Ням, 10 сар 24, 2021
top banner

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

(2020.04.08-04.15)

esportnewsmn хуудас өөрийн нүүр номын хуудас болон цахим хуудсаар дараах мэдээлэлүүдийг оруулжээ. 

Ю.Ариунзаяатын бэлдсэн “Цахим спортод орох болсон тухай” бичлэг; Т.Тулгаагийн бэлдсэн цахим спортын арга хэмжээ зохион байгуулагч WePlay байгууллага Pushka league хэмээх доод лигтэй болж байгаа тухай; Dota2 төрлийн мэргэжлийн тоглогч Kam Boon “Moon” Seng-ийн ярилцлагыг www.esportsnews.mn хуудсанд орчуулан хүргэж, Э.Түвшинтөгс ESL Pro League  S11 тоглолтын талаархи бүрэн мэдээлэл: Faze баг сүүл мушгиж яваа тухай, Хятадын ViCi багийн дасгалжуулагч Bai “rOtk” Fan-гийн ярилцлага, багийн гишүүдийн солилцоо, Moussesport, Fnatic, Team Liquid аваргалсан тухай нүүр номын хуудсанд мэдээлжээ.

Монгол улсад болж байгаа үйл явдлууд
ESL One Road to Rio тэмцээний журамд өөрчлөлт орж манай улсын Tiger, Mazaalai багууд  Ази бүсэд тоглох билээ. Гэтэл Ази бүсийн tiebreaker тэмцээнд Монгол улсын D13 Esports баг урилгаар оролцох боллоо. Тоглолт 4-р сарын 16-нд Хятад улсын JiJieHao багийн эсрэг тоглолтоор эхэлнэ. Хятад улсаас Asia Minor эрхийн төлөө тоглоод хожигдсон Ehome баг нь тарсан тул тэдний оронд JiJieHao баг орлож байгаа билээ.

META-Mongolian Esports Tournament Organizer 2020 оны CSGO төрлийн  “Road To Rio” тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ. Энэ байгууллагын Metagaming YouTube сувгийн TechMech дугаараар “HDD болон SSD төрлүүд, хурд, доторх технологийн талаар;  Шинэ үеийн видео тоглоомын шийдэл болох Cloud gaming нь тоглоомын ертөнцийг өөрчлөх үү? Та үнэтэй gaming PC худалдаж авах хэрэггүй болох уу? мэдлэг олгох нэвтрүүлэг, шинээр гарсан Valorant тоглоомын дүрүүдийн товч танилцуулга, тоглоомыг тоглож үзсэн сэтгэгдэл зэргийг нийтдээ давхардсан тоогоор 20 мянган хүн үзжээ.

Mонголын Цахим Спортоос HealthyEsports цувралын хүрээнд Tiger багийн тамирчин Gan-Erdene “dobu” Batbold;  Бат-Энх “kabal”, awper тамирчин Г.Есөнтөмөр буюу “Nin9” нарын  тамирчны дадалтай холбоотой мэдээлэл оруулжээ.


D13 Esports багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Шинэболд “Greatsage” хувийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр багаас гарч, түүний оронд Энх-Амгалан  “Mistercap” багт эргэн иржээ. Одоо багийн бүрэлдэхүүн:

~ Ganbaatar ” Tamiraarita ” Munkhtamir
~ Tengis “sk0R” Batjargal
~ Tuvshintugs “Annihilation” Nyamdorj
~ RATE
~ Mistercap

Dgamers байгууллага Dota2 төрлөөр зөвхөн Immortal-аас дээш цолтой тоглогчид бүхий 8 багийн дунд 1 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн 4 сарын 18, 19-нд хэсгийн тоглолт

4 сарын 25нд хасагдах шат 26нд финал болно гэж зарлалаа. Тэмцээнд:

Энэ байгууллагат нийтдээ 11 streamer байдаг бол, саяхан MCL_Arney  нэгдэж долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт PLAYERUNKNOWN’S BATTLEGROUNDS тоглоомоор stream хийнэ.



SEA бүсийн 300 багууд өрсөлдөж аваргаа шалгаруулах Gameling Spring Summit тэмцээн 4 сарын 1-нд албан ёсоор эхэллээ. Gameling-н SPRING SUMMIT тэмцээний эхний хэсгийн тоглолтууд өнөөдөр дуусж, манай улсаас
MEATPOWER
TEAM IMG
STARK
RANDOM TEAM
RTC
HYPE
24K Gaming
MNT
CHAMP
PINKMEOW багууд орох болжээ.

Та бидний сайн танил тайлбарлагч, дасгалжуулагч А.Хурц тамирчид, багуудын дасгалжуулалтын талаар шинэ контент хийж эхлээд байна. BeStrong хуудсаар бэлтгэл сургуулилтын хуваарь, тамирчны сахилга батын тухай, цаг хэмнэлтийн тухай оруулжээ.


