Ням, 10 сар 24, 2021
top banner

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

(2020.04.01-04.07)

Esportnews.mn хуудас өөрийн нүүр номын хуудас болон цахим хуудсаар дараах мэдээлэлүүдийг оруулжээ. 

Ю.Ариунзаяатын бэлдсэн “Цар тахал+Уламжлалт Спорт VC цар тахал”,  “Цар тахал цахим спортод хэрхэн нөлөөлж байна вэ?”;

Т.Тулгаагийн бэлдсэн “Shroud VALORANT тоглоом миний тоглож байсан хамгийн гоё тоглоом байна”, “Battle Pass-гүйгээр chat weel sound ашиглах боломжтой нийтлэлүүдийг цахим хуудас www.esportsnews.mn – ээс аваарай.

Э.Түвшинтөгс “ESL Pro league Season 11” тухай мэдээллийг цаг тухайд нь хүргэлээ.
ESL PRO LEAGUE S11 EUROPE FINALS- д OG болон Fnatic нар Europe Finals-д оролцох эрхийн төлөө тоглолтууддаа Vitality, Ninjas in Pyjamas багуудын эсрэг тогложээ.
Ингэснээр ESL Pro League S11 Europe Finals оролцох багууд:
1. Astralis
2. Natus Vincere
3. mousesports
4. FaZe
5. Fnatic
6. OG

ESL PRO LEAGUE S11 NORTH AMERICA ӨНДӨРЛӨЛӨӨ!
Team Liquid 3:0 Evil Geniuses
Тоглолтын шилдгээр Jonathan “EliGE” Jablonowski 90-64.
Swole Patrol 0:2 MIBR
Тоглолтын шилдгээр Fernando “fer” Alvarenga 47-25.
100 Thieves 1:2 FURIA
Тоглолтын шилдгээр Kaike “KSCERATO” Cerato 53-36.
4-р сарын 9-нд эхлэх Playoff-д
🇺🇸Team Liquid багуудыг тэргүүлж(3-2) дээд хүснэгтэд 🇺🇸Evil Geniuses(3-2) багтай өрсөлдөхөөр болж байна.
Тэгвэл доод хүснэгтэд 🇧🇷FURIA(3-2) нутаг нэгт баг болох 🇧🇷MIBR багтай хүч үзнэ.

Ю.Ариунзаяат Дэлхийн болон Монголын цахим спортод болж буй үйл явдлыг англи хэл дээр тоймлон хүргэлээ.


Монгол улсад болж байгаа үйл явдлууд

4.4-өөс эхлэн Play from Home хэмээх $20K шагналын сантай тэмцээнд Tiger баг оролцож Bren esports багийг 2:0 харьцаатайгаар буулган авсан боловч Zigma багт хожигджээ. Гэхдээ тэмцээний зохион байгуулалтын талаар маш сэтгэл дундуур байгаагаа тайлбарлагч Кэй Хатанболд өөрийн хуудсандаа бичсэн байна.

Манай улсын  CS:GO төрлийн 29/90 баг нэрээ өөрчилж, bootcamp, processor, gear шинэчлэлт хийж “kaz, H4wk, shinobi, bLitz, cool4st” нараар багаа бүрдүүлсэн CHECKMATE  нэрээр online бэлтгэлээ дуусгаж offline нэгдсэн бэлтгэлдээ оржээ.

Dgamers байгууллага Dota2 төрлөөр зөвхөэ Immortal-аас дээш цолтой тоглогчид бүхий 8 багийн дунд 1 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн 4 сарын 18, 19-нд хэсгийн тоглолт

 4 сарын 25нд хасагдах шат 26нд финал болно гэж зарлалаа. Энэ байгууллагат нийтдээ 11 streamer Б.Батхишиг “Kn1fe”; “Meol”; болон зочин streamer-ээр Mikkina оролцож, цаашдаа энэ багийн streamer болж байгаа юм байна.

SEA бүсийн 300 багууд өрсөлдөж аваргаа шалгаруулах Gameling Spring Summit тэмцээн 4 сарын 1-нд албан ёсоор эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас оролцож байгаа дараахь хуваариар

4 сарын 10-нд HYPE
4 сарын 11-нд MNT, PINKMEOW, 24K Gaming, CHAMP бүгд нэг хэсэгт тоглож, хамгийн их оноотой нь  эхний 12 баг шалгарна.
Дараагийн шатанд оролцох эрхээ авсан MEATPOWER, TEAM IMG, STARK багууд; Тоглолт нь хүлээгдэж буй:
RANDOM TEAM 4 сарын 6-нд;
FORMULA 4 сарын 7-нд Групп 11-т RTC; HEMLOCK/MONGOLIA 4 сарын 7-нд Групп 12-нд тус тус тоглосон, гэхдээ амжилтын талаар мэдээлэлийг авч чадаагүй байна. 

