Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын долоо хоногийн тойм

Цахим спорт, видео тоглоомын тухай долоо хоногийн мэдээгээ хүргэж байна.

E-ESPORTSNEWS.MN

Бид esportsnews.mn цахим хуудсаараа дараах мэдээ, мэдээллийг хүргэжээ.

Сингапурын major-ийн бүх багууд тодорч дууслаа

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц

D13 баг Европийн ESEA Legue-ийн хасагдах шатанд шалгарлаа      

ESL лигтээ шинэ багуудыг хүлээн авна

Hustla Европийн багт хүчин зүтгэхээр боллоо

Women in Esports: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Мөн esportsnewmn нүүр номын хуудсаар дэлхийн цахим спортод болж байгаа үйл явдлуудын мэдээллийг тухай бүрд товч, тодорхой, шуурхай хүргэлээ.

S-SPONSORSHIPS, PARTNERSHIPS…

Сим уралдааны  тэргүүлэгч брэнд болох Fanatec hardware нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулахаар Red Bull Racing Esports Team-той хамтран ажиллахаар болжээ.

Өмнөд Солонгосын видео тоглоомын KRAFTON компани Энэтхэгийн спорт шийдлийн NODWIN Gaming компанид 24 орчим сая долларын  хөрөнгө оруулжээ. Ингэснээр  Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африкд NODWIN технологийн хөгжлийг хурдасгахад туслах болно гэж үзэж байна.

Цахим спортын дэд бүтцийг хөгжүүлэгч Nerd Street Gamers (NSG) видео тоглоомын хөгжүүлэгч  Riot Games-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Шинэ гэрээний дагуу NSG-нь Хойд Америкийн VALORANT Champions Tour (VCT) тэмцээний гурван шатыг нэвтрүүлэх болно.

P-PLAYERS, TEAMS…

Видео тоглоомын худалдан авалт нэмэгдсээр л байна. Hardware худалдан авалт  2020 оны 2-р сартай харьцуулахад 121% -иар өсч, нийт 406 сая доллар болжээ. Энэ нь 2011 оноос хойш 468 сая долларт хүрсэн хамгийн том үзүүлэлт юм.

Хятад улсын CSGO тоглогч xiaosaGe зодог тайллаа. Тэрээр 5Power багт dobu, Kabal нартай цуг тоглож байсан.  

Vitality баг тоглогч Nivera-г хаслаа. Ийнхүү 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглоод байсан Vitality баг эргэн 5 хүний бүрэлдэхүүнтэй болж байна.

O-ORGANIZATIONS, REGULATIONS…

Дэлхийн  Цахим Спортын Холбооны  дижитал, технологи, инноваци, идэвхтэй спортын (DTIA) комисс нь спорттой холбоотой технологийн дижитал инновацийг удирдан чиглүүлж, спорт, спортын хурдацтай нэгдмэл байдлын талаархи санаачлагыг дэмжиж ажиллахаар боллоо.

R-RATINGS, NUMBERS…

Цахим спортын тоон үзүүлэлтийн мэдээллийг гаргадаг Esports Chart, мэдээ, мэдээллийн Esports Insider нар хамтран 2021 оны 2-р сарын цахим спортын үзэгчдийн тоог гаргажээ. Энэ мэдээгээр Индонез улсад болж байгаа Mobile Legends: Bang Bang’s төрлийн тэмцээнийг 613,631 хүн үзсэн бол, IEM Katowice 2021 CS:GO тэмцээний NAVI vs Team Liquid  тоглолтын үеэр 596,000 хүн үзсэн нь хамгийн дээд амжилт болжээ.

T-TOURNAMENTS, LEAGUES…

PMCO2021 Spring Split – Wildcard бүсийн финалын тоглолтууд явагдаж дууслаа. 4 өдрийн турш маш өрсөлдөөнтэй гал гарсан тоглолтууд өрнөж 2-р байрын төлөө ширүүн тулаанууд гарлаа. Тэмцээнийг эхний өдрөөс хойш тэргүүллээ алдалгүй хадгалсан Монгол улсын Astra Academy баг 6 ялалт, 264 оноогоор тасарч бүсийн аварга болсон бол сүүлийн тоглолтонд гайхалтай ялалт байгуулж нийт оноогоор 2-р байраар Монгол улсын APES INC. баг шалгарч дараагийн шатны тэмцээнд оролцох эрхийг авлаа. Тэмцээний эхний 16 байрын 12-т нь Монгол улсын багууд байр эзэлжээ. (мэдээллийг PUBG Mobile Mongolia нүүр номын хуудаснаас авав.)

