Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.03.25-2020.03.31)

  • Хүн бүр гэртээ байх шаардлагатай болчоод байгаа энэ үед миний хөтөлдөг “esportsnews.mn” хуудсанд freelancer-ууд урьдын адил мэдээллээ оруулж, англи хэл дээр дүрс мэдээ оруулаад 3 долоо, монгол хэл дээр дүрст мэдээ оруулаад 2 долоо хонож байна. Та бүхэнд бодитой эх сурвалжаас авсан мэдээ мэдээлийг шуурхай хүргэхээр бид нэлээд хичээн ажиллаж байна.
  • Цахим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулагч Weplay байгууллага WeSave хандивын тоглолтын үеэр 180000USD хандив цуглуулж Coronavirus-н эсрэг вакцин гаргахаар ажиллаж буй CEPI байгууллагад өгчээ. Энэ тэмцээний тайлбарыг Монгол дахь Дота 2-н ертөнцөд тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг  3 студи болох EG studio, Dgamers, Groove нар хүргэж, үзэгчдийн хамтаар 1 сая төгрөгийн хандив цуглуулан ХӨСҮТ-н захирал Д.Нямхүү-д гардуулан өглөө. Цуглуулсан хандивын хэмжээг дурьдвал:

EG Studio- 725000₮

DGamers.mn- 635000₮

Groove- 201655₮ болжээ.

WePlay байгууллагад 100$-ын хандив өгчээ.

  • Esports Entertainment Association- ээс зохион байгуулж байгаа Ази Номхон далайн Нээлттэй шалгаруулалтын 33 дахь тоглолтод  Монголын D13; Tiger; Mazaalai багууд оролцож, шөвгийн дөрөвт Tiger баг Тайланд улсын Lucid Dream багт хожигдсон бол D13 баг финалд мөн л Lucid Dream багт хожигдсоноор Америкт болох тоглолтын эрхийг алдлаа.
  • 2020.03.19-05.17-нд болох ImbaTV CSGO Development тэмцээний 1-р улирлын тоглолтод (Season1) манай улсын Tiger баг 17 оноотойгоор тэргүүлж явна. Энэ тэмцээн нь BO3 форматаар явагдана. Хятад улсын ImbaTV нь цахим спортын тэмцээнийг зохиодог, энэ төрлийн контент үйлдвэрлэгч билээ.
  • Монголын цахим спортод тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Metagaming “TechMech” хэмээх технологи, техникийн нэршил, деталиудын мэдээлэл хүргэдэг шинэ контент гаргаж эхлээд байна.
  • MESA- Mongolian Esports Association Монголын Электроник Спортын Холбооноос тамирчдын эрүүл мэндийн талаар бас шинэ контент хийж эхэллээ. MESA нь 2019 онд CSGO төрлөөр улсын аваргын лиг тэмцээнийг явуулж байсныг та бүхэн сайн мэднэ.
  • Цахим спортын тэмцээний нэвтрүүлэг, тайлбараар нэлээд эртнээс та бидний танил болсон OzenTV буюу Одбаяр өнгөрсөн долоо хоногт ImbaTv, ESEA тэмцээнүүдэд оролцож байгаа D13; Tiger багуудын тоглолтуудыг тайлбарлаж, давхардсан тоогоор нийт 35 мянга гаруй хүн үзсэн байна.
  • PUBG төрлөөр нэлээд амжилттай яваа team 24k Солонгос улсын багуудтай ажлын өдрүүдэд 2 цагаас, оройны 8 цагаас Азийн бусад багуудтай жишээлбэл Филлипин, Сингапур, Малайзын багууд, амралтын өдрүүдэд Японы багуудтай scrim тоглолт хийж, саяхан болсон Onslaught League-т 3-р байранд оржээ. PUBG төрлөөр 4-р сарын 11-нд эхлэх Gameling Spring Summit тэмцээнд 24K (Hamilion, BIO, AsuRa, Ezo); Hype (Dami42, Answerz, Rullet, Robanoid); Pinkmeow (Mofre, XSO, Etsas, Niid); MNT (Chucha, Martyr, Ottoo9, Shiny, Mangaqof) багууд оролцох юм байна.
  • Бидний сайн мэдэх 29/90 баг нэрээ өөрчлөн CHECKMATE болсон билээ.
  • Bootcamp, processor, gear шинэчлэлт хийж kaz, H4wk, shinobi, bLitz, cool4st нараар багаа бүрдүүлсэн CHECKMATE баг online бэлтгэлээ дуусгаж offline бэлтгэлдээ орлоо.
  • Олимпийн тоглолт яг нэг жилийн дараа 2021 оны 7.21-8.8 хүртэл явагдахаар, Пара Олимпийн тоглолт 2021 оны 8.24-9.5-ний хооронд болохоор хойшлогдлоо. Харин олимпийн тоглолтын өмнө болох байсан Intel World Open тэмцээний Rocket league; Street Fighter V төрлүүд 5-р сарын 2-оос on line хэлбэрээр явагдах болжээ.
  • Олон Улсын Цахим Спортын Холбоо (International Esports Federation (IESF))Азийн Цахим Спортын Холбоог (Asian Electronic Sports Federation (AESF)) цахим спортыг цаашид хөгжүүлхэд зорилго бүхий Санамж бичигт (Memorandum of Understanding) гарын үсэг зурлаа. 2020.3.31-нд энэ бичигт гарын үсэг зурснаар АЦСХ-г Ази тивийн хувьд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны байгууллага гэдгийг ОУЦСХ хүлээн зөвшөөрчээ. ОУЦСХ нь 2008 онд байгуулагдаж Солонгос улсад байрладаг, харин АЦСХ нь Хонконгд байдаг. МЦСХ (Mongolian Esports Association) энэ 2 байгууллагын гишүүн. 
  • ОУЦСХ-д Украйн, Казакстан, Турк, Колумбын цахим спортын холбоод дөнгөж сая элслээ.
  • Цахим спортын уралдаанууд online болж байгаа, багууд нилээд цагийг stream хийхэд зориулж байгаа тул EPOS чихэвчний брэнд Данийн North баг, Германы SK gaming багуудтай хамтран ажиллах гэрээгээ сунгаж, Turtle Beach хэмээх чихэвчний брэнд Хойд Америкийн NRG багтай хамтрахаар боллоо.
  • Филлипин улсын цахилгаан Холбооны Mineski Global Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо, Их Дээд Сургуулийн Сагсан бөмбөгийн Холбоотой хамтран Mobile Legends, Marvel Super War, Call of Duty Mobile, Dota 2 зэрэг тоглоомуудаар online тэмцээн зохиож 1 сая peso цуглуулж цар тахлын эсрэг ажиллаж байгаа эмнэлгийн ажилтанууд, онцгой албаныхандаа өгөх юм байна. 

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img