Ням, 10 сар 24, 2021
top banner

Долоо Хоногийн мэдээ

(2020.03.17-2020.03.24)

Esports Entertainment Association- ээс зохион байгуулж байгаа Ази Номхон далайн Нээлттэй шалгаруулалтын 33-д Монголын D13; Tiger; Mazaalai багууд оролцсоноос шөвгийн дөрөвт Tiger баг үлдэж Lucid Dream багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

4.24-ээс Бразил улсын Рио Де Женерод болох ESL One Rio Major 11 сар хүртэл хойшлогдоод байна. Гэхдээ шагналын санг 2 сая доллар болжээ. Энэ тэмцээний Asian Minor-т Монгол улсын 2 баг оролцох билээ.

Харин Монголын Dota2 streamer Mongolian Caster EG; D gamers team; Caster Groove нар энэхүү тэмцээнийг монгол хэл дээр тайлбарлан хүргэж одоогийн байдлаар Mongolian Caster EG буюу Мөнх-Эрдэнэ 460к, Dgamers 440K; Groove 200k цуглуулаад байна. Тэд нар энэ хандиваа онцгой хүнд байдал бидний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа “баатрууддаа” хандивлах юм байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 1 сая гаруй болсон гэнээ.

Streamer Чинтөгс Сондгой сондгой саруудад хандив өргөдөг уламжлалтай болноос хойш нийт 1700к хандивийг өгсөн байдаг юм байна. Харин одоо 4-дөх удаагийн хандиваа Корона вирусын тархалтаас сэргийлж, бидний төлөө ажиллаж буй Онцгой Байдлын Ерөнхий Газар-т хандив өргөхөөр шийджээ. 3 сарын 10-с 3 сарын 15-ны хооронд 6 хоногийн хугацаанд орж ирсэн бүх хандив болох 450к (350+100)төгрөгөө ОБЕГ-т хандивлжээ.

2020 оны Япон улсын нийслэл Токиод болох Олимпийн тоглолт 2021 онд болох нь тодорхой боллоо.

Цахим спортыг Олимпийн тоглолтод оруулах эсэх тал дээр одоо хэрнээ асуудалтай байгаа хэдий ч саяхан Азийн Электрон Спортын Холбоо, Тайландын Электрон Спортын Холбоо, Тайландын Олимпийн Хороо хаалттай уулзалт зохион байгуулж 2021 онд Тайландын Паттаяа (Pattaya) хотод болох  Аsian Indoor and Martial Arts Games-д цахим спортыг медалт төрлөөр оруулахаар боллоо. Гэхдээ ямар төрөл вэ гэдгээ шийдээгүй.

2007, 2009 онд медалт төрлөөр орж байсан бол, 2013 онд FIFA13; Need for Speed; Shift 2 Unleashed; Starcraft II; Tekken tag tournament 2; League of Legends; Special Force гээд 6 төрөл орж байжээ. Харин 2022 оны Азийн тоглолтод цахим спортыг медалт төрлөөр оруулах нь чухам ямар төрлийг хамгийн их дэлгэрсэн гэж үзэх вэ гэдэгт санал нийлэхгүй байгаа учир түр түдгэлзээд байна.

Нью Зеланд улсын биеийн тамир спортын байгууллага нь NZESF- New Zealand Esports Federation-г тус улсын цахим спортын үндэсний байгууллагаар тодорхойллоо. өргөдөл 4 жилийн туршид шаргуу хөөцөлдсний эцэст ингэж тодорхойлж өгснөөр Нью Зеланд цахим спортын үндэсний албан ёсны байгууллагыг зарлаж, хүлээн зөвшөөрсөн 21 дэх улс болжээ. Ингэснээр тамирчдын виза, татвар, боловсрол, эрүүл мэнд, цалин, шагналын мөнгө, гадаад багуудад тоглох гэрээ зэрэг дээр нэгдсэн бодлогоор ажиллахад их дөхөм болно гэж үзэж байна.

Dota 2 Major-ийг зохион байгууулагч We play корона вирусийн эсрэг нийт 24 баг 6 бүсийг төлөөлөн оролцох on line тэмцээнийг хийж байна. Европ бүсээс Team Liquid, Team Secret, Nigma, OG; CIS бүсээс Virtus Pro, HellRaisers, NaVi, B8;  Хойд Америкийн бүсээс Business Associates, CRZY, Cloud9, Evil Genius; Өмнөд Америкийн бүсээс Noping esports, Thunder Predator, beastcoast, Furia; Хятадаас Ehome, Invictus gaming, Vici gaming, PSG.LGD; Өмнөд Азиас Geek Fam; Boom esports, TNC predator, Team Adroit нар тоглож байгаа билээ.

Dota 2 Major-ийг зохион байгууулагч We play корона вирусийн эсрэг нийт 24 баг 6 бүсийг төлөөлөн оролцох on line тэмцээнийг хийж байна. Одоогийн байдлаар 4 дэх өдрөө болж байгаа тэмцээнд цуглуулсан хандиваа The Coalition of Epidemic Preparedness Innovations гэдэг онц ноцтой халдварт өвчний эсрэг вакцин гаргадаг олон улсын хамтын байгууллагат хандивлах юм байна. З өдрийн турш болсон тоглолтын дараа 182606 USD цуглуулаад байна.

Twitch өнөөдөр 2020 оны 3р сарын 24 ний өдөр ялангуяа Европын орнуудад бага зэргийн гацалт үүссэж, бүх хэрэглэгчид нь offline болсон боловч маш шуурхай арга хэмжээ авч 10 минутын дотор хэвийн байдалд нь оруулжээ. Үүнтэй холбогдуулан Европын бүсэд байдаг интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь ачаалалаа даахгүй байгаа тул full HD to HD формат руу оруулж, түр арга хэмжээ авчээ, энэ аль хэдийн хөгжилтэй мийм хүртэл гарчээ.

Youtube ч ялгаагүй ачаалалаас болоод удаашрал үүсч байгаа тул видео нэвтрүүлгийн чанарыг “standart” гэдэг рүү шилжүүлж байгаа юм байна.

ESL  болон Dreamhack  “zero to hero” төслийн хүрээнд нэлээд хэдэн орны спортын телевизүүдтэй 2020 онд дэлхийн таван тивийн 20 гаруй улсад болох тэмцээнүүдийг тухайн орны хэл дээр шууд нэвтрүүлэх эрхийг олгож байгаа билээ. Үүнд  Дани улсын TV2; Орос улсын Maincast; Герман улсын ProSiebenSat; Финлянд улсын TV2; Польш улсын Polsat games; Норвег улсын TV2 зэрэг сувгуудад эрхийг олгоод байгаа билээ. Хятад улсын  Dota2 төрлийн баг Aster Украйн улсаас ирсэний дараа гэртээ тусгаарлагдахаар болжээ. Тэдний нисэж ирсэн онгоцонд, 3 эгнээний цаана сууж явсан нэгэн зорчигч Короно вирустэй болох нь батлагдсан тул тусгаарлагдах болсон байна. Aster баг StarLadder Imbatv Dota2 Minor-т Alliance багийг 3-1 харьцаатайгаар буулган авсан билээ. 3-р сарын 28-нд эхлэх Хятадын Dota2-ийн Мэргэжлийн Холбооны on line лигт тоглох хуваарьтай байсан.

  • Түлхүүр үгс:
  • Dota2
Долоо Хоногийн мэдээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img