Мягмар, 10 сар 19, 2021
top banner

Tiger, Smooya, snappi гэсэн драмагийн эргэн тойронд

Tiger багийн солилцооны тухай.

“Newmeta esports” нүүр хуудасны үүсгэн байгуулагч Э.Ганбаатарын бичсэн дүгнэлтийг та бүхэнд хүргэж байна. 

Ойрын хэдэн долоо хоногуудад CS:GO медиануудын нүүрэнд Tiger, Snappi, Smooya гэсэн нэрс дэндүү олон удаа драма байдлаар гарчиглагдав. Азид өмнө нь ийм өндөр зэрэглэлийн тамирчид гэрээ байгуулж байсан тохиолдол байсангүй. Heroic багийн snappi, BIG багийн экс Британи тамирчин smooya нар азид мэргэжлийн гэрээ байгуулах ийм хэмжээний анхны тохиолдол болов. Гэвч Монгол тамирчид маань өөрсдөөсөө илүү зэрэглэлийн тамирчдыг элсүүлэхээс татгалзаж, тэдний гэрээ хийгдсэн ч багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох боломжгүй болсноор хэдэн хоногийн дараа smooya чөлөө агэнт болж, snappi c0ntact баг руу зарагдсаны дээр Astralis багт орлон тоглогчоор орсон.

Мэдээж smooya, snappi нар шиг өндөр зэрэглэлийн тамирчин азийн сценд ирвэл чадварын, арга барил, сэтгэлгээ зэргийн зөрүүгээр азидаа илүүрхэх нь цаг хугацааных байх нь гарцаагүй. Гэхдээ major түвшинд smooya, snappi нартай Tiger хэр хэмжээний амжилт үзүүлэх нь асуултын тэмдэг. Дан Монгол тамирчдаас бүрдсэн баг бүрдүүлэх санаатайгаар Монголдоо эргэн ирсэн erkaSt-ын хувьд амбийц мэдээж зөвхөн азиар тогтохгүй major, дэлхийн тавцан байсан нь гарцаагүй. Өмнө нь азийн аварга болоод үзчихсэн, багаараа FaZe, SK нарыг буюу coldzera, niko, fallen, karrigan гээд шилдгүүдийг хүртэл хожоод үзчихсэн, том тоглолтуудад өчнөөн ороод үзчихсэн, багаа ахалж уг амжилтанд хүрсэн хүний хувьд азидаа ноёрхох нь зорилгынх нь дөнгөж эхлэлтэй дүйцэх нь гарцаагүй биз ээ.

Тэр ч утгаараа smooya, snappi нартай азид бааварлах нь erkaSt-ын хувьд тийм ч гайхмаар, хүсмээр, алдаж боломжгүй зүйл бол биш юм. Харин урт хугацаандаа smooya, snappi нартай том тэмцээнүүдэд оролцоход харин ч nin9, ncl нартай байснаас сул тал үүсч магадгүй юм.

