Tiger
Хятад улсын Weibo корпорациас зохион байгуулсан “Weibo Cup Asian Championship-2020” тэмцээнд Монгол улсын Tiger баг түрүүлжээ. Азийн шилдэг багуудтай өрсөлдөж аваргыг хожиж аварга болсон Tiger $22525 шагналд авсан бол, D13 баг 4-р байранд орж $ 2815 авлаа.
Шагналын дүнг онцлож байгаа шалтгаан нь эдгээр багуудын тамирчдын цалин, байр, хоол хүнс, компьютер тоног төхөөрөмжид зарцуулахад хэрэглэгддэг тул сонсоход их тоо боловч яг олон жилийн хөдөлмөртэй нь харьцуулахад бас л хэцүү.
Гэхдээ яах вэ, чамлахаар чанга атга гэж сайхан зүйр үг байна.
Бүгдээрэнд нь амжилт хүсье.
2020.06.11