж байна.

Overwatch league АНУ-ын интернетийн үйлчилгээ үзүүлдэг Comcast Xfinity-тэй хамтран ажиллах боллоо. Энэ нь 2019 онд болсн playoff, төгсгөлийн тоглолтуудыг нэвтрүүлж байсан гэрээний үргэлжлэл боловч цаашид хамтран ажиллах 2 жилийн хугацаанд “In case you Missed it” тоглолтын шилдэг тоглолт, буудалтыг үзүүлэх шинэ контентийг ивээн тэтгэнэ. Түүгээр ч зогсохгүй, хэрэглэгчид нь телевизийн удирдлагаа ашиглан “Overwatch league” гэж хэлэхэд л YouTube сувгийн шууд нэвтрүүлгийг үзэх боломжтой болно.

Complexity байгууллага, Үндэсний Армийн Хамгаалах газар (Army National Guard) хамтран ажиллаж, World of Warcraft тоглоомтой холбоотой контент хийхээр болжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 4.21-7.30 хүртэл WoW Mythic Dungeon International тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээний шагналын сан нь 300К доллар байх юм байна.

2000 онд үүсгэн байгуулагдсан Team Liquid байгууллага нь LOL, CS:GO, Fotnite, Dota2, Super Smash Bros Melee зэрэг төрлүүдээр багтай, 2019 оны Цахим спортын байгууллагаар шалгарч байсан. Сингапур улсын тоглоом сандал үйлдвэрлэгч Secret Lab-тай хамтрахаар боллоо. Шинээр гарах сандал нь энэ багийн лого, өнгөтэй, багийн Калифорни мужид байдаг 2 сургалтын танхимд, Нидерланд улсад байгуулагдах сургалтын танхимд хэрэглэнэ. Эдгээр байгууллагууд хамтран 5-р сард хандивын нэвтрүүлэг хийнэ. Secretlab өмнө нь T1, G2 Esports, OG Esports байгууллагуудтай гэрээ хийсэн, харин Team Liquid саяхан Jersey Mike-тэй 2022 оныг дуустал гэрээ хийсэн.

Зүүн Өмнөд Азийн EVOS esports Индонез улсын олон улсын online худалдааны Lazada Group-тэй 12 сарын турш хамтран ажиллахаар боллоо. Lazada нь  бүсийн цахим спорт, тэр дундаа mobile төрлийн тоглоомын хөгжүүлэхэд түлхүү анхаарна. EVOS бол 65 сая YouTube захиалагчтай, 50 instagramm  дагагчтай, сар бүр 350 сая үзэгчтэй, цахим спортын эко систем хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Индонез улсад 52 сая хүн mobile тоглоом тоглодог гэсэн Newzoo-гийн судалгааны тоо байна.

<strong>ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img