CS:GO төрлөөр Монгол баг тамирчдын дунд явагдаж байгаа LEET бооцоот тэмцээний 5 дахь долоо хоногийн цуврал өндөрлөлөө. Нийт 16 баг орсоноос ARAVT баг түрүүлж, ZOOM баг удаалжээ.

Монгол улсын PUBG Mobile төрлийн тоглогчдын дунд зохиогдсон MPC (Mobile Pro League) SEASON 2 тэмцээн дууслаа. Нийт 48 баг оролцсон уг тэмцээнд 4 үе шаттай явагдаж дүнгээ гаргажээ.

  • 1-р байр Z3US E-SPROT баг шалгарч  2.500.000₮ шагнал
  • 2-р байр APES баг шалгарч  1.000.000₮ шагнал
  • 3-р байр SEAL баг шалгарч  500.000₮ шагнал тус тус авчээ.
  • (мэдээллийг MPC нүүр номын хуудаснаас авав)

Dota 2 төрлийн Монгол баг тамирчдын дунд явагддаг Dgamers Weekly Dota League-н 7 дахь долоо хоногийн цувралаар INNO GAMING түрүүлжээ.

Valorant Champions Tour Masters тэмцээний хуваарь гарчээ.

  • Хойд Америкийн цуврал тэмцээн 3-р сарын 11-ээс эхэлсэн бөгөөд 3-р сарын 21 хүртэл;
  • Европийн  цуврал арга хэмжээ 3-р сарын 12-нд эхэлсэн бөгөөд 3-р сарын 21 хүртэл;
  • Бразилын цуврал тэмцээн 3-р сарын 19-нд эхлэх бөгөөд 3-р сарын 21-нд; Латин Америкийн тэмцээн 3-р сарын 8-нд эхэлсэн боловч 3-р сарын 21-нд явагдана.
  • Азийн хувьд 3 цуврал тэмцээн Япон, Солонгос, Зүүн Өмнөд Азийн гэсэн бүсэд хуваагдана. Солонгос, Японы тэмцээн  3-р сарын 12-ноос 3-р сарын 21 хүртэл, Зүүн өмнөд Азийн хувьд 3-р сарын 19-нд эхэлж 3-р сарын 21-нд дуусна.

S-STREAMING, BROADCASTINGS…

Нинжа, Покимане нар Хойд Америкийн Valorant Champions Tour (VCT) Masters тэмцээнийг нэвтрүүлэх эрх авсан боловч зарим фенүүд тэд нарыг энэ үүргийг биелүүлэхэд “зохисгүй”  гэж үзжээ. Өмнө мөн ийм асуудал гарч байсан ч Riot Games огт тоогоогүй билээ.

Энэ цаг үеийн шилдэг тоглогчдын нэг hunter-ийн тухай видеог гаргажээ. Одоогийн байдлаар энэ платформ дээр цахим спортын тухай 9 баримтат киног бүтээжээ.

АНУ-ын телевизийн сүлжээний томоохон суваг Gray Television, Envy Gaming байгууллагын 40 сая долларын хөрөнгө оруулалтын 28.5 сая долларыг санхүүжүүлэхээр боллоо.  Энэ суваг нь нийт Америк  айл өрхүүдийн телевизийн сувгийн 24 орчим хувийг эзэлж, 500 гаруй тусдаа нэвтрүүлэг дамжуулдаг

Энэ сарын 23-нд Москва хотын Октябрь төв театрт Natus Vincere багийн CSGO бүрэлдэхүүний баримтат кино нээлтээ хийн, гарна. Улмаар 25-с эхлэн Оросын бусад театруудаар гарч эхэлнэ. Тус кинонд IEM Katowice 2020 тэмцээнд хэрхэн яаж түрүүлсэн болон тус амжилтанд хүрэхэд юутай тулгарсан зэрэг зүйлсийн талаар дэлгэрэнгүй гаргах гэнэ.

Цахим спортын долоо хоногийн тойм 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img