Ням, 10 сар 24, 2021
top banner

ЦАХИМ СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОН

(2019.07.29-2019.08.04)

Цахим спортын мэдээ/esportsnews хуудас Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллүүдийг нэгтгэн хүргэдэг билээ.

Цахим спортын мэдээ/esportsnews хуудас өнгөрсөн долоо хоногт доорхи мэдээлэлүүдийг хүргэжээ.

  • Цахим спортын мэргэжлийн тамирчин болоход юуг анхаарах вэ шууд ярилцлага
  • 7.22f TI9 ТОГЛОГДОХ ПАТЧ
  • The International 8 тэмцээний ялагч OG багийн тухай
  • Dexter: Бид бүх багийн эсрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан бэлтгэх болно. 

Asia Minor тэмцээнд түрүүлэн Starladder Major Berlin 2019 тэмцээн шалгарсны дараа Grayhound багийн ахлагч Chris “dexter” Nong-той Starladder-аас хийсэн ярилцлага

  • Цахим спортын томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг болох Dreamhack -аас нийт 9000 EURO-гийн шагналын сантай хэн ч оролцоход нээлттэй, 8-9 сарын хооронд зохион байгуулах тэмцээний талаар мэдээ хүргэсэн хэдий ч манай улсаас оролцох боломжгүй байгаа тал дээр тухайн байгууллагат хүсэлт явуулсан.  
  • TI9 PREDICTIONS!
  • TI9 PLAYER FANTASY TIER LIST

МОНГОЛЫН ЦАХИМ СПОРТЫН СОНИН

  • Дэлхийн цахим спортын платформ болох FACEIT-ийг Албан Ёсоор “Verified” тусгай эрхтэйгээр Монгол улсын цахим спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг META нэвтрүүлж эхлээд байна. Эхний шатанд META болон FACEIT-ийн зүгээс хамтран зөвхөн Монголын цахим спорт сонирхогчдод зориулан “MGL META Gaming League”-г CS:GO төрлөөр 2019 оны 9-р сарын 01 өдөр хүртэл явагдана. FPL буюуFACEIT Pro League-ийн Монгол хувилбарыг

▫️Silver division /Level 1-6/

▫️Gold division /Level 7-10/

▫️Pro division /Invite only/ гэсэн 3 шатлалтайгаар явуулж, division тус бүр шагнал урамшуулалтай бөгөөд ингэснээр тамирчид FACEIT платформыг ашиглан Elo оноо, тэргүүлэгч Anti-cheat болон 24/7 тусламжийн баг гэх мэт хамгийн өрсөлдөөнт мэргэжлийн орчинг бүрдүүлсэн платформ дээр ямар ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР тоглох боломж олдож байна.

#metagaming #SKYtel #SKYmedia #faceitMongolia

  • Mountain Dew Mongolia брэнд, SPS Television хамтран Монголын хамгийн олон тоглочдтой Dota 2 тоглоомын үндэсний лигийн эхний шат 2019.06.17 – 2019.06.30 хооронд болж, Хоёрдугаар шатны  Хэсгийн тоглолтууд 2019.08.01 – 2109.08.08; Хасагдах шатны тоглолтууд 2019.08.12 – 2019.08.16; Тэмцээний финалын тоглолт 2019.08.20-нд болно. Энэ тэмцээний шагналын сан нь 20 сая төгрөг юм. DEW League 2019 тэмцээний шилдэг 16 багийн тоглолт  2019 оны 8-р сарын 1-ээс эxлэн явагдаж А хэсгээс Team YG; Sad boys: Zoom Esport баг шалгарч, B хэсгээс Team HYPE; Team Epic ; Core багууд шалгарлаа.  Энэ тэмцээний Group C – 2019.08.05 – 06-ны xооронд (PRIME; STAR; BASAJ NAMAIG HURTSAL; Faceless Zone) багууд; Group D – 2019.08.07 – 08-ны xооронд (Defence; Sky dota club; HorHor v3; Caster Gaming) багууд тоглоно.Xасагдаx шатны тоглолтууд 8-р сарын 10 – 14-ны xооронд болоx бөгөөд бүx тоглолтуудSPS Classic (614) суваг болон Mountain Dew Mongolia, SPS Live, dota2.mn фэйсбүүк пэйж xуудсаар гарна.Финалын тоглолт 8-р сарын 20-нд Zaisan Hill Event Hall болон Prime Cineplex Mongolia тус тус болж 10 сая төгрөгний эзэн аварга багаа тодруулах юм байна.

