Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.05.20-2019.05.26)

Манай нүүр номын хуудаснаас дараах мэдээллийг хүргэжээ.

  1. MIND WARS! Team Liquid, Team Secret багийн тоглолтуудын анализийн 2-р хэсгийг орчуулан хүргэсэн байна.
  2. Dota Auto chess тоглоомын тухай мэдээ
  3. Dota2- ийн эргэн тойронд тойм мэдээ
  4. Цахим спортын тухай ээлжит ярилцлагад Kasui Gaming буюу streamer Ариунтуяа оролцлоо.
  • The MongolZ баг ирэх major тэмцээний зүүн азийн нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож хаалттай сонгон шалгаруулалтын эрхээ авлаа.
  • WCG 2019 тэмцээний Зүүн Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сөүл хотод 5-р сарын 27-нд эхэлж байгаа билээ.  Нийт 8 баг тойргоор BO1 тоглож хамгийн өндөр оноотой 2 баг нь Хятад улсад зохиогдох үндсэн тэмцээнд оролцох эрхийг авах юм. Энэ тэмцээнд манай улсын Prime League оролцож байгаа билээ.
  • 5 сарын 8-24-ний хооронд зохион байгуулсан SHARPSHOOTER Cup Season 1 тэмцээнд Mazaalai баг амжилттай оролцон хоёр дугаар байранд орж 50,000¥-н шагналын эзэн боллоо тэмцээн байгуулагдаж өндөрлөлөө. SHARPSHOOTER Cup Season 1 тэмцээнд хийсэн тоглолтууд:

Mazaalai 22:19 VitalSpark

Mazaalai 19:17 Lucid Dream

Mazaalai 16:8 BTRG

Mazaalai 16:6 D13 esports

Mazaalai 16:8 OneThree

Mazaalai 1:0 NiRVANA Gaming

Mazaalai 2:0 TNC Pro Team

Mazaalai 2:0 TYLOO

Mazaalai 2:3 5Power Gaming

  • Тэдний хамгийн чухал тэмцээн болох Asia Minor Championship – Berlin 2019 Зүүн Азийн хаалттай шалгаруулах тэмцээн 5 сарын 29-31-ний хооронд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд 3 хожил, 3  хожигдолтойгоор D13 тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Монголын томоохон байгууллагуудын нэг Mobinet цахим спортыг дэмжин 2990 багтай хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна. Мөн тоглолтын өмсгөлийн TG sports ивээн тэтгэж багийн жерсийг хийж өгчээ.
  • Нийт 100,000,000 төгрөгийн шагналын сантай Үндэсний Лигийн эхний Minor тэмцээнийг  “Ангария” ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар боллоо.
  • Харилцаа холбоо,  Мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн нэрэмжит “ICT спорт 2019” наадам 5-дугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд болно Энэ удаагийн спорт наадамд салбарын 22 байгууллагын 800 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, шатар, дартс, цахим гэсэн спортын 7 төрлөөр зохиогдоно.
  • ICT 2019 E-sport CS:GO төрөлд Unitel-ийн баг алтан медаль, G-mobile-ийн баг мөнгөн медаль,  Mobicom-ийнн баг хүрэл медаль-н болзол хангалаа. Dota төрлөөр Unitel-ийн баг алтан медаль, Unimedia-гийн баг мөнгөн медаль, Мobicom- ийн баг хүрэл медаль авлаа.
  • DOTA2 шинэчлэл хийгдэж 7.22 патч гарлаа. Тус шинэчлэлээр бүх баатар Aghanim Scepter угсрах боломжтой болсон байна. Мөн бараг бүх баатруудад тодорхой өөрчлөлтүүд гарсан ба ихэнх нь сайжруулалт хийгдсэн ажээ.
  •  Valve ээлжит шинэчлэлээ таницуулж уг өөрчлөлтөөр CSGO тоглоомын Vertigo мапд хэд хэдэн шинэчлэл хийсэн байна. Мөн хамгийн гол нь smoke,grenade,molotov зэрэг шидэх хэрэгслүүд тэсрэх үедээ болон тэсэрсэний дараа тоглогчийн байрлалаас хамааран өөр өөрөөр харагддаг байсан нь өөрчлөгдөж ямар ч өнцгөөс ижил харагдахаар болжээ.

Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд

Цахим спортын эргэн тойронд 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img