Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ЦАХИМ СПОРТЫН ЭРГЭН ТОЙРОНД…

(2019.07.12-2019.07.21)

1. Монгол улсын цахим спортын Dota2 төрлийн тамирчин Нармандах “Hustla” Равдан маань Сингапур улсын шинээр бүрдсэн Reality Rift багт нэгдлээ.

Тус багийн хувьд Малайз, Сингапур, Монгол гэсэн улсуудын тоглогчдоос бүрдэж байгаа бөгөөд Dota2 сонирхогчдын дунд танигдсан Kyxy, NutZ гэх мэт тоглогчид багтсан байна.

Hustla-ийн хувьд багтаа Position 4 байрлал дээр тоглох юм. Р.Нармандах ийнхүү Монгол улсаас Dota2 төрлөөр гадаад багт тоглох анхны тамирчин боллоо.

CS:GO төрлөө Эрдэнэцогт “erkast” Гантулга Австрали улсын Grayhound багт тоглож байгаа билээ. Харин Gan-Erdene “dobu”  Batbold, Bat-Enkh “kabal” Batbayar нар Хятад улсын POWER5 багт, Msachinegun Taivnaa Индонез улсын багт тоглож байсан билээ.

 2.  “Монголын Цахим Спортын Холбоо” цахим спортыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг тамирчдыг бий болгох зорилгоор CS:GO төрлөөр “Монголын Үндэсний Лиг”-ийн тэмцээнийг зарласан байгаа билээ.  Энэхүү лигийн “MESA Pro Series 2 ” тэмцээний 64 багийн бүртгэл явагдаж дууслаа. Харин “MESA Pro Series 1” тэмцээнээс Mazaalai, Belesse, 29/90, GOGOбагууд шалгараад байгаа билээ.

Тус бүр 2 сая төгрөгний шагналын сантай 3 цуврал тэмцээнд шалгарсан 12 баг Үндэсний лигт оролцох эрхээ авна. MESA Pro Series-ийн цуврал тэмцээнүүдийнхээ үр дүн болгож 2019 оны 8-р сарын 24 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд цахим спортынхны дунд нэлээд томоохон арга хэмжээ хийнэ.

Ерөнхий Зохион байгуулагч: Mongolian E-Sports Association; Хамтран Зохион байгуулагч: The Lof, META; Хамтрагч Байгууллагууд: BRB, XMF – Xyyp Music Festival; Мэдээллийн Ивээн тэтгэгч: Vol+, Electronic Sports Mongolia- NewMeta ажиллаж байна.

3. Acecontent-оос санаачлан зохион байгуулж буй Үндэсний Лигийн Ангария Minor тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт 06.15-06.18-ын өдрийг хүртэл үргэлжилсэн бол нийт 32 баг тэмцээнд бүртгүүлснээс 16 баг шалгарч үлдсэн юм. Энэхүү 16 багийн дунд дахин хасагдах шатны тоглолт BO3 формат дээр явагдаж нийт 8 баг Ангария Minort урилгаар оролцож буй 8 багтай A, B гэсэн хоёр хэсэгт хуваагдан BO2 формат дээр өрсөлдлөө.  Энэхүү тэмцээний group stage-ийн тоглолтууд ийнхүү амжилттай болж удахгүй

MAIN EVENT-ийн тоглолтууд E-sport Channel-аар шууд дамжуулагдан хүрэх болно.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Angaria Mongolia; хамтран ажиллагч GG-store Es-League MN; LAN E-Sport Network хамт олондоо баярлалаа

5. Mountain Dew Mongolia брэнд, SPS Television хамтран Монголын хамгийн олон тоглочдтой Dota 2 тоглоомын үндэсний лигийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн уламжлал болгон жил бүр Dota 2, CS:GO төрлөөр уламжлал болон зохион байгуулагдах юм.

Эхний шат 2019.06.17 – 2019.06.30 хооронд болж, нийт 32 баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж хамгийн өндөр оноо цуглуулсан хэсэг бүрийн эхний 3 баг буюу нийт 12 баг дараагийн шатанд шалгарна. Хоёрдугаар шатны 

Хэсгийн тоглолтууд 2019.08.01 – 2109.08.08

Хасагдах шатны тоглолтууд 2019.08.12 – 2019.08.16

Тэмцээний финалын тоглолт 2019.08.18 болно. Энэ тэмцээний шагналын сан нь 20 сая төгрөг юм. Тэмцээний зохион байгуулагч: Mountain Dew Mongolia, SPS Television; Хамтран зохион байгуулагч: ACE e-sport, HYPE gaming lounge, Defence e-Sport center,Тэмцээний хувцасыг:12 Sports Brand ивээн тэтгэж байна.

Цахим спортын мэдээ/esportsnews

#DEWleague2019 #SummerACTION #Esports #DOTA2

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img