Францын цахим спортын байгууллага Team Vitality өөрийн салбартаа шинээр sim уралдааны өрөөг тоноглон засварлаж Renault Group-тэй хамтран ажиллахаар боллоо. Энэ оны эхээр sim уралдааны төрөлд орж байгаагаа зарлан, дасгалжуулагч Richard Arnaud, Францын тамирчин Nikolas Longuet-ийг багтаа авч байгаагаа зарласан билээ. 10.14-ээс эхлэх F1 esports цуврал тэмцээн эхлэх гэж байгаа тул шинээр бий болгосон багаа 2017 оны дэлхийн аваргын тэмцээнд 2-р байрт шалгарч байсан Fabrisio Donoso, 17 настай Casper Jansen нарын бүрэлдхүүнтэй багаа энэ тэмцээнд сойж байгаа бололтой.
2020.10.09