Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.05.06-2019.05.19)

Манай хуудас та бүхэнд дараах мэдээллийг хүргэсэн байна.

  • Ю.Ариунзаяат “Цахим спорт бол эрин зууны спорт” нэртэй ярилцлагыг  MONGOLCOM.MN сонинд өглөө.

Т.Тулгаагийн  бэлдсэн

  • “IN-GAME leader хийж амжилт үзүүлж чадаагүй 5 од” бичвэрээр CS:GO багуудын талаар мэдээлэл
  • “The International 2019-н Battle Pass”-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл
  • “Mind wars” бичвэрт MDL Disneyland Major тэмцээний Team Secret vs Team Liquid  багийн тоглолтын талаар хийсэн анализийг орчуулан хүргэлээ.
  •  “Dota2-ийн эргэн тойронд 6” Team Liquid баг,  бусад багуудын тамирчдын хөдөлгөөний талаар, The International тэмцээний Battle Pass тухай бичлэгүүд орлоо.

Манай улсад болсон үйл явдлуудаас:

AZ CSGO CHAMPIONSHIP SEASON- 3 тэмцээнд “BlessE” баг аваргалж 700.000₮-н мөнгөн шагнал, аваргын цомын эзэн, 2-р байранд “Oldschool” баг орж 300.000₮-н мөнгөн шагнал, 3-р байранд BET Gaming баг орж 100.000₮-н мөнгөн шагнал хүртлээ. Тэмцээний MVP-гээр BlessE багийн тоглогч “HenXSAD” тодорч 100.000₮-н эзэн боллоо.

Олон улсад болсон үйл явдлуудаас:

CS:GO

  • Starladder Berlin Major тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалтад тодорсон 8 баг дотор  Монгол улсын The MongolZ, Mazaalai, D13 багууд орсон байна. Тэмцээн 5-р сарын 29-31 нд болно.
  • SHARPSHOOTER CUP Season 1 тэмцээний Б хэсгийн тоглолтод Mazaalai D13 багууд урилгаар оролцож байна.
  • BLAST Pro Series: Madrid 2019 тэмцээнд ENCE баг аваргаллаа. 250.000$-ын шагналын сантай энэхүү тэмцээн нь 5 сарын 10-11-нд Испани улсын Мадрид хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд Astralis, ENCE, Ninjas in Pyjamas, Natus Vincere, Cloud9, Giants Gaming гэсэн багууд өрсөлдөж аваргын төлөөх Astralis vs ENCE гэсэн тоглолт явагдаж 2:0 харьцаатайгаар ENCE баг ялалт байгуулж аваргаллаа.. Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Jani “Aerial” Jussila хүртэж, энэ нь түүний  анхны медал болсон юм.

DOTA2

  • The International 2019-д Team Secret , Virtus Pro , Evil Geniuses , Vici Gaming , Fnatic,  Team Liquid болон NiP тэмцээнд оролцох болзлыг хангасан байна.
  • 2019 оны 5-р сарын 31-оос 6-р сарын 2-нд болох DreamHack Dallas-ийн үеэр $250,000 шагналын сантай CS:GO, Madden NFL 19 tournament, Mortal Kombat 11; Soulcalibur VI;  Street Fighter; Super Smash Bros,  Melee; Super Smash Bros. Ultimate; Tekken 7 болон мобайл төрлийн Brawl Stars болон Clash Royale төрлийн тэмцээнүүд болох юм байна.
  • Epic Games 6-р сарын 15-16нд Калифорни мужийн Инглвүүд х Fortnite Summer Block Party зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээнд алдарт стриймер Ninja, дуучин Brendon Urie нар оролцоно.
  • Complexity Gaming баг пиво үйлдвэрлэгч Miller Lite хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд тоглогчид, дасгалжуулагч нарын амралтын өрөө, тэмцээний үеэр бусад багуудын тоглолтын харж байх том дэлгэцэн хана бүхий оффисийн өрөө, багийн тоглогчдын түүхээр хийсэн контент хамтран гаргах юм байна.
  • Хятад улсын Invictus Gaming (IG) баг бэлэн хувцасны брэнд  Lilbetter брэнд, загварын сэтгүү Ellen Men-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
  • Японы Uniqlo брэнд Blizzard Entertainmet-тэй хамтран залуучуудын загварын хувцас гарган 5-р сарын 14-ээс Хятад улсын зах зээлд гаргаж байна.

Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд.

2019.05.20.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img