Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Dota 2 подкаст сонсож уйдаагаа гаргая!

Шинэ мэдээ, ярилцлага, тоглоомд гарсан өөрчлөлтүүд, мэргэжлийн тамирчидтай хийсэн ярилцлагууд гэх мэт өргөн хүрээний мэдээллийг авах боломжтой Dota 2 подкастуудыг та бүхэндээ багцлан хүргэж байна. Esport гэлтгүй бүхий л олон нийтийн арга хэмжээ цуцлагдсан энэхүү “цөвүүн” цагт та бүхний Dota 2 -ийн цангааг багахан ч гэсэн тайлна гэж найдья.

Шинэ мэдээ, ярилцлага, тоглоомд гарсан өөрчлөлтүүд, мэргэжлийн тамирчидтай хийсэн ярилцлагууд гэх мэт өргөн хүрээний мэдээллийг авах боломжтой Dota 2 подкастуудыг та бүхэндээ багцлан хүргэж байна. Esport гэлтгүй бүхий л олон нийтийн арга хэмжээ цуцлагдсан энэхүү “цөвүүн” цагт та бүхний Dota 2 -ийн цангааг багахан ч гэсэн тайлна гэж найдъя. 

Англи хэл дээрх мэдээг үзэх: Joindota

We Say Things

Мэргэжлийн тоглогч асан, тайлбарлагч Troels ‘syndereN’ болон DotaCinema үүсгэн байгуулагч, тайлбарлагч, тэмцээн зохион байгуулагч SUNSfan нар долоо хоног бүр Dota 2-г тойрсон сэдвүүдээр ярилцдаг. 

Ер нь болж л өгвөл Dota 2 -ийн олны танил хүмүүсийг урьж оролцуулахыг хичээдэг бөгөөд хамгийн сүүлд гэхэд OG багийн стриймэр Janne ‘Gorgc’ Stefanovski оролцжээ. 

Wombo Combo

Хэдхэн жилийн өмнө Heroes Of Newerth тоглоомоос Dota 2 -луу шилжилт хийж байсан тайлбарлагч BreakyCPK болон мэргэжлийн тоглогч, тайлбарлагч, стриймэр BananaSlamJamma нарын хамтран бэлтгэдэг подкаст. Dota 2 -ийн эргэн тойронд болж буй зүйлсийн талаар болон тоглолтын анализ, тайлбар хийдэг. 

Side Pull

Тайлбарлагч Austin ‘TheCapitalist’ Walsh болон Team Liquid багийн контент бүтээгч Leafeator нарын хамтран бэлтгэдэг подкаст. Ихэвчлэн хойд Америкийн бүсийн Dota 2-ийн олонд танигдсан Arteezy, Charlie Yang, GrandGrant гэх мэт хүмүүсийг урьж оролцуулдаг бөгөөд патч анализ, багийн өөрчлөлтүүд болон тэмцээнүүдийн талаар ярилцдаг. Shared Tangos

Мөн л Dota 2 тайлбарлагч TrentPax, Zyori нарын бэлтгэн хүргэдэг подкаст. Ихэвчлэн Dota 2 -ийн тэмцээний мэдээ мэдээлэл болон шалгаруулалтуудын талаар ярилцдаг. Хамгийн сүүлийн дугаартаа Starladder ImbaTV Dota 2 Minor тэмцээн дээр юу болоод өнгөрсөн тухай ярилцжээ. 

Last Word

TI5 тэмцээний аварга, Dota 2 -ийн шилдэг багийн ахлагчдын нэг хэмээн нэрлэгддэг одоогоор Ninjas In Pyjamas багийн ахлагч хийж буй PPD хаяа хаяадаа нэг Dota 2-ийн контент гаргачхаад байдаг байсан бол саяхнаас Last Word нэртэй подкаст бэлтгэх болсон билээ. Одоогийн байдлаар хоёр дугаар орсон байгаа бөгөөд хамгийн сүүлийн дугаартаа ирэх Dota 2 улирлаас хэрэгжүүлэхээр болсон лигийн системийн талаар ярилцжээ. 

Fourth Spirit

Энэхүү жагсаалтын олны танил хүмүүсийн хөтлөн явуулдаггүй анхны подкаст нь Fourth Spirit болж байна. Тоглолтын арга барил, баатруудаар хэрхэн тоглох тухай мэдээллээр дүүрэн энэхүү подкастыг Dota 2 сонирхогч хэсэг бүлэг хүмүүс хөтлөн явуулдаг бөгөөд Theorycraft Thursday болон Teach me Tuesday гэх мэт сонирхолтой олон дугааруудтай бөгөөд одоо ямар баатрууд хүчтэй байгаа, ямар баатар дээр юу угсарч тогловол ашигтай тухай хэрэгтэй мэдээлэл өгдөг байна. 

We Like Dota

Fourth Spirit -ийг бодвол илүү хөнгөн чанарын подкаст бөгөөд Dota 2 -ийн эргэн тойронд юу болоод өнгөрсөн, долоо хоногийн шилдэг баатар шалгаруулж заримдаа Johan ‘BigDaddyN0tail’ Sundstein гэх мэт алдартай зочдыг урьж оролцуулдаг байна. 

Position 6 

Хамгийн эцэст нь танилцуулах подкаст бол Joindota сайтаас эрхлэн хүргэдэг Position 6 подкаст юм. Долоо хоног тутам Dota 2 -ийн эргэн тойронд өрнөж буй халуухан сэдвүүдийн тухай ярилцдаг бөгөөд хамгийн сүүлийн дугаарт Fnatic багийн тоглогч Anucha ‘Jabz’ Jirawong оролцсон байна. 

https://www.esportsnews.mn/post/42699

2020.03.23.

  • Түлхүүр үгс:
  • Dota2
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлElectronic Sports Festival 2020
Дараагийн нийтлэлДолоо Хоногийн мэдээ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img