Монголын JigJug аппликэйшнээс Level Up Challenge-ийг зарлаж байна. Цахим спортын хүүхэд залуучуудын дунд CS:GO, Dota2 төрлөөр оролцож өөрийн stream-ийг jigjug дээр хийж долоо хоног бүр оноогоор уралдана. Одоогийн байдлаар эхний долоо хоногт “Consz” CS:GO төрлөөр, Dota2 төрлөөр Divarino хамгийн олон оноо цуглуулж Sony XBO Wireless Speaker авчээ.

Riot Games-ээс гаргасан Valorant тоглоомын вета танилцуулагдаж одоогийн байдлаар Twitch дээр 128 сая цаг үзсэн байна. Apex Legends тоглоом эхний сардаа 123 сая цаг, LOL тэмцээний дэлхийн аваргын тоглолтыг 125 сая цаг үзсэн тоо байдаг. Одоогоор энэ тоглоомыг Хойд, Өмнөд Америкт тоглох боломжтой.

Хятадын цахим спортын тамирчид бие биедээ тусалхаас гадна 1 өдөр бүр үйл ажиллагаагаа зогсоож, цар тахлыг эмчлэх явцад амиа алдсан эмнэлгийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэжээ.

Хятадын NetEase цахим спортын байгууллага 2$80К шагналын сантай  Hearthstone Golden Team лигийг зохиохоор боллоо.

Гунжау мужийн орон нутгийн захиргаа хуралдаж цар тахлын үеэр  цахим спортыг дэмжих төлөвлөгөө танилцууллаа. 2020 онд дэлхийн хэмжээний цахим спортын багтай болно, цахим спортын бизнесийн конференс хийх, хотын соёлд нийцсэн цахим спортын арга хэмжээнүүдийг зохиох, цахим спортын технологи шинэ бүтээлийн платформтой болно,  цахим спортын олон төрлийн сүлжээтэй болно гэж мэдэгдлээ. Энэ муж 2019 оны 8 сард цахим спортыг хөгжүүлэх 3 жилийн төлөвлөгөө танилцуулж байсан билээ.

Хятадын Dota2 төрлийн RNG- Royal Never Give-Up’s баг Италийн хувцасны брэнд Kappa хамтран лого бүхий цамцыг эдний on line сүлжээ дэлгүүрээр зарж эхэллээ. Энэ баг Kappa, Laoshan Beer, Logitech, Citic bank, Hongmo зэрэг ивээн тэтгэгчтэй.

Хятад улсын тоглоом хөгжүүлэгч Drodo Studios 4-р сарын 29-нд Auto Chess тоглоомын суурин компьютерийн хувилбараа танилцуулхаар боллоо.

Видео тоглоомын Bilibili  платформ Америкийн Sony компанийн Хятад дах салбараас $400 сая долларын хөрөнгө оруулалт авхаар боллоо.

Хойд Америкийн TSM-Team SoloMid цахим спортын байгууллага 50 сая долларын өртөг бүхий цахим спортын цогцолборыг Лос Анжелос хотод байгуулах болжээ. Энэ цогцолборт контент төв, фитнесс дасгалын өрөө, streaming өрөө, Lenovo иж бүрнээр нь тохижуулах өрөө, худалдаа гаргах талбай, дасгалжуулагчийн өрөө, тайз, кафе зэрэг байх юм байна.

Fox телевизийн спортын сувгаар 4-р сарын 19-ээс эхлэн eMLC- esport Major League Soccer тэмцээнийг 5 долоо хоногийн турш нэвтрүүлхээр боллоо.

ESPN суваг League og Legends тэмцээний аваргын тоглолтыг нэвтрүүлхээр болсон билээ. ESPN саяхан 12 цагийн турш цахим спортын Rocket League, Formula 1, Apex Legends, NBA2K, Madden тоглоомын тэмцээнүүдийг нэвтрүүлсэн билээ.

Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа.

esportsnewsMN

Дэлхийн болон Монголын цахим спортод болж буй үйл явдлыг тоймлон хүргэдэг долоо хоногийн мэдээгээ хүлээн авна уу. Бид өөрсдийн бэлдсэн мэдээлэлийн тойм, манай улсад зарлагдаад байгаа уралдаан тэмцээний талаар,  цахим спортын тухай контент үйлдвэрлэдэг Монгол залуусын талаар, Хятад улсад болж байгаа үйл явдлын талаар бэлдлээ.

#esportsnewsmn #csgo #ESLoneRio

#Tiger #mazaalai @mazaalai @mesa @metagaming

@Dgamers.MN

#HYPE
#MNT #PINKMEOW @24KGAMING #CHAMP #MEATPOWER #TEAM IMG #STARK
#RANDOM TEAM #RTC  #gameling_spring_summit @beStrong @jigjug

<strong>ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img