Тэмцээний зохион байгуулагч: Mountain Dew Mongolia; SPS Television

Дэмжигч:Zaisan Hill Complex; Prime Cineplex Mongolia; memeChat; Home Media

Хамтран зохион байгуулагч:  ACE e-sport; HYPE gaming lounge; Defence e-Sport center

Тэмцээний хувцасыг: 12 Sports Brand

#DOtheDEW #summerACTION #DEWleague #ЭНЭболСПОРТ #TeamYG #ZOOMesport #SADBOYS #Upswing #TeamHYPE #TeamEpicA #Core #MomolanD

  • Acecontent-оос санаачлан зохион байгуулж буй  CS:GO төрлийн Ангария Minor тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 32 баг оролцсоноос 16 баг шалгарч үлдсэн юм. Энэхүү 16 багийн дунд дахин хасагдах шатны тоглолт BO3 формат дээр явагдаж нийт 8 баг Ангария Minort урилгаар оролцож буй 8 багтай A, B гэсэн хоёр хэсэгт хуваагдан BO2 формат дээр өрсөлдлөө.  Нийт 16 багийг Upper болон Lower гэсэн хоёр бүлэгт хуваасан бол Lower Bracket-ын эхний шат BO1-ээр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
  • Lower bracket-аас шалгарч үлдсэн Az Gaming, Six35, 1stClass, Fad3d багууд шалгарч, UPPER BRACKET – аас LOWER BRACKET – руу унасан 4 баг LOWER BRACKET – ийн учраа 4 багаа хожсоноор тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхээ авсан бол, дараагийн тоглолтод BO3 форматаар Нүд Хуруу, Hooliganz, Massive, Az Hamaagui, LAN esport, 2990, D13 багууд тоглож, аваргын төлөө 2990 vc D13 багууд маш өрсөлдөөнтэй тоглолт үзүүлэн D13 аваргаар тодорч 4,400,000 төгрөгний эзэн боллоо. Ангария Минор тэмцээний хамгийн өндөр статистик үзүүлэлтийг 2990, D13 Esports, Azgaming, #Nudhuruu #Hooliganz багууд тэргүүлсэн байна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Angaria Mongolia; хамтран ажиллагч GG-store Es-League MN; LAN E-Sport Network; XTRM gaming lounge

#Ангарияminor #НүдХуруу #Hooliganz #Massive #AzHamaagui #LANesport #2990 #D13

ГАДААД ОРНУУДАД

  • Twitch платформын streamer Ninja Blevins гэрээгээ цуцалж Micrsoft-ын Mixer пламформтой гэрээ хийлээ. Түүнийг нийтдээ 278 сая цаг үзэж, нийт 10 сая гаруй үзэгч дагадаг бөгөөд Microsoft- ийн хувьд нэлээд ашигтай хөдөлгөөн болж байна.
  • Өнгөрсөн долоо хоногт болсон Fortnite тэмцээний дуулиан тасраагүй л байна. Solo төрлөөр 16 настай Kyle “Bugha” Giersdorf 3 сая долларын шагнал авсан бол энэ тэмцээний туршид оролцсан багуудын шагналыг тооцон гаргавал
  •  Lazarus Esports: $3.45M;  Cooler Esport: $3.15M;  Sentinels: $3.05M;  100 Thieves: $2.4M;  NRG Esports: $2.25M;  Counter Logic Gaming: $1.8M;  LeStream Esport: $1.18M;  FaZe Clan: $1.16M болсон байна.
  • Astralis-ийн бүх үйл ажиллагааг хариуцан ажилладаг тэдний толгой компани болох RFRSH өөрсдийн Origen, Astralis багуудаа зарсан байна. Хаалттай хийгдсэн худалдаа 11-16 сая доллар буюу Монгол төгрөгөөр тооцвол 40 гаруй тэрбум төгрөгний үнээр борлуулагдсан гэсэн таамаг байгаа ч нөгөөтэйгүүр Astralis, Origen, Blast Pro Series-үүдэд 2018 онд зарцуулсан санхүүгийн тайлан нь 7.8 сая долларын алдагдалтай гарчээ.

CS:GO ШИНЭЧЛЭЛТ

  • 8-р сарын 1-нээс эхлэн CS:GO төрөлд дараахи  шинэчлэлтүүд хийгдэж байна.

– Workout map хасагдаж Seaside , Breach гэх шинэ map-ууд нэмэгдэнэ.

– Шинээр Scrimmage mode нэмэгдсэн ба энэхүү mode дээр matchmaking rank хамааралгүй 5-ын эсрэг 5 competitive тоглож болох нь ээ.

7.22f TI9 ТОГЛОГДОХ ПАТ

Яг өнгөрсөн жилийн адилаар Summit тэмцээн өндөрлөсний араас Valve шинэ патч гаргалаа. Тэмцээн эхлэхэд 2-хон долоо хоногийн хугацаа үлдсэн байгаа энэ үед TI9 дуустал дахин нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж бодож байна. 7,22f патч нэг item болон баатруудад багахан хэмжээний өөрчлөлтүүд оруулжээ.

Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат

2019.08.04.

Жич: Та бүхэн цахим спортын тухай өөрийн орны болон гадаад улсуудын тухай мэдээлэлийг тухай бүрд авахыг хүсч байвал биднийг манай хуудсыг даган, найз нөхөддөө санал болгож, энэ хуудасны талаар бодлоо коментоор илэрхийлээрэй. Баярлалаа.

<strong>ЦАХИМ СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОН</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img