Гадаад улсад

Беларус улсын Цахим Спортын Холбоо Valve компанид The International 11 тэмцээнийг зохион байгуулах эрхийг авах саналыг хүргүүлжээ. Хэрэв эрхийг авч чадвал бид TI11 тэмцээнийг 15000 хүний багтаамжтай Minsk-Arena-с үзэх нь ээ.

Уралдаан тэмцээнүүд, арга хэмжээнүүд

2020.11 сар хүртэл хойшлогдоод байсан ESL One Rio 2020 MAJOR тэмцээний бүх Minor цуцлагдаж MAJOR тэмцээнд оролцох 24 багийг шинэ журмаар тодруулна.
Дэлхийн шилдэг 56 баг 6 бүст хуваагдан 11 сарыг хүртэл цуврал тэмцээнд өрсөлдөх бөгөөд хамгийн их оноо цуглуулан бүсээ тэргүүлсэн багууд шууд MAJOR-т оролцох эрхээ авна. Азийн бүсийн хувьд 8 баг өрсөлдөх бөгөөд тэргүүлсэн нэг баг л Major тэмцээнд оролцох эрхээ авах юм. Эхний тэмцээн 4.22-5.17 хүртэл болно. Манай улсын Mazaalai, Tiger багууд оролцоно.

ESA (Entertainment Software Association) 2020.6.9-11 хооронд болох байсан E3 тоглоом хөгжүүлэгч нарын арга хэмжээгээ цуцалж, 2021.6.15-17-нд Лос Анжелос болхоор хуваарь гаргалаа. Энэ арга хэмжээнд Sony, Intel, Microsoft, Nintendo, Sega зэрэг томоохон тоглоом хөгжүүлэгч нар шинэ бүтээл, шинэ технологио танилцуулдаг билээ.

CS:GO DreamHack Masters 5.19-6.14-нд online болох шийдвэр гарлаа. Харин 4-р сарын дундуураас эхлэн шалгаруулалт нь явагдах юм байна. Шагналын сан нь Европ бүсэд $160K Хойд Америкийн бүсэд $100K, Азид $20K,  Далайн бүсэд $20K байна.

Dota2-ын $50K шагналын сантай Beyond The Summit тэмцээний ЗӨА, Америкийн бүсийн 16 баг оролцсон тэмцээн 4.10-4.26ны хооронд явагдана. Энэ тэмцээнд Монгол Улсын тамирчин  Hustla-ийн тоглодог Reality Rift2 баг оролцоно.

4.8-аас эхлэх Amadeus Cup -т бас тоглоно.

ESL ONE LOS ANGELOS online тэмцээний Европ, ТТО-уудын тойргийн тоглолт 3.28-4.19 хүртэл зохиогдоно. Одоогийн байдлаар Хойд Америкаас Evil Genius; Өмнөд Америкаас BeastCoast багууд Хятадын бүсээс RNG тэргүүлсэн бол

Call of Duty League цуцлагдаад байсан ч энэ долоо хоногоос эхлэн onlie форматаар тоглох боллоо. Нийт 12 баг нь оноо цуглуулах журмаар тэмцээн нь явагдана

Хамтын ажиллагаа, ивээн тэтгэлт

London Royal Ravens байгууллагын Call of Duty, Rogue байгууллагын Rainbow Six, Rocket League багуудын сургалтын байрыг HyperX ивээн тэтгэхээр болсон байна.

Индонез улсад байрладаг Зүүн Өмнөд Азийн EVOS Esports байгууллага нь 2019 онд Сингапур, Индонезийн хөрөнгө оруулагчдаас 3.8 сая долларын хөрөнгө босгож Малайз, Тайван, Филлипин улсуудад үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ. Саяхан Малайзийн AirAsia агаарын нислэгийн компаний менежер Алан Фанг сурталчилгаа хариуцсан маркетингийн даргаар авчээ. Энэ залуу AirAsia компанийг цахим спорттой холбож, олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт олж өгч байсан юм байна.

Sim iRace төрлийн тэмцээн олон үзэгчийг татах болсон тул энэ төрлийн бизнес нэлээд өргөжиж байна. Канадын Torque Esports Английн цахим мото спортын контент үйлдвэрлэгч WTF1-тэй хамтран ажиллахаар боллоо.

Spacestation Gaming байгууллага цахим авто уралдааны багтай болохоор одоогийн байдлаар жолооч Will Rodgers хөлслөн авсан.

Машины Subaru брэнд iRacing уралдаанд оролцхоор 4-р сарын 10-аас эхлэх $10K шагналын сантай Subaru iRX All-Star Invitational 

зохионо.

