Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.4.8-4.22)

Цахим спортын мэдээ, мэдээллүүд хуудас

  1. Цахим спортын тухай ярилцлага-9. Энэ удаагийн ярилцлагаар mikuri030-ezo буюу Сандагсүрэн овогтой Батболд оролцлоо. Дунд сургуулиа төгсөөд, Солонгос улсад ажилласан цалингаараа stream хийх компьютер босгосон түүхээсээ, миний мэдэхгүй зөндөө олон зүйлийг хэлж өглөө. Цахим спортын тоглогчид, тамирчдыг “донтсон” гэж битгий хараарай, бага насны дүү нар минь хичээл номоо тасалж болохгүй гэдгийг, шинэ streamer-үүд зөв хандлагыг улам сайн түгээгээрэй гэж ярилаа.
  2. Цахим спортын тухай ярилцлага-10. Энэ удаагийн ярилцлагат эмэгтэй streamer-үүдийн төлөөлөл болж Найдан овогтой Азжаргал оролцож, дунд сургуулийн насны хүүхдүүдийн утасны хэрэглээний талаар, эцэг эхчүүд юун дээр анхаарах тухай санал бодлоо хуваалцлаа.
  3. Та бүхний сайн мэддэг, бас сайн тоголдог Дота2 тоглоомын тухай DOTA2-ийн эргэн тойронд мэдээг бэлтгэн хүргэлээ.
  4. BLAST Pro Series Miami-гийн өмнө Aleksandr “s1mple” Kostyliev-тай hltv.org-оос хийсэн ярилцлагыг орчуулан хүргэлээ.Энэхүү ярилцлагадаа s1mple багт орсон өөрчлөлтүүд, тэдгээрээс гарч буй үр нөлөөнүүд, багийн доторх асуудлуудаа шийдэх гэж хийсэн алхмууд, тэмцээнүүдэд тогтвортой ялж эхлэх, Miami-гийн тэмцээнд тэдэнд хэр их боломж байгаа тухай ярьсан байна.
  5. Өнөө цаг үеийн шилдэг баг Astralis багийн AWP-er dev1ce-ийн TSM багт тоглодог байх үе буюу 3 жилийн өмнө хийгдсэн player profile-ийг хүргэлээ.
  6. “Цахим спортын тухай миний бодол” пост хийж цахим спортын дэлхийн хандлага, манай улсад хэрхэн хөгжиж байгаа талаар тоймлон мэдээлэл хийлээ.

Манай улсад:

  1. PUBG mobile төрлийн Ulaanbaatar Championship тэмцээний шилдэг 16 багийн ялагчийг тодруулах E-SPORTS FESTIVAL  4-р сарын 26-нд болох бөгөөд cosplay, шилдэг багуудын тоглолт, хамтлаг дуучдын тоглолт зэрэг арга хэмжээ болох юм байна.
  2. World Cyber Game (WCG)-2019 тэмцээний бүсийн шалгаруулалтад (Regional Qualifier) PrimeMGL болон RealCoolFellas багууд Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо. Бүсийн шалгаруулалт 4-р сарын 27-28 нд явагдана.
  3. Dota2 төрлийн team YG баг, Hearthstone  тоглоомын тамирчин Намбаржин буюу Lambo нар цахим спортын D13 багийн бүрэлдэхүүнд орлоо. Ингэснээр D13 нь CSGO DOTA2 Hearthstone, Standoff  төрлийн багуудтай болж, тамирчидтай жилийн хугацаатай цалин, бэлтгэлийн байраар хангах гэрээ байгууллаа.
  4. D13CSGO баг 5 сарын 3-5-нд Малайз улсад зохиогдох The Elite Champoinship Series 2019 оролцохоор боллоо. Энэ тэмцээнд Тайланд улсын Beyond, Индонез улсын XCN, Малайз улсын FrostFire багууд оролцох юм.
  5. ACE цахим спортын төвөөс  PUBG Cup тэмцээнийг зохион байгуулж  26 баг оролцлоо. Та бүхэн цахим спортын тухай бусад орнуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл “Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд” хуудсыг дагаарай.

Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Оакланд хот.

2019.04.22

<strong>Цахим спортын эргэн тойронд</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img