Нэгдүгээрт smooya, snappi нарын хувьд топ зэрэглэлийн тамирчид хэдий ч BIG, Chaos, Heroic, Optic гээд Tiger-аас тамирчдын хувьд хавьгүй хүчтэй тамирчидтай нийлж major-д өндөр үзүүлэх гээд чадаагүй. Дундаж багийн хэмжээнээс дээшлээгүй. BIG-тэй хамтаар ESL One Cologne-д финалд үлдсэн нь маш том амжилт байсан хэдий ч тогтвортой амжилтч биш нэг удаагийн үзэгдэл байлаа. Тэгвэл өмнө нь оргил үе дээрээ, мундаг тамирчидтай нийлээд бараагүй зүйлээ өөр хэлээр ярьдаг, соёлын асар ялгаатай, сэтгэлгээний хувьд ч өөр арга барилтай, өмнө нь төдийлөн сонсож байгаагүй Монгол залуучуудтай нийлээд бүтээнэ гэдэг тийм ч бодит биш. Smooya-ын рэтингийг харвал 1.32 буюу дундаж байтугай зарим сүпэр тамирчдаас илүү үзүүлэлттэй тийм лаг скиллтэй тамирчин. Гэвч амбийц, багт эзлэх орон зай, характэр, ааш араншин хэтэрхий хүчтэй. Тийм нөхцөлд манай dobu, kabal зэрэг тамирчид smooya-тай хамтарч гоё баг болох гэхээсээ илүү богино хугацаандаа түүний аяар тоглосоор өөрсдийн тоглолтоо гаргаж чадахгүй, confidence талдаа ч тун асуудлтай байх болов уу. Smooya-ын тоглолтон дээр гаргадаг характэрыг ч ажвал тийм мундаг баг гэсэн сэтгэлгээтэй, зохион байгуулалт дээр суурилдаг, бусдыг ойлгож тоглодог хүн биш. Өндөр скиллтэй хэрнээ том багт очдоггүй шалтгаан нь магадгүй энэ болов уу. Тэгвэл ийм характэртэй хүн ази CS:GO, тэр дундаа манайх шиг танигдаагүй улсын тамирчидтай ямархуу уур амьсгал үүсгэж, ямархуу байдлаар хандах нь тодорхой болов уу даа.

Snappi-ын хувьд 30 гарч байгаа тамирчин. Дани тамирчин учраас харицангуй толгой мундаг ажилладаг, багийн сэтгэлгээ сайтай тамирчин. Тиймээс Tiger гаднаас тамирчин хайвал хамгийн байж болох ухаалаг сонголтуудын нэг юм. Амжилт үзүүлдэггүй юмаа гэхэд манай тамирчдад маш олон зүйлийг заах, шинэ туршлагыг, шинэ арга барилыг жишээлэх хүн. Гэхдээ одоогийн манай багийн амбийц snappi хоёрын хооронд өндөр зөрүү байх магадлалтай. Карьер нь том багийн хэмжээнд очиж чадахгүй нас нь яваад Хятадын org-оос өндөр цалинд нь болж ирж байгаа тамирчны хувьд major-д алж хядах хэмжээний багийг удирдаж, тийм өндөр сэтгэлзүйтэй тоглоно гэдэг тун эргэлзээтэй. Бусад спортод ч тэр Хятадын спорт руу цалинг нь бодож явж байгаа тамирчид карьер гэхээсээ илүү биеийн амар, санхүү гэсэн сэтгэлзүйтэй Хятадыг зорьдог нууц биш юм. Хятадын лигт мөнгөөр очсон хөлбөмбөгийн Бразил тамирчдыг хараарай, ямар сэтгэлзүйтэй, ямар зорилготойгоор тоглодог нь ойлгомжтой.

Мэдээж баталгааны хувьд ncl, nin9,kabal, erkast, dobu гэсэн бүрэлдэхүүнээс илүү smooya, snappi-тай хувилбар илүү секси бөгөөд баталгаатай байх болно. Дээр дурдсанчлан ядаж л азидаа гарцаагүй ноёрхогч нь байх учиртай.Харин урт хугацаагаа болон ирээдүйгээ бодвол Tiger-ын хувьд smooya, snappi-тай хувилбар тийм ч сайн биш. Богино хугацааны хэтэрхий хүчтэй давамгайлал уу эсвэл урт хугацааны өндөр тогтвортой амжилт уу гэдэг сонголт. Монгол тамирчид маань дэлхийд ноёлох баталгаагүй хэдий ч урт хугацааны тогтвортой ирээдүйтэй байж болох сонголтыг хийлээ. Зөв сонголт.

Tiger багтаа амжилт хүсье!

(эх сурвалж: newmetaesports)

2020.06.11

<strong>Tiger, Smooya, snappi гэсэн драмагийн эргэн тойронд</strong> 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img