Ням, 10 сар 24, 2021
top banner

ЦАХИМ СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОНД 

(2019.08.5-2019.08.18)

  • MESA Pro Series #3 тэмцээн явагдаж дууслаа. Харин бүртгэлээ тун сонирхолтой магадгүй хөгжөөнтэй байдлаар оройны 9 цагт, өглөөний 5 цагт зарласан ч бүртгэл ердөө л нэг минутад хаагдаж, нийт 64 баг өрсөлдсөнөөс D13; Eye Finger; W2C; Bet Gaming багууд шалгарлаа. 
  • Монголын хамгийн өргөн цар хүрээтэй зохиогдож буй MESA Pro Series тэмцээнд нийт 192 багийн тоглолтоос 12 баг (Mazaalai; AIM4R; 2990; GOGO; Hooliganz; BINM; Mars3; Kingsize; D13; EyeFinger; W2C; Bet gaming) MESA Pro League-д шалгарлаа. Энэ удаагийн тэмцээний D13 багийн Болдбаатар “RATE” Тэнгис 6 удаа match MVP; Pambino, Blitz; Godzilla; Jin; castle03; Kanubi; Jigelberto; Teko;Anselmo; Makeloven; Techno4k; Bemberdinho; Oya; Reina; Gunj; Rouskka; нар MVP-ээр шалгарчээ. Эдгээр 12 баг нь Монголын анхны албан ёсны мэргэжлийн лигийн тамирчид боллоо. Мөн тус 12 баг 8 сарын 19-20 хооронд хасагдах журмаар дахин өрсөлдөж, шилдгээр шалгарсан 2 баг нь 8 сарын 24-нд болох MESA Pro Series: GRAND FINAL-д аваргын төлөө тоглоно. MESA Pro Series-д 40 гаруй сайн дурын ажилчид, 100 гаруй арын албаныхан ажиллаж, 1000 гаруй тамирчид оролцсон , 1900 гаруй тоглолтын үр дүндТөв Цэнгэлдэх Хүрээлэнд 1100 дэлгэц бүхий тайзан дээр аваргаа тодруулсан цахим спортын энэ оны хамгийн том арга хэмжээний нэг болох нь ээ. 
  • Mountain Dew Mongolia брэнд, SPS Television хамтран Монголын хамгийн олон тоглочдтой Dota 2 тоглоомын үндэсний лигийн тоглолтуудыг 2019.06.17-аас зохиож байна. Энэ тэмцээний шагналын сан нь 20 сая төгрөг юм. Энэхүү шагналын сангийн 18 сая нь багуудад, 2 сая нь шилдэг тоглогчид зориулагдах юм байна. Одоогийн байдлаар Sad boys 4-р байр 1 сая төгрөгний шагнал; YG, RageCore багууд 5;6-р байр тус бүр 750 мянган төгрөг; Horhorv3; Basaj Namaig hurtsal багууд 7;8-р байрууд тус бүр 400 мянган төгрөгний шагнал аваад байна. Аваргын төлөө Defence; Hype team; Prime багууд 2019.08.28-нд Zaisan Hill event hall-д өрсөлдөнө. 
  • Манай улсын цахим спортын CS:GO төрлийн шилдэг тамирчдаас бүрдсэн DOBU, KABAL, ZILKENBERG, NEUZ нар Dream Team-ээ бүрдүүлж Хятад улсад bootcamp хийхээр явлаа. Харин багийн нэг гишүүний хувьд Gray Hound багаас гарахаа зарласан Гантулга “Erkast” Эрдэнэцогт байж магадгүй.
  • Монгол улсын тамирчин Эрдэнэцогт “ERKAST” Гантулга Grayhound багтаа цаашид тоглохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Багий эзэн Виллиам Грэйг оюутны визээр сурч байгаа түүний хувьд виза сунгах хүсэлт амжилтгүй болсон гэлээ. Grayhound багтай 8-р сарын 23-аас Герман улсын Берлинд болох StarLadder 2019 Major тэмцээнд оролцох юм. ERKAST-ийн хоёр дахь стикер ЭНГИЙН, ФОЙЛ, болон АЛТАН гэсэн гурван сонголтоор худалдаанд гарч, gold sticker зөвхөн нэг байгаа нь $835.43 үнэтэйгээр тавигджээ. 
  • Дэлхийн цахим спортын платформ болох FACEIT-ийг Албан Ёсоор “Verified” тусгай эрхтэйгээр Монгол улсын цахим спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг META нэвтрүүлж эхлээд байна. MGL-ийн нээлтээс эхлэн зөвхөн PRO division нь Улаанбаатар хотын 5 ping, 128 tickrate бүхий сервер дээр явагдаж байсан нь өөрчлөгдөж GOLD division мөн адил Улаанбаатар сервертэй боллоо. Үүний үр дүнд FACEIT платформ дээр Global Activity Stats буюу дэлхийн бүх хамтрагч байгууллагын идэвхийн статистик дээр 8-р сарын эхний долоо хоногийн үр дүнгээр Монгол улсын META Gaming League шилдэг тавд оржээ. 
  • “E-ESC” LLC (Entertainment and E-Sports Community LLC)-ээс гаргаж буй CHAMPS CAMP платформ маань бета хувилбараа хэрэглэгчид-дээ хүргээд байгаа билээ. 2019 оны 9-р сард 1.0(Бүтэн) хувилбараа гаргахаар төлөвлөж байна. 
  • 11 сарын 14-17-ны хооронд Хятад улсын Шанхай хотноо eXTREMESLAND CS:GO Asia 2019 тэмцээн зохион байгуулагдах билээ. Тэмцээнд Төв Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Далайн, Өмнөд Ази, Ойрх Дорнод бүсүүдийн шалгаруулалтуудаас нийт 16 баг шалгаран оролцох юм. Зүүн Өмнөд Ази бүсийн Вьетнам улсын шалгаруулалт явагдаж Revolution баг аваргалж eXTREMESLAND 2019 тэмцээнд оролцох эрхээ авлаа. Монгол улсын хувьд бие даан сонгон шалгаруулах тэмцээнийг META gaming зохион байгуулна.
  • Дотачдын наадам гэж болох The International Хятад улсын Шанхай хотод болж тэмцээний хэсгийн шат амжилттай болж өнгөрлөө. 
  • Дэлхийн шилдэг 18 баг хоёр хэсэгт хуваагдаж хэсгийн сүүлийн байранд орсон нэг нэг баг хасагдах байсан бөгөөд Европын төлөөллүүд болох Chaos Esports , Ninjas in Pyjamas багууд тэмцээнээ өндөрлүүлсэн ч $83,000-г шагналд авчээ. 
  • SUMAIL TI тэмцээний түүхэнд 1000 kill хийсэн анхны тоглогч боллоо. Харин PSG.LGD багийн Maybe 991 kill хийсэн юм. 

