Ням, 10 сар 24, 2021
top banner

7.25c patch гарлаа!

7.25c patch гарлаа!

7.25c патч ихэнх item болон баатруудыг сулруулсан дүр зурагтай гарч байна. Сүүлийн үед тоглоход хамгийн амархан арга барил нь death ball push буюу 30 минутад багтааж багаараа довтлон тоглолтыг дуусгах болчхоод байгаа. Тэгвэл эдгээр сулруулалтуудаар тоглолтын хурдыг удаашруулж, тоглолтын сүүл үе -рүү эргэн ирэлт хийх боломжийг нэмэгдүүлсэн байна. Энэхүү нийтлэлээр энэхүү патч-ийн хамгийн онцлог өөрчлөлтүүдийн талаар дурдах бөгөөд бүтнээр нь эндээс уншаарай. 

Ерөнхий өөрчлөлт 

Хоёр талаас ижилхэн баатар сонговол тухайн баатрыг бандаж, дахин 20 секундэд өөр баатрууд сонгох боломжтой болжээ. Ингэснээр хүн болгон авах гээд байдаг “алдаатай” байгаа баатрууд мөн бандагдах боломжтой болох нь. (Хоёр талаас адилхан баатар аваад л байвал бүх баатруудыг бандаад тоглоомоос гарахаас өөр аргагүй байдалд оруулж болох нь. Удахгүй засах байхдаа :thinking:)

Item өөрчлөлт

Цус нөхдөг ихэнх item-ууд бүгд сулруулалт авчээ. Эдгээр item-ууд бараг бүгдээрээ тоглолтын эхэн үед маш их хэрэг болоод зогсохгүй багаараа довтлоход амар болгож өгдөг. Тэгвэл энэ сулруулалтын дараа багаараа довтлох хүч нь суларч нэг л эвгүй алдаа гаргахад тоглолт эсрэг талд шилжих аюулыг нэмэгдүүлж байна. Бас нэгэн сулруулалт авсан item нь Necronomicon ба бараг л байрлал бүр дээр аваад байсан энэхүү item strength хасуулжээ. 

Баатруудын өөрчлөлт 

1. Lycan Патч-ийн хамгийн чанга сулруулалтын нэг. Shapeshift -ийн унших хугацааг нэмсэн нь олон Lycan-аар тоглох дуртай тоглогчдыг уйлуулах нь гарцаагүй. Shapeshift-ээ дарсан үедээ л хамгийн хүчирхэг болдог энэ баатар нэг удаа хөгжүүлсэн энэ чадвараа дахин дарах гэж 103 секунд хүлээх болохнээ. Тоглолтын сүүл үе-рүү хүч нь сулардаг, Necronomicon суларсан гээд дахиж хүмүүс нэг их аваад байхааргүй л боллоо. 

2. Meepo

Meepo-гоор тоглолтын эхлэлийг хийхэд хэцүү болгосон сулруулалтууд болжээ. Үндсэн agility -г бууруулснаар цохилтын хүч, армор буурахгүй ч гэсэн agility-гаас авах цохилтын хурд(attack speed) буурна. Үүнээс гадна lane-дээ хүндхэн эхлэлийг хийх үедээ нэмэлт Meepo-гоо үлдээгээд poof скиллээ ашиглан буцаж ирэх гэх мэт үйлдлийг хийхэд дахин нэг level шаардлагатай болж байна. 

3. Wraith King

Үндсэн цохилтыг хоёроор багасгасан нь хэцүү lane-д цэрэг авахад хүнд болгож байгаа бол skeleton-ийн амьдрах хугацааг 30 секундээр багасгасан нь WK-ийн мөнгө олох чадварыг ихээхэн сулруулж байна. Энэхүү сулруулалтын өмнө skeleton-уудаар довтлох, байгаль авахуулах зэргээр ойр ойрхон ашиглаж болдог байсан бол одоо 60 секунд л ашиглах боломжтой болох нь. 

ESL One LA онлайнаар зохиогдож байгаа үед эдгээр өөрчлөлтүүд хэрхэн мэргэжлийн тоглогчдод нөлөөлөх нь ихээхэн сонирхол татаж байна. 

2020.04.07.

Бэлтгэсэн: Т.Тулга

  • Түлхүүр үгс:
  • Dota2
<strong>7.25c patch гарлаа!</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img