Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Цахим спортын эргэн тойронд 

(2019.03.04-03.10)

Өнгөрсөн долоо хоног Монголын цахим спортын хувьд ёстой л үйл явдал, уралдаан тэмцээн өрнөсөн өдрүүд болж өнгөрлөө.

  • Alibaba-ийн салбар болох Alisport  компаний зохион байгуулж буй “WESG 2018-2019” (World Electronic Sports Games) олон улсын  “World Final” тэмцээн 2019.03.7-2019.03.17-ны хооронд Хятад улсын  Chongqing хотод болж байна. Энэ тэмцээнд Монгол улсаас DOTA2 төрлөөр “Team Mongolia”  (“Team Horhor”  гэсэн нэрээ сольсон) баг Хятад улсын “Mr Game Boy”,  Бразил улсын “Team Canarinho”, Вьетнам улсын “Mega Aorus”,  Канад улсын “PotmBottom” Киргизстан улсын “NoLife5” багуудтай тоглож 1 хожил, 4 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүллээ. Team Mongolia Зүүн Азийн шалгаруулалтад нэг слотын төлөө өрсөлдөж энэхүү тэмцээнд орох эрхээ авсан билээ. 
  • HEARTHSTONE төрлөөр Намбаржин “Lambo” Түмэнбаяр оролцож шөвгийн 16д үлдсэн боловч Аргентин улсын тамирчин Pinche-д хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Ямартаа ч манай улсад solo төрлийн энэхүү тоглоом нэлээд хөгжиж мэргэжлийн тамирчин хүртэл байгааг харууллаа.
  • STARCRAFTII төрлөөр Ононбат “Sioras” Батаа өнөөдөр тоглолтоо эхлүүлж байна. 
  • 890000 долларын шагналын сантай энэхүү олон улсын тэмцээнд нийт 27 баг оролцож байна. Харин DOTA2 төрлөөр Филиппин улсын TNC Predator баг Хятад улсын Keen Gaming багийг 2:0 харьцаатайгаар хожиж аваргаллаа.
  • CSGO төрлийн IEM Sydney 2019 Зүүн Азийн хаалттай шалгаруулалтанд нийт 8 баг оролцох бөгөөд шууд урилгаар Өмнөд Солонгос улсын MVP.PK, Япон улсын “Absolute”, Өмнөд Солонгос улсын “GOSU”, Монгол улсын “Storm Rider” гэсэн 4 баг, мөн манай улсын “D13 Esports”, “2990” болон хоёр дахь нээлттэй шалгаруулалтаас шалгарсан 2 баг өрсөлдөх болно. Хаалттай шалгаруулалт 3 сарын 22-24-нд болно.
  • Манай улсын “Storm Rider” баг Asian Development League 2019 Season 1 тэмцээнд оролцох эрхээ LynnVision багийг 2:0 харьцаатайгаар хожсоноор авлаа. Тэмцээн 3.18-4.15-ны хооронд явагдах бөгөөд 5Power, Absolute, BTRG, BOOT.DS, Beyond, Ehome, Panda Gaming, Thirteen гэсэн багуудтай өрсөлдөх юм.
  • MDL буюу Mars Dota2 League-ын зүгээс Франц улсын Парис хотод анх удаа DOTA2-ын Major тэмцээнийг зохион байгуулахаар болсоноо зарлажээ. Уг major тэмцээн 5-р сард зохион байгуулагдана гэсэн мэдээллээс өөр тодорхой мэдээлэл гараагүй байна. TI (The Internationl) хүртэлх Major болон Minor тэмцээнүүд:

Одоо үргэлжилж буй StarLadder ImbaTV Minor 

-3-р сарын 14-24 өдрүүдэд зохиогдох DreamLeague Season 11 Major

-4-р сарын 22-28 өдрүүдэд зохиогдох AMD Sapphire DotaPit Minor

-5-р сарын 4-12 өдрүүдэд зохиогдох MDL DisneyLand Major

-6-р сарын 10-16 өдрүүдэд зохиогдох StarLadder Ukraine Minor

-6-р сарын 20-30 өдрүүдэд дахин нэг Major зохиогдох бөгөөд одоогоор мэдээлэл гараагүй байна.

  • Японы хэвлэлийн Konami компани Токио хотын Ginza дүүрэгт байрлах 12 давхар  цахим спортын холбогдолтой техник, гийр, тоглоомын өрөөнүүд, худалдаа үйлчилгээний газрууд цахим спорттой холбоотой бүхнийг багтаасан цогцолборыг  2019 оны сүүл гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байна. Японы цахим спортод оруулах хөрөнгө оруулалт 40 сая доллар хүрч байна. 
  • Автомашины BMW брэнд Cloud9 багтай хамтран ажиллахаар боллоо. Интернет, холбооны AT&T, Red bull, Omen by HP, Air Force, Secretlab, Twitcх, Hyper X зэрэг брэндүүд хамтран ажиллах болсон билээ. 
  • Tencent Games, PUBG corp хамтран PUBG MOBILE CLUB OPEN 2019 тэмцээнийг нэг жилийн турш зохион байгуулж шагналын сан нь 2 сая доллар байхаар төлөвлөлөө. Тэмцээнд 16-аас дээш насныхан оролцож болох бөгөөд бүртгэл нь 3.8-18-ны хооронд явагдана. Тамирчид Зүүн Өмнөд Ази, Хятад, Европ, Хойд Америк, Энэтхэг, Япон, Дундад Ази, Өмнөд Америк, 

#Mongolianesports #mongoliandota #Dota2 #WESG #mongoliangamers #newmetamn #teamHorHor #sioras #HearthstoneLambo #retribution #sanke #ariuka #hustla #anzaga

(дотоод мэдээг metagaming, new meta, dota2.mn, зэргээс авлаа)

Мэдээг түүвэрлэн бэлдсэн Ю.Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Оакланд хот.

2019.03.10.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img