Allied Esports  байгууллагаас зарлаж байгаа online тэмцээний ивээн тэтгэгчээр HyperX чихэвчний брэнд ажиллах юм байна. Allied Esports нь Лас Вегас хотын Esports Arena, Германын Гамбург хотод байдаг esports studio Оакланд хотын , Америк, Европ тивд байдаг esports truck -аараа алдартай. Долоо хоногийн тэмцээнүүдэд хэн ч хаанаас ч тоглож болох бөгөөд хураамжтай юм байна.

Өмнөд Солонгосын Kia автомашины брэнд Rogue байгууллагын LOL Eвропын аваргын багтай 1 жилийн багийг унаагаар хангах, контент үйлдвэрлэх, уралдаанд ивээн тэтгэх тал дээр хамтрах гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар Origen+ Audi; SK gaming+Mercedes-Bens зэргээр хамтран ажиллаж байна.

Олон нийтийн Twitter сүлжээнд 3-р сарын сүүлийн хагаст цахим спортын тухай жиргэсэн нь 71%, үүн дотроос Fortnite тоглоомын тухай жиргэлт эхний 5д, цахим спортын байгууллагуудаас Faze, G2, MiBR, Fnatic, Cloud 9 багууд эхний 5д оржээ.

Өмнөд Солонгосын мэргэжлийн League of Legends-ийн лиг шилдэг багуудаа Америк ($8-$13M), Европын ($9.2-$12M )багуудын адил татвар төлж оруулах болж байна. Гэхдээ татварын хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. LCK (LOL Champioship Korea) нь 5 удаа дэлхийн аварга болж байсан.

4.5-нд спортын үндсэн суваг ESPN2 цахим спортын 12 цагийн нэвтрүүлэг хийлээ. Үүнд: 190K долларын шагналын сантай MaddenNFL20 classic; 703K долларын шагналын сантай 32 шилдэг оролцсон Madden NFL20 Club Championdhip; 190K долларын шагналын сантай 12  дээд түвшиний тоглогчид оролцсон Madden NFL20 Challenge; Formula1 esports Virtual Grand Prix; Rocket League дэлхийн аваргын 8 дахь улирлын тоглолтын бичлэг, NBA 2K Players Tournament шууд бичлэг; EXP Apex legends Pro-Am тэмцээнүүд боллоо. Энэ нь цахим спортын төрлүүд анх удаагаа дангаараа, спортын сувгаар удаан хугацаагаар цацагдаж байгаа юм.

 Та бүхэнд баярлалаа.




Дэлхийн болон Монголын цахим спортод болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг долоо хоногийн мэдээг хүлээн авч үзнэ үү. Манай хамт олон www.esportsnews.mn цахим хуудсанд

“Цар тахал+Уламжлалт Спорт VC цар тахал”, 

“Цар тахал цахим спортод хэрхэн нөлөөлж байна вэ?”;  

“Shroud VALORANT тоглоом миний тоглож байсан хамгийн гоё тоглоом байна”,

“Battle Pass-гүйгээр chat weel sound ашиглах боломжтой” нийтлэлүүд гарчээ.

Харин нүүр номын хуудсандаа  “ESL Pro league Season11” тухай мэдээллийг цаг тухайд нь хүргэлээ.

Монгол улсын цахим спортын тухайд Tiger багийн оролцсон тэмцээн, Checkmate баг, Dgamers streaming багаас зохион байгуулж байгаа Dota2 тэмцээний талаар; Монголын PUBG тамирчид Gameling Summer Summit-д оролцож байгаа тухай мэдээлэлийг оруулсан.
Гадаад орнуудад болж байгаа үйл явдлаас ESL ONE RIO MAJOR  тэмцээний өөрчлөлт, E3 арга хэмжээ хойшилсон тухай, CS:GO, Beyond the summit, ESL ONE LOS ANGELOS iRacing тэмцээнүүдийн талаар, EVOS, Allied Esports, Subaru, Kia,  HyperX брэндүүдийн цахим спортын байгууллагуудтай хийж буй хамтын ажиллагааны талаар,  Twitter ESPN2 зэрэг олон нийтийн сүлжээ, спортын сувгуудал цахим спорт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээ оруулсан.

Та бүхэнд баярлалаа.

2020.04.07.

#esportsnewsmn

#checkmateesport

@Dgamers.MN

@streamerMiknna

@Hustla

#HYPE
#MNT #PINKMEOW @24KGAMING #CHAMP #MEATPOWER #TEAM IMG #STARK
#RANDOM TEAM #FORMULA #RTC #HEMLOCK/MONGOLIA

<strong>ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэл7.25c patch гарлаа!
Дараагийн нийтлэлДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img