TI9 тэмцээн дээр Elder Titan, Ogre Magi, Shadow Demon, Gyrocopter, Mirana баатрууд одоогоор хамгийн их сонгогдоод байгаа билээ. Өнгөрсөн жил анх удаагаа Хятад-Хятад биш баг гэсэн дараалал өөрчлөгдсөн билээ. 

Тоглолтуудаас бусад арга хэмжээний хуваарийг танилцуулбал:

2019.08.20-нд Opening ceremony

2019.08.21-нд Film contest winner

2019.08.22-нд Arcana vote winner

2019.08.23-нд All stars game

2019.08.24-нд Cosplay Contest 

  • 2019 оны 9 сарын 7-8-нд Грек улсын Афин хотод болох League of Legends European Series тэмцээний үндсэн ивээн тэтгэгчээр чипсний Pregils болжээ. 
  • Сүүлийн үед даатгалын компаниуд цахим спортод нэлээд орж байгаагийн жишээ Герман улсын Arag даатгалын компани SK gaming-тэй хамтран ажиллахдаа цахим орчинд бусдыг доромжлохын эсрэг түлхүү ажиллах юм байна. 
  • Тоглогчдын сандлын Secret lab брэнд TI9-өөс гадна Berlin Starladder Major тэмцээний сандлуудыг ивээн тэтгэж байгаа юм байна. 
  • Та бидний сайн мэдэх Snickers чихрийн брэнд NBA2K-той хамтран ажиллахаар болжээ. 
  • Stareamer Ninja өөрийн шууд дамжуулалтын платформоо Microsoft компаний Mixer лүү өөрчилснөөс 5 хоногийн дотор 1 сая дагагчтай болжээ. 
  • Faze Clan баг хип хоп дуучин Offset-тэй хамтрахаар боллоо. 

Мэдээг түүвэрлэн бэлдсэн: Цахим спортын мэдээ/esportsnews хуудас.
Та бүхэн Монголын болон дэлхий дахины цахим спортын тухай мэдээг авахыг хүсвэл манай хуудсыг дагаарай. 

2019.08.18.

<strong>ЦАХИМ СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОНД </strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлЦАХИМ СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОН
Дараагийн нийтлэлElectronic Sports Festival 2020

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img