Ням, 10 сар 24, 2021
top banner

THE LOF тоглоомын төв үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Цар тахлын улмаас 2020.01.25-аас эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон цахим тоглоомын төвүүдийн эздүүд, Электрон Хөгжлийн Холбооны зүгээс хэвлэлийн бага хурал хийж, цахим тоглоомын төвүүдийг нээх шаардлага тавьсаны дагуу Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэр гаргалаа. ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх зөвлөмжийг хүргэж, агааржуулалт сайтай байх, суудал хоорондын зайг нэг метрээс багагүй байх зэрэг шардлагуудыг тавьжээ. Харин одоогийн байдлаар дээрхи шаардлагуудыг хангасан The Lof 4 МУИС дээрхи салбар, Энх тайван найрамдлын ордон дахь салбар, СУИС дээрхи салбар, 19-ын салбарууд зөвхөн 16-аас дээш насныханд, цагийн хязгаарлалттайгаар үйлчилж эхэллээ. The Lof видео тоглоомын салбарт 10 жил үйл ажиллагаа явуулсан баяраа тэмдэглэж 2019 оны 11 сард PUBG лиг, 2020 оны 1 сард CS:GO 1.6 тэмцээнийг зохиож байсан, Монголын цахим спортын хөгжилд нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Та бүхэнд сонирхуулахад Нийслэлийн Онцгой Комиссоос цахим тоглоомын төвүүдэд дараахь шаардлагыг тавьж байна.

1. Үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар Коронавирусээс урдчилан сэргийлэх мэдээлэл байршуулах

2. Үйлчилгээ эхлэхээс өмнө ширээ, гар, хулгана, сандал, шал, бие засах газар зэрэг газруудыг ариутгаж тэмдэглээ хөтлөх

3. Үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхдээ халуун хэмжигчээр үзэж, гар ариутгаж, нэр, хаяг, утасны дугаар, шаардлагатай тохиолдолд холбогдох дугаар зэргийг заавал бүртгэлжүүлнэ.

4. Ажилчидыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж магадлагаа гаргуулсан байх.

5. Ажилчид амны хаалтыг тогтмол зүүж, амны хаалтгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх.

6. Ажлын газрын хүний гар хүрч байдаг бүх зүйлийг 2 цаг тутам хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бодисоор ариутгаж байх.

7. Үйлчилгээний газрыг 2 цаг тутам агаар сэлгэж, ариутгагч бодисоор чийгтэй цэвэрлэгээ хийж байх.

8. Зай хоорондын горим 2м-ээс доошгүй байх. Шугам татах.

9. 14 хоног тутам халдваргүйжүүлэлт, хорхой шавьжны хор цацуулах зэргээр хавтас нээж ажиллах. Тэмдэглэл байнга хөтлөх.

10. Маск, гар ариутгагч, ариутгагч бодис зэргийг хангалттай нөөцөлсөн байх. 16+ насны ангилалтайгаар үйлчлэх.

2020.08.29.

THE LOF тоглоомын төв үйл ажиллагаагаа эхлүүллээ. 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img