Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.3.25-2019.4.7)

“Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд” нүүр номын хуудас өнгөрсөн хоногуудад та бүхэнд дараахь мэдээллүүдийг өгчээ.

  1.  “Цахим спортын тухай ярилцлага-7”. Иллинойс мужийн Их сургуулийн Urbana-Champaign хотын салбар сургуульд “Agricultural and Consumer Economics with a concentration in Accounting” чиглэлээр хоёр дахь жилдээ сурч байгаа Анхаа овогтой Гандөлгөөн оролцлоо. Орос, англи, испани хэлээр ярьдаг тэрээр “Монгол залуус, дүү нартаа Хэрхэн Америкт сурах, гадаад хэл яаж сурах талаар, Америкийн амьдралын зах зухаас ярьдгаараа миний stream онцлог” гэж хэллээ. Мөн шинээр энэ ажлыг эхэлж байгаа залуучуудад зориулан зөвлөлгөө өглөө.
  2. “Цахим спортын тухай ярилцлага-6”. Twitch платформ дээр streaming хийдэг цөөхөн streamer-үүдийн нэг “Tenne Kaze” буюу Г.Тэнүүн оролцлоо. KIDULT хувцасны брэндийн үүсгэн байгуулагч, Punk and Rap хамтлагийн гишүүн, бүжигчин, дуучин, жүжигчин тэрээр энэ их ажлыг хэрхэн амжуулдаг талаар, цаашид twitch дээр stream хийхээр төлөвлөж байгаа хүмүүсд зөвлөлгөө болмоор, stream-ийн талаар миний мэдэхгүй зөндөө зүйлийг хэлж өглөө. Түүний гол дүрд нь тоголсон “Намуухан” кино 2019.4.12-нд Өргөө кино театрт нээлтээ хийх гэж байна.
  3. “Player Profile” -аар G2 багийн тоглогч kennyS-ийн 2015 онд Valve-аар гаргаж байсан бичлэгийг орчуулан хүргэж байна. Шилдэг тоглогчдыг тэдний авьяас болон цуцашгүй хөдөлмөр бий болгодог гэдгийг дахин нэг удаа харуулсан бичлэг болсон байна.
  4. “Player Profile” -аар 2018 оны CS:GO шилдэг тоглогч s1mple -ийн 2017-онд Eleague тэмцээнд оролцох үеээр нь гаргаж байсан Player Profile -ийг орчуулан хүргэж байна. Түүний хувийн амьдрал болон хувь хүн талаас нь илүүтэй харуулсан энэхүү бичлэгэн дээр амласныхаа дагуу тэрээр үнэхээр дэлхийн шилдэг тоглогч болж чаджээ.
  5. “Heroes of the week” цувралын 8 дахь долоо хоногийн баатрууд  Morphling, lifestealer, Broodmother нарын тухай бичвэрийг орууллаа.
  6. “Heroes of the week” цувралын 7 дахь долоо хоногийн баатар  Enigma-ийн тухай мэдээ орууллаа.
  7. Mongolian Cyber League 2019 оны 2-р улирлын тэмцээнээ Dota2, League of Legends төрлөөр явууллаа. Нийт 32 баг өрсөлдөж, Dota2 төрлөөр Ability Gaming, Хүннү багууд, League of Legends төрлөөр Blink, Fatkids, Unnamed  багууд эхний байруудыг эзэллээ.
  8. CSGO төрлийн COBX Masters 2019 тэмцээнд Австрали улсын Grayhound Gaming баг (энэ багт Монгол улсын тамирчин Г.Эрдэнэцогт буюу Erkast тоголдог) Б группээс playoff-д шалгарсан боловч Тайланд улсын Alpha Red  багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.
  9. Twitch платформоос жил бүр streamer-үүдийн дунд явуулдаг Twitch Rivals 2019 тэмцээнд Б.Орчлон буюу orchlon оролцож аваргаллаа. Тэрээр Apex legends төрлөөр leon-ы адал явдлыг 53 минут 43 секундад дуусгаж дээд амжилт тогтоожээ.
  10. PUBG Mobile UB Champoins тэмцээн үргэлжилж 64 багаас шалгарсан 16 баг дараа долоо хоногт өрсөлдөхөөр бэлдэж байна. 3 үе шаттайгаар, 6 өдөр үргэлжлэх энэ тэмцээний шагналын сан нь  7 сая төгрөг юм.
  11. Маргад Эрдэнэ миний эрдэнэ гэсэн уриатай явагдсан М.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд  DVKgaming, The Munzune team, Domogt IZ, XacMoon, Mirkuri-Ezo нарын streamer-үүд оролцож хандив өргөлөө.
  12. Компьютерийн Lenovo брэнд Сингапур улсын Resurgence багийг ивээн тэтгэж, тоглолтын 12 компьютер, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ баг 2019 онд Singtel, PRIZM+, OMNIDESK зэрэг томоохон компаниудтай гэрээ байгуулж, Зүүн Өмнөд Азийн Тоглолтод Сингапур улсыг төлөөлөн оролцохоор бэлтгэж байгаа билээ.
  13. Испани улсын цэвэр усны Font Bella брэнд тус улсын Team Queso, X6tence, Mad lions, Vodafone Giants гэдэг 4 багийг ивээн тэтгэхээр боллоо.
  14. АНУ-ын Chase банк сагсан бөмбөгийн Warriors багийн дэргэдэх Warriors Gaming Squad багийг дэмжихээр 3 жилийн гэрээ хийлээ. Warriors Gaming Squad нь цахим спортын NBA2K league-т тоглох юм.

Та бүхэн цахим спортын тухай бусад орнуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл “Цахим спортын тухай мэдээ, мэдээллүүд” хуудсыг дагаарай.

Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Оакланд хот.

2019.04.07.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img