Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд

(2019.3.18-2019.3.24)

“Цахим спортын тухай мэдээ, мэдээлэлүүд” хуудас өнгөрсөн долоо хоногт

  1. 2000-2018 оны хооронд цахим спортын төрлүүдийн шагналын сангийн тухай мэдээлэл
  • Dota төрлийн долоо хоног тутмын баатруудын тухай мэдээлэлд шинээр мэндэлсэн Mars, PA, Oracle баатруудын чадвар, хэрхэн эсрэг тоглох тактикуудын талаар
  • Dota2-ийн 5 дахь мажор тэмцээний тухай товч мэдээлэл
  • medee.mn сонинд цахим спортын талаар Ю.Ариунзаяатын өгсөн ярилцлага
  • Team Liquid багийн тоглогч Jake’ “Stewie2K” Yip-ийн тухай монгол хадмал бүхий видео
  • Caster EG буюу Г.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлага
  • Dota2-ийн эргэн тойронд мэдээлэлүүд зэргийг гаргажээ.
  • АНУ-ын Сан Франциско хотод болсон “Game Developers Conference”-ийн тухай мэдээ зэргийг цахим спорт сонирхогч та бүхэнд хүргэжээ.

2.Авто машины Nissan брэндийн Altima, Kiks, Leaf зэрэг загварууд FaZe Clan, OpTic Gaming багуудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Эдгээр багийн тамирчид өөрсдийн өмсгөл дээрээ Nissan-ы логог байрлуулах юм байна.

3.АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод байдаг цахим спортын томоохон төвүүдийн нэг HyperX esports center нь электрон төхөөрөмжийн on line худалдааны Newegg- тэй хамтран тэмцээн уралдаан зохион байгуулах, тэмцээний тоног төхөөрөмж нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

4.Хятад улсын Tencent компани компьютерийн программийн  Razer- тай хамтран mobile тоглоомын чиглэлээр хамтран нэлээд хэдэн төсөл дээр хамтран ажиллах боллоо. Razer-аас гаргасан Razer Cortex апп нь олон тоглоомын танилцуулга, оноо зэргийг харуулсан байдаг бол Тencent нь 2019 оны 11 сард Филлипинн улсад болох Азийн тоглолтод медальт тэмцээний төрлөөр оролцох Arena of valor хэмээх mobile тоглоомыг, PUBG-ийн mobile хэлбэрийг нэвтрүүлсэн юм.

5.Хятад улсын Tengjing sports-той хамтран авьяас чадварын сургалтын кэмпийг зохион байгуулах болсоноо зарлалаа. Энэ League of Legends төрлийн тамирчдыг 3.16-26-нд бүртгээд, 3.28-4.20-нд сонгон шалгаруулалт хийж, 4.24-5.18-ны хооронд нийт 34 өдөр дээрхи кэмп-д мэргэжлийн сургалтанд суух юм байна.

6.Цахим спортын өмсгөл, гийр үйлдвэрлэдэг Moniker Inc анхны зөвхөн цахим спортын дэмжигчид, тамирчдад зориулсан хувцасны загвар гаргаж  бэлэн хувцасны томоохон сүлжээ дэлгүүр болох Macy’s- ийн салбаруудад худалдаалахаар боллоо.

7.ESL, спортын нэвтрүүлгийн суваг болох Big Ten Networks их сургуулиудын League of Legends-ийн их дээд сургуулийн аваргын тэмцээнийг зохиохоор боллоо. Үүнд: Иллиноисийн Их сургууль, Индианагийн Их сургууль, Мичиганы Их сургууль, Мичиганы Мужийн Их сургууль, Миннесотагийн Их сургууль, Небраскийн Их сургууль, НоортВээстэрн Их сургууль, Охоягийн Мужийн Их сургууль, Пенсилванигийн Мужийн их сургууль, Пурдуе Их сургууль, Pytocers Их сургууль, Висконсоны Их сургуулиуд оролцох юм байна.

8.Австрали улсын Брисбон хотын Технологийн Queensland Их сургууль League of Legends төрлөөр 5 тамирчинг сургалтын тэтгэлэгт хамруулж өөрийн их сургуулийн дэргэд цахим спортын мэргэжлийн багтай болж, зарим нэгэн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо.

9.Dota2 төрлийн Dream League Major тэмцээний аварга багаар Хятад улсын Vici Gaming баг болж 2019 оны 7-р сард Хятад улсын Шанхай хотод зохиогдох The International-д оролцох эрхээ авлаа.

Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Оакланд хот.

2019.03.24.

<strong>Цахим спортын эргэн тойронд</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img