(2019.04.22-2019.05.05)
Манай хуудас та бүхэнд дараах мэдээллийг хүргэсэн байна.
- Цахим спортын тухай ярилцлага-11. Энэ удаагийн ярилцлагат streamer MOFRE буюу Батдорж оролцлоо. STAR tv-д амралтын өдрүүдээр stream хийдэг тэрээр өөрийн ажлын онцлог, арга барилаас ярьж, дүү нартаа зориулан зөвлөмж өглөө.
Тулгаа Туваанжавын бэлдсэн
- Dota2-ийн эргэн тойронд 4 цувралаар баг тамирчид тэмцээний талаар мэдээ орууллаа
- OGA DOTAPIT CROTIA MINOR RECAP-ийн талаар мэдээлэл
- Dota2-ийн эргэн тойронд 3 цувралаар багуудын тухай мэдээлэл
- META-гийн хамгийн хүчтэй carry баатрууд-7.21d
Манай улсад болсон үйл явдлуудаас:
- Малайз улсад зохиогдсон CS:GO төрлийн The Elite Championship Series 2019 тэмцээний шөвгийн дөрөв хүртэл тоглосон D13 баг Японы Beyond багт 2-0 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлөлөө.
- Манай улсын анхны мэргэжлийн The Mongolz баг дахин цахим спортын тавцанд гарахаар боллоо. Багийн бүрэлдэхүүнд Machinegun, Temkawow, maaRaa, NEUZ, ANNIHILATION (Zen ) нар байна.
- Монгол улсын мэргэжлийн тамирчидаас бүрдсэн дахин нэг баг гарлаа. Хятад улсын 5POWER -т тоглож байсан Dobu, Kabal, ncl, tsogoo, nin9 нар энэ бүрэлдэхүүнд байгаа бөгөөд зөвхөн Starladder Asia Minor Open Qualifier тэмцээнд оролцох юм байна.
- World Cyber Game 2019 тэмцээний Dota2 төрлөөр Ази Номхон далайн бүсийн хаалттай сонгон шалгаруулалтад PrimeMGL баг Пакистан улсын Portal.esports багийг 1-0, Австралийн Physical.Disorder 2-0 харьцаатайгаар хожиж 5р сарын 27-30 хооронд Солонгос улсын нийслэл Сөүл хотод болох тэмцээний эрхээ авлаа.
- LAN E-sports network-оос CSGO төрлийн LANCUP#1 тэмцээнийг зохион байгуулж Team 2990 TeamPUBG Slytherin багууд эхний байруудыг эзэллээ. Энэ тэмцээнээс шалгарсан шөвгийн 8 баг ACE Content LLC-ээс зохион байгуулж байгаа 10 сая төгрөгний шагналын сантай тэмцээнд урилгаар орох юм байна.
- The International 2019 тэмцээний тов зарлагдлаа. 2019 оны 8р сарын 20-25 Хятад Улсын Шанхай хотод болно.
- Berlin Major буюу Зүүн Азийн 2 дахь Major Starladder Major 2019 нээлттэй сонгон шалгаруулалт 2019 оны 5р сарын 13-14нд 5р сарын 16-17нд болно. Berlin Major 2019 оны 9р сарын 5-8 өдрүүдэд болох юм байна.
- The Lof gaming center охидын Dota2 төрлийн тэмцээнийг 5р сарын 12-нд зохион байгуулахаар зарлаж байна.
Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат
АНУ. Калифорни муж. Оакланд хот.
2019.05.05