Hamul хэмээх програмыг ашиглан chat wheel sound-уудыг Dota 2 дотроо ашиглах боломжтой боллоо.
The International 2017 оны Battle pass дээр анх гарч ирснээсээ хойш хүмүүсийн хамгийн дуртай нэмэлтүүдийн нэг болоод байгаа chat wheel sound -ийг battle pass-гүйгээр ч ашиглах боломжтой болжээ.
Hamul нэртэй энэхүү програм нь Discord шиг Dota 2 -д нэмэлтээр суурилуулах боломжтой бөгөөд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүйгээр ашиглах болох ажээ. Програмыг суулгасныхаа дараа яг л battle pass chat wheel шиг ODpixel , TobiWan нарын алдартай хэллэгүүд дээр нэмээд SingSing, Gorgc гэх мэт алдартай стриймэрүүдийн хэлдэг үгсийг ашиглан өөрийн chat wheel-ээ үүсгэж боломжтой.
Програмыг суулгахад маш энгийн бөгөөд chat wheel -ээ тохируулахад ч тийм хэцүү биш санагдлаа. Hamul програмын урын санд Dota 2 -ийн хамгийн түүхэн voice chat мөрүүд ихэнхи нь багтсан байсан бөгөөд TobiWan-ийн алдартай мөрүүдээс авахуулаад RedEye-ийн “brutal, savage, rekt” хүртэл байна.
Одоогийн байдлаар энэхүү програм зөвхөн Windows платформ дээр гарсан бөгөөд та Dota 2 -оос гадна хүнтэй voice chat хийж байх үедээ хүртэл ашиглах боломжтой энэхүү програмыг хөгжүүлэгчид League of Legends болон CS:GO гэх мэт тоглоомууд дээр нэмэхээр ажиллаж байгаа ажээ.
Програм эндээс татна уу? Татах
Эх нийтлэлийг англи хэл дээр унших: dotesports